Posted on

КОМПАНИЙН ДҮРЭМ, ЖУРМУУД

Захиргааны дүрэм, журмууд

  1. Компанийн мэдээллийн бодлогын баримт бичиг
  2. ХХК-ийн баримт бичиг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журам татаж авах
  3. Архивын журам
  4. Баримт бичиг нягтлан шалгах комиссын дүрэм татаж авах
  5. Хөдөлмөрийн дотоод журам татаж авах
  6. ХХК-ийн ёс зүйн дүрэм
  7. ХХК-ийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам
  8. ХХК-ийн нууцын журам
  9. ХХК-ийн ажилтнуудын гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах журам
  10. Удирдлагуудын мэдээлэл солилцох хурлын журам
  11. Нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулах хөрөнгийг шийдвэрлэх үйл ажиллагааны тухай журам
  12. ХХК-аас хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах журам
  13. Цахим хуудас ажиллуулах түр журам
  14. Автомашины ашиглалт, шатахуун зарцуулалтыг зохицуулах журам
  15. Автомашинаар зорчих журам
  16. Зочин хүлээн авах журам
  17. Ажлын байрны аюулгүй байдлыг хангах журам
  18. Гэрээний төсөл боловсруулах, хэрэгжилтийг хангах журам
  19. ХХК-ийн охин болон хараат компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх журам
  20. ХХК-ийн охин болон хараат компанийн өмч хөрөнгө эзэмших, ашиглах захиран зарцуулах журам
  21. Нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулах хөрөнгийг шийдвэрлэх үйл ажиллагааны тухай журам
  22. Компанийн цахим хуудас ажиллуулах түр журам
  23. Компанийн аюулгүй ажиллагааны бодлогын баримт бичиг
  24. Компанийн эрсдэлийн бодлогын баримт бичиг
  25. Ажилтны хувийн хэрэг хөтлөх журам
  26. Албан хэрэг хөтлөлтийн журам
  27. Дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журам
  28. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журам

Хүний нөөцийн дүрэм, журмууд

  1. Ажилтны үр дүнг үнэлэх, урамшуулал тооцох журам
  2. Цалин хөлсний журам татаж авах
  3. Ажлын гүйцэтгэлийг илтгэх, дүгнэх журам
  4. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам
  5. Ажилтан сонгон шалгаруулах журам
  6. Сургалтын журам
  7. Шагнал урамшууллын журам
  8. Ажлын цаг ашиглалтын журам

Санхүүгийн үйл ажиллагааны журмууд

  1. Санхүүгийн үйл ажиллагааны дотоод журам татаж авах
  2. Санхүүгийн үйл ажиллагааны аудит, мониторингийн хэлтсийн ажиллах журам
  3. Байгууллагын төлбөрийн картыг ашиглах журам /өөрчлөлтийн хамт/
  4. Эрсдэлийн удирдлагын хорооны журам
  5. Компанийн эрсдэлийн удирдлагын бодлогын баримт бичиг

 

Posted on

КОМПАНИЙН УДИРДЛАГЫН БАРИМТ БИЧИГ

Хувьцаа эзэмшигчдийн хурлын бичиг баримт

  1. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм, журмууд
  2. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр
  3. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах шийдвэрийн төсөл
  4. Нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах буюу өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах шийдвэрийн төсөл
  5. Компанийн өрийг хувьцаагаар солих, хувьцаа нэмж гаргах, түүний тоог тогтоох шийдвэрийн төсөл
  6. Компанийн хэлбэрийг өөрчлөх шийдвэрийн төсөл
  7. Компанийг татан буулгах болон татан буулгах комиссыг томилох шийдвэрийн төсөл
  8. Хувьцааг хуваах буюу нэгтгэх шийдвэрийн төсөл
  9. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэрийн төсөл
  10. Хувьцаа эзэмшигч нь хувьцаа, бусад үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эсэх шийдвэрийн төсөл
  11. Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах шийдвэрийн төсөл
  12. Төлөөлөн удирдах зөвлөлөөс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж чадаагүй тохиолдолд энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан их хэмжээний хэлцлийг батлах шийдвэрийн төсөл
  13. Төлөөлөн удирдах зөвлөлөөс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж чадаагүй тохиолдолд энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт заасан сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлах шийдвэрийн төсөл
  14. Компани өөрийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг зөвшөөрөх шийдвэрийн төсөл
  15. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох шийдвэрийн төсөл
  16. Компанийн жилийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хөрөнгийн талаар тайлан дүгнэсэн
  17. шийдвэрийн төсөл
  18. Төлөөлөн удирдах зөвлөлгүй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх асуудлууд:
  19. Компанийн үнэт цаасыг гаргах шийдвэрийн төсөл
  20. Гүйцэтгэх удирдлагын багийн эрх хэмжээг тогтоох шийдвэрийн төсөл
  21. Компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох шийдвэрийн төсөл
  22. Гүйцэтгэх удирдлагын гишүүний цалин, урамшууллыг тогтоох шийдвэрийн төсөл
  23. Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар гүйцэтгэх удирдлагаас гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах шийдвэрийн төсөл
  24. Аудитын байгууллагыг сонгож, гэрээ байгуулах шийдвэрийн төсөл
  25. Ногдол ашгийн хэмжээг тогтоож, төлөх журмыг батлах шийдвэрийн төсөл
  26. Гүйцэтгэх удирдлагын дотоод зохион байгуулалтыг батлах шийдвэрийн төсөл
  27. Компанийн салбар болон төлөөлөгчийн газрыг байгуулах шийдвэрийн төсөл
  28. Компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тодорхойлох шийдвэрийн төсөл
  29. Нэг хувьцаа эзэмшигч эрхээ өөрөө хэрэгжүүлэх

 

Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/

  1. Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмууд
  2. ТУЗ-ийн үйл ажиллагааны журам
  3. ТУЗ -ийн дэргэдэх дотоод аудитын дүрэм
  4. ТУЗ -ийн нарийн бичгийн даргын ажиллах журам
  5. ТУЗ -ийн дэргэдэх дотоод хяналтын нэгжийн үйл ажиллагааны журам
  6. Салбар нэгжийн ажиллах журам
  7. Ногдол ашгийн бодлого
  8. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол
  9. Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоох тогтоолын төсөл
  10. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тогтоолын төсөл
  11. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн
  12. жагсаалтыг гаргах бүртгэлийн өдөр болон хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахтай холбогдох
  13. бусад асуудлыг шийдвэрлэх тогтоолын төсөл
  14. Компанийн зарласан хувьцааны төрөл болон тоонд багтаан хувьцаа гаргах тогтоолын төсөл
  15. Компанийн дүрэмд заасан хувьцаанд хамаарах болон бусад үнэт цаас гаргах тогтоолын төсөл
  16. Компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох тогтоолын төсөл
  17. Өөрийн гаргасан хувьцаа, бусад үнэт цаасыг худалдан авах буюу эргүүлэн авах тогтоолын төсөл
  18. Компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох тогтоолын төсөл
  19. Компанийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох шагнал, урамшуулал,
  20. хариуцлагын хэмжээг тогтоох тогтоолын төсөл
  21. Аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тогтоох тогтоолын төсөл
  22. Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж, түүнийг
  23. хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж батлуулах тогтоолын төсөл
  24. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийн хэмжээ, түүнийг төлөх журмыг тодорхойлох тогтоолын төсөл
  25. Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны болон компанийн засаглалын дотоод журмыг батлах тогтоолын төсөл
  26. Компанийн салбар болон төлөөлөгчийн газар байгуулах тогтоолын төсөл
  27. Компанийг өөрчлөн байгуулах талаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн төслийг бэлтгэх, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх тогтоолын төсөл
  28. Их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох тогтоолын төсөл
  29. Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох тогтоолын төсөл
  30. Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороод
  31. Аудитын хорооны ажиллах журам
  32. Аудитын хорооны зөвлөмж
  33. Нэр дэвшүүлэх хорооны ажиллах журам
  34. Нэр дэвшүүлэх хорооны зөвлөмж
  35. Цалин урамшууллалын хорооны ажиллах журам
  36. Цалин урамшууллалын хорооны зөвлөмж

 

Гүйцэтгэх удирдлага

  1. Гүйцэтгэх захирлын тушаалын төслүүд
  2. Ажлын хэсэг байгуулах тухай захирлын тушаалын төсөл
  3. Албан баримтад гарын үсэг зурах итгэмжлэл олгох захирлын тушаалын төсөл
  4. Албан бичгээр нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлэх хүсэлт гаргах
  5. Албан бичгээр татварын албанд шинээр бүртгүүлэх хүсэлт гаргах
  6. Тушаал, дүрэм журам батлах тухай захирлын тушаалын төсөл
  7. Улсын бүртгэлд итгэмжлэх захирлын тушаалын төсөл
  8. Үнэлгээний хороо байгуулах тухай захирлын тушаалын төсөл
  9. Шүүхэд итгэмжлэх захирлын тушаалын төсөл
  10. Ээлжийн амралтын хуваарь батлах тухай захирлын тушаалын төсөл
  11. Ажил албан тушаал өөрчлөх-дэвшүүлэх
  12. Албан тушаал өөрчлөх-шилжүүлэх
  13. Албан томилолтын зардлын хэмжээг өөрчлөн тогтоох тухай
  14. Байгууллагын нууцын ажилтан томилох тухай
  15. Буцалтгүй тусламж олгох тухай
  16. Итгэмжлэл олгох тухай
  17. Компанийн засаглалын сайжруулах төлөвлөгөөг батлах тухай
  18. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай
  19. Санхүүгийн туслалцаа үзүүлэх тухай
  20. Сахилгын шийтгэл- албан тушаал бууруулах тухай
  21. Сахилгын шийтгэл-нээлттэй сануулах
  22. Сахилгын шийтгэл-үндсэн цалин бууруулах
  23. Сахилгын шийтгэл-хаалттай сануулах
  24. Сахилгын шийтгэл ноогдуулах
  25. Туршилтын хугацаагаар томилох
  26. Туршилтын хугацаанд гэрээг дуусгавар болгох
  27. Урамшуулал олгох
  28. Үндсэн ажилтнаар томилох
  29. Үндсэн цалинд өөрчлөлт оруулах
  30. Үнэлгээ хийлгэх тухай
  31. Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай
  32. Хувийн чөлөө олгох
  33. Хүүхэд асрах чөлөө олгох тухай
  34. Цалинтай чөлөө олгох
  35. Шагналын сан батлах тухай
  36. Ээлжийн амралтын цалин олгох тухай
  37. Гүйцэтгэх удирдлагын баг

 

Posted on

ШИНЭЭР БҮРТГЭГДСЭН ХУУЛИЙН ЭТГЭЭД ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ ЗААВАР

Шинээр байгуулагдсан хуулийн этгээд буюу хувьцаат компани /ХХК/, хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/, нөхөрлөл, хоршоо зэрэг байгууллагууд татвар төлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бүхий л заавар зөвлөмжийн дараалал багтсан.

Татвар төлөгчөөр бүртгүүлэхэд бүрдүүлэх баримтын жагсаалт

  • e-balance.mof.gov.mn системд нэвтрэх заавар
  • etax.mta.mn системд нэвтрэх заавар
  • ebarimt.mn системд нэвтрэх заавар
  • nd8.ndaatgal.mn системд нэвтрэх заавар
  • НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх заавар
Posted on

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БАРИМ БИЧГҮҮД

Маягтууд

  1. Санхүүгийн анхан шатны бүртгэлийн маягт бөглөх заавар /Сангийн сайд 2017/347/
  2. Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягт, хөтлөх аргачлал /
  3. Сангийн сайд 2017/348//
  4. Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан тодруулгыг бэлтгэх заавар /Сангийн сайд 2017/361//
  5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн маягт НД7, НД8
  6. Санхүүгийн тайлангийн жишиг загвар-Төсөл бичигч нарт
  7. Нийгмийн даатгалд бүртгүүлэх албан тоот загвар
  8. Хувь хүн татвар төлөгчөөр бүртгүүлэх
  9. Хувь хүний орлогын албан татварын тайлан илгээх заавар

 

Санхүүгийн анхан шатны бүртгэлийн маягт татаж авах

  1. Агуулахын бүртгэл
  2. Ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл
  3. Ажлын даалгавар нэгтгэл
  4. Ажлын даалгавар
  5. Ажлын цаг ашиглалтын бүртгэл
  6. Ажлын цаг ашиглалтын бүртгэлийн томъёолсон тэмдэглэл
  7. Ажлын цагийн тооцоо
  8. Бараа материал хүлээн авалтын баримт
  9. Бараа материалыг гаргах зөвшөөрөл
  10. Бараа материалын тооцоо бодсон баримт
  11. Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан
  12. Бэлэн мөнгөний зарлагын баримт
  13. Бэлэн мөнгөний орлогын баримт
  14. Бэлэн мөнгөний тооллогын баталгаа
  15. Жолоочийн тооцооны хуудас
  16. Зарлагын баримт
  17. Мөнгөн урьдчилгааны тайлан
  18. Нэхэмжлэх
  19. Орлогын баримт
  20. Тооллогын үр дүн болон тооцоо бодолтын талаар эд хариуцагчаас өгөх тайлбар
  21. Тооцооны үлдэгдлийн баталгаа
  22. Төлбөрийн баримт
  23. Үндсэн хөрөнгийг дотоодод шилжүүлэх дагалдах хуудас
  24. Үндсэн хөрөнгийн өргөтгөл, сайжруулалт, их засварыг хүлээн авах баримт
  25. Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах баримт
  26. Үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх баримт
  27. Цалин олгох хүснэгт
  28. Цалингийн тооцооны карт
  29. Цалингийн урьдчилгаа олгох хүснэгт
  30. Шаардах хуудас

 

Posted on 4 Comments

Санхүүгийн тайлан гэж юу вэ? Хэзээ тайлагнах вэ?

Бизнес эрхлэхэд хүн бүр л “Санхүүгийн тайлан”-г хугацаандаа илгээх талаар зөвлөдөг ч хэрхэн илгээх, юунд анхаарах ёстой талаар хэн ч чиглүүлж зааж өгдөггүй. Бид энэхүү нийтлэлдээ санхүүгийн тайлан гэж юу болох? хэзээ тайлагнах хэрэгтэй талаар тун энгийнээр тайлбарлан дэлгэрэнгүй бэлтгэлээ.

Юун түрүүнд, Санхүүгийн тайлан гэдэг нь таны бизнесийн анхны эхлэлээс өдийг хүртэлх хугацааны санхүүгийн гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүн, тооцооны илэрхийлэл бөгөөд энэ нь ирээдүйд хөрөнгө оруулагчдад таныг ойлгуулахад туслах хэрэгцээт хамгийн чухал шаардлагатай баримт юм.

Санхүүгийн тайлан нь үндсэн 5 хэсгээс бүрддэг бөгөөд аж ахуйн нэгж татан буугдсан эсэх эсвэл үйл ажиллагаа нь зогсонги байгаа эсэхээс бусад тохиолдолд хэвийн үргэлжилнэ гэж үзэн “Тасралтгүй байх зарчим”-аар сар бүр, улирал бүр, жил бүр бэлтгэн тайлагнадаг. Үүнд:

  1. Баланс
  2. Орлогын тайлан
  3. Мөнгөн гүйлгээний тайлан
  4. Өмчийн өөрчлөлтийн тайлан
  5. Санхүүгийн тайлангийн тодруулга багтана.

Баланс: Аж ахуй нэгжийн санхүүгийн байдлын хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчдийн өмч зэрэг үзүүлэлтүүдийг тодорхой хугацаагаар тасалбар болгон харуулдаг. Балансыг 2 ангилан хуваана. Нэгт, Хөрөнгө. Хоёрт, Өр төлбөр болон өмч.

Тухайн компанийн борлуулалтын орлого нь 0-6 тэрбум хүртэлх бол жилд 2 удаа санхүүгийн тайланг явуулдаг.

  • Эхний тайланг 7-р сарын 20-ны дотор
  • Жилийн эцсийн тайланг 2-р сарын 10-ны дотор харилцагч санхүүгийн байгууллага болон e-balance.mof.gov.mn хаягаар явуулна.

Харин 6 тэрбумаас дээш орлоготой бол улирлын санхүүгийн тайлангаа тухайн улирал бүрийн эхний сард тайлагнах бол харин жилийн эцсийн тайланг дараа оны 2-р сарын 10-ны дотор харилцагч санхүүгийн байгууллага болон e-balance.mof.gov.mn хаягаар явуулна.

 

Нэр томъёоны тайлбар:

Хөрөнгө: Аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж байгаа эсвэл тухайн байгууллагын хяналтад байгаа мөнгөөр хэмжигдэх боломжтой эдийн засгийн нөөц баялгийг хэлнэ.

Өр төлбөр: Аж ахуйн нэгж, байгууллагын бусдын өмнө хүлээсэн эдийн засгийн хариуцлагыг хэлнэ.

Эзэмшигчдийн өмч: Эзэмшигчдийн өмч гэдэг нь бизнес эзэмшигчдийн эзэмшил (өмч) бөгөөд энэ нь бизнесийн эзэмшигчийн эзэмшиж буй бизнесийн хөрөнгийн дүн юм.

Өмч: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байж болох үнэлж болох бүхнийг хэлнэ.

 

Орлогын тайлан: Тухайн компанийн орлого зарлагыг хооронд нь харьцуулж ашигтай ажиллаж байгаа эсэхийг харуулдаг. 0-6 тэрбумын орлоготой компани 10%-ийн ашгийн татвар төлдөг бол 6 тэрбумаас дээш орлоготой бол 10%-ийн татвар төлөөд 6 тэрбумаас дээш гарсан хэсэгт нь орлогын 25%-д бодож татвар төлнө.

Мөнгөн гүйлгээний тайлан: Аж ахуйн нэгжийн тайлант хугацааны мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн өөрчлөлтийг харуулсан ба тайлан мөнгөний орох гарах урсгалыг харуулдаг. Дараах үндсэн хэсгүүдтэй.

  • Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
  • Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ
  • Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ

Өмчийн өөрчлөлтийн тайлан: Өмчийн өөрчлөлтийн тайлан гэдэг нь тайлант хугацаанд өмчид гарсан өөрчлөлтийг бүгдийг тусгасан байна.

Хэрэв аль хэдийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аж ахуйн нэгж, байгууллага бол өмчийн өөрчлөлтийн тайландаа өнгөрсөн 2 жилийг одоогийн жилтэйгээ тусган харуулна. Үйл ажиллагаа нь шинээр эхэлсэн бол өнгөрсөн жилүүдийг 00-р буюу хоосонгоор тайлагнана.

Санхүүгийн тайлангийн тодруулга: Үндсэн болон туслах үйл ажиллагаатай холбоотой байгууллагын данс тус бүрийн задаргааг харуулна.

 

Нэр томъёоны тайлбар:

Үндсэн үйл ажиллагаа: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаагаа явуулдаг үндсэн чиглэлийг хэлнэ.

Туслах үйл ажиллагаа: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн үйл ажиллагаанаасаа гадна явуулж байгаа үйл ажиллагааг хэлнэ.

 

Та санхүүгийн тайлангаа хугацаанд нь үнэн зөвөөр тайлагнаснаар:

  • Орлого, зарлагын хяналтаа сайжруулна.
  • Торгууль төлөхгүй.
  • Хариуцлагатай болно.
  • Төлөвлөлт сайжрана.
  • Хяналт сайжрана.
  • Ирээдүйд гарах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

Харин тайлангаа хугацаанд нь тайлагнахгүй эсвэл худал тайлагнавал дараах эрсдэлүүд тулгарна шүү!

  • Торгууль төлнө. /Хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулна./
  • Тайлан буцаагдана.

Та тайлан, тооцоог нягтлан бодогч эсвэл мэргэжлийн зөвлөхөөр хийлгэдэг байсан ч татварын хуулинд зааснаар татварын албанд гаргаж өгсөн мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч өөрөө буюу та хариуцах үүрэгтэй тул хариуцлагатай хандаарай.

 

Posted on

Компани амжилттай байгуулах 6 алхам

Аливааг эхэлнэ гэдэг амжилтынхаа 60%-д хүрсэнтэй тэнцэнэ гэдэг. Энэ магадлалд хүрэхийн тулд та мэдээж хичээл зүтгэл болон хэд хэдэн чухал алхмыг гүйцэтгэх шаардлагатай.

Алхам 1: Хуулийн этгээдийн төрлөө сонгох

Үйл ажиллагаанаас хамаарч хуулийн этгээдийн төрлөө сонгох нь бүх зүйлийн эхлэл. Үүнд: ХХК, ХК, ТББ, Хоршоо, Нөхөрлөл гээд хуулийн этгээдийн төрлөөс шалтгаалж шалгуур үзүүлэлтүүд харилцан адилгүй байдаг. Тэгэхээр зорилго, алсын хараа, үйл ажиллагааны онцлог, үүсгэн байгуулагчдын тоо зэргийг харгалзаж үзээд төрлөө сонгоорой.

Цаашдын алхмуудыг ХХК буюу ашгийн төлөө байгууллагын жишээ дээр үргэлжлүүлцгээе!

Алхам 2: Хуулийн этгээдийн нэр сонголт

2021 оны 12-р сарын 31-ны байдлаар Монголын Бизнес регистрийн санд 184,245 аж ахуй нэгж, байгууллага бүртгэлтэй байгаа тул нэр сонгох нь тун ярвигтай ажил. Энэ бүх байгууллагын нэр давтагдахгүй байх дүрэмтэй гэхээр таны сонгосон нэрээр аль хэдийн хуулийн этгээд байгуулагдсан байх магадлалтай. Тиймээс компанийн нэрээ сонгохдоо нэлээд хэдэн хувилбартай байх нь цаг хэмнэдэг. Харин ерөнхий утгатай холбоо үүсгэх боломжтой үгсийг сонгох нь маш их цаг хугацаа орох болохыг анхааруулж байна. Оноосон нэр сонгохдоо анхаарах зүйлс мэдээллийг үүгээр орж сонирхоорой.

Алхам 3: Данс нээлгэх

УБЕГ-т нэрээ амжилттай бүртгүүлж, баталгаажуулсны дараа байгууллагын түр дансыг банкин дээр нээлгэх хэрэгтэй. Байгууллага дотоодын хөрөнгө оруулалттай, гадаадын хөрөнгө оруулалттай байх эсэхээс, валютын данс, төгрөгийн данс байх зэргээс хамаарч дансны доод үлдэгдлийн хэмжээ өөр байдаг. Түр данс нээлгүүлсний дараа банкны ажилтны зөвлөсний дагуу та өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн банкны үйлчилгээнүүдийг авах боломжтой.

/Жич: Голомт  банк л түр данс нээдэг гэдгийг сануулъя. Үүнд ердөө 20,000₮ л хангалттай./

Алхам 4: Нэрийн баталгаажуулалт

Нэрээ баталгаажуулж, түр дансаа авсны дараа бүртгэлийн ажилтанд байгууллагын бичиг баримтаа бүрдүүлэн өгч бүртгүүлнэ. Үйл ажиллагаа болон хуулийн этгээдийн төрлөөс хамааран өөр өөр байдаг. Уг жагсаалтыг үзэх бол ЭНД ДАРЖ анхааралтай танилцаарай.

Алхам 5: Бичиг баримтын бүрдэл

Байгууллагын бүх бичиг баримтаа өгч бүртгүүлсэн бол тамгаа захиалах ажил үлдэнэ. Бүртгэлийн ажилтан танд байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээг авах өдрийг тэмдэглэсэн “Өргөдөл хүлээн авах хуудас” өгөх бөгөөд тухайн хуудсыг ашиглан тамгын үйлдвэрүүдэд загвар дизайнаа сонгоод тамгаа захиална.

Алхам 6: Компаниа бүртгүүлэх

Тийм ээ! Одоо л таны мөрөөдлийн компани албан ёсны бүртгэлд орох боломжтой боллоо. Үүнд:

  • Нэрээ авч баталгаажуулсан бол баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор компаниа бүртгүүлэх ёстой.
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас 14 хоногийн дотор харьяа дүүргийнхээ Татварын газарт татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой.

 

Posted on

Хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгчид

1. Д.ОЧИРДОРЖ
Нөхөрлөлийн гишүүн, хуульч өмгөөлөгч

Гүйцэтгэх захирал
МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ:
Иргэний эрх зүй, Эрүүгийн эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүй, Гэрээний эрх зүй, Гэр бүлийн эрх зүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа
АЖЛЫН ТУРШЛАГА:
– 2012-2017 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны менежер, өмгөөлөгч,
– 2016 оноос “Асион Хуулийн Фирм” ХХН-ийн гүйцэтгэх захирал
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:
– 2013 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль
– 2016 онд МӨХ-ны “Өмгөөлөгчийн алдар” алтан медаль
ГАДААД ХЭЛ:
– Англи
ГИШҮҮНЧЛЭЛ:
– Монголын Хуульчдын Холбооны гишүүн,
– Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн
– Асион хуулийн фирм ХХН-ийн гишүүн

2. Р.АТАРЦЭЦЭГ

Нөхөрлөлийн гишүүн, хуульч өмгөөлөгч
МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ:
Эрүүгийн эрх зүй /насанд хүрээгүй хүүхдийн байцаан шийтгэх ажиллагаа/, өмч, үл хөдлөх хөрөнгө, хөдөлмөрийн эрх зүй, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч гэрчийг хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

АЖЛЫН ТУРШЛАГА:
-1984 оноос Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт
-1992-1997 онд Алтанбулаг сумын АДХГЗ-нд мэргэжилтэн, Хувьсгалын музейн захирал
-1997 оноос Сэлэнгэ аймаг дахь өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:
-2000 онд “Өмгөөлөгчийн алдар” алтан медаль
-2003 онд Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль
-2004 онд Хүүхдийн төлөө төвийн “Хүүхдийн төлөө” алтан медаль
-2006 онд “Тэргүүний өмгөөлөгч” цол тэмдэг
-2007 онд Сэлэнгэ аймгийн засаг даргын жуух бичиг
-2008 онд “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэг
-2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
-2009 онд МЗХолбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”
-2010 онд МҮЭ-ийн хүндэт тэмдэг
-2011 онд Хууль зүйн албаны 100 жилийн ойн медаль
ГАДААД ХЭЛ:
– Орос
ГИШҮҮНЧЛЭЛ:
– Монголын Хуульчдын Холбооны гишүүн,
– Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн
-Асион хуулийн фирм ХХН-ийн гишүүн

3. ЭНХБОЛДЫН ЗОЛЗАЯА
Өмгөөлөгч
Боловсрол , Зэрэг дэв :
Хууль зүйн бакалавр, LL.B (МУИС-ийн Хууль Зүйн Сургууль)

Мэргэшсэн чиглэл:
Гэр бүлийн эрх зүй
Хөдөлмөрийн эрх зүй
Гэрээний эрх зүй
Хуулийн этгээд үүсгэн байгуулах
Шүүхийн ажиллагаа ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа
Мэргэжлийн туршлага :
Тэрээр иргэний эрх зүй, шүүхийн маргаан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар мэргэшсэн бөгөөд тодорхой хэргүүд дээр ажиллаж байсан. Мөн гэр бүлийн хэрэг, хөдөлмөрийн маргаан, хуулийн этгээд үүсгэн байгуулах чиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулсан.
Ажлын туршлага
Золзаяа өмнө нь MJL Attorneys хуулийн фирмд дадлага хийж ажлын туршлага хуримтлуулсан.

4. Хөдөлмөрийн маргааны өмгөөллийн үйлчилгээ
Хөдөлмөрийн маргаан, цалин хөлсний маргаан, ажлаас халсан, чөлөөлсөн тухай маргаанд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлнэ.
Утас: 86007675

 

Posted on 3 Comments

Өмгөөлөгч авах зөвлөгөө / Umguulugch avah zuvluguu

Өмгөөлөгч авахдаа дараах зүйлсийг анхаарвал тохиромжтой.

1. Хууль зүйн мэргэжлийн боловсрол эзэмшсэн огноо
2. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан огноо;
3. Ажлын байрны хаяг;
4. Эрх зүйн мэргэшсэн чиглэл зэрэг тусгагдана

өмгөөлөгч авах зөвлөгөө

Posted on Leave a comment

газрын маргаанаар мэргэшсэн өмгөөлөгч

1. Ц.ЦЭРЭНЖАРГАЛ
Албан тушаал:
Захиргааны эрх зүйн секторын өмгөөлөгч

Танилцуулга:
Мэргэжил эзэмшсэн байдал
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Мэргэжил дээшлүүлсэн байдал
Өмгөөлөгчийн туслахын сургалт.
Барын холбоо ба гишүүн хуульчид сургалт.
Монголын Хуульчдын Холбооноос зохион байгуулдаг жил бүрийн хуульчийн мэргэжлийн сургалт.
Холбогдох:
Утас: 70119206, 70129206
И-мэйл: tserenjargal.ts@advocate.mn

2. Б.ХАЛИУН
Албан тушаал:
Захиргааны эрх зүйн секторын ахлах өмгөөлөгч
Холбогдох:
Утас: 70119206, 70129206
И-мэйл: khaliun@advocate.mn
Танилцуулга:
Мэргэжил эзэмшсэн байдал
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Мэргэжил дээшлүүлсэн байдал
Өмгөөлөгчийн туслахын сургалт.
Барын холбоо ба гишүүн хуульчид сургалт.
Монголын Хуульчдын Холбооноос зохион байгуулдаг жил бүрийн хуульчийн мэргэжлийн сургалт.

3. Л.НОМИНЦЭЦЭГ
Албан тушаал:
Захиргааны эрх зүйн секторын ахлах өмгөөлөгч
Танилцуулга:
Мэргэжил эзэмшсэн байдал
Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг Олон Улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Мэргэжил дээшлүүлсэн байдал
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалт.
Монголын Хуульчдын Холбооноос зохион байгуулагддаг жил бүрийн хуульчийн мэргэжлийн сургалт.

Холбогдох:
Утас: 70119206, 70129206
И-мэйл: nomintsetseg.l@advocate.mn

Posted on

Онлайн хууль зүйн зөвлөгөө

ТА БҮХЭНД СЭРЭНИТИ ХУУЛЬ ЗҮЙН ФИРМИЙН ХУУЛЬЧИД ҮНЭГҮЙ ОНЛАЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙНА.
“Ярьж буй хууль” энэхүү youtube хуудсанд дэлгэрэнгүү мэдээллийг бичлэгээр үзээрэй.

  1. Хууль зүйн үнэгүй зөвлөгөө

“Сайн цагийн залуус” ТББ, Иргэний хамгаалалт хууль зүйн туслалцаа үзүүлэх төв нь хуульч О.Алтангэрэлийн санаачлагаар иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн анхан шатны мэргэжлийн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор олон нийтийн сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулахчиг үүрэгтэйгээр үүсгэн байгуулагдсан сайн дурын, ашгийн бус байгууллага юм.

“Иргэний хамгаалалт” төв нь иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 102 дугаар сургуулийн зүүн талд байрлан үйл ажиллагаа явуулж байна.

Тус байгууллага нь иргэдэд, эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд хууль зүйн зөвлөгөө өгөх, эрүүгийн болон захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох, иргэний эрх зүй болон захиргааны эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, шүүхэд гаргах нэхэмжлэл, хариу тайлбар, хүсэлт, гомдлын эх боловсруулах, шүүхэд төлөөлөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хооронд иргэний эрх зүйн болон захиргааны эрх зүйн харилцаа үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход туслах гэрээ, хэлэлцэл, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, шаардлага гэх мэт эрх зүйн ач холбогдолтой баримт бичгийн эх боловсруулах зэрэг хуулийн үйлчилгээ үзүүлнэ. Мөн тус төв нь иргэдийн эрх зүйн боловсролд хувь нэмэр оруулах сургалт, хөтөлбөр, сурталчилгааг явуулана.

Иргэний хамгаалалт” хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийг санаачлагч, хуульч О. Алтангэрэл 

Цагийн хуваарь: 10:00-16:00

Утас: 70122528

  1. Бид танд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч, бүх шатны шүүхэд төлөөлж өмгөөллийн үйлчилгээг үзүүлнэ. 

Утас: 88090898

  1. Хууль зүйн үнэгүй зөвлөгөө

Иргэн танд хууль, эрх зүйн асуудал тулгарсан бол бидэнд хандаж зөвлөгөө аваарай. Та онлайнаар болон  утсаар холбогдоорой. 

Утас: 88094642, 99073809

  1. Хууль Зүйн Төлбөргүй Зөвлөгөө

Хууль эрх зүйн асуулт бүрт хариулт бий.

Утас: 99074421

  1. Үнэ төлбөргүй хууль зүйн тусалцаа, зөвлөгөө

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 06 дугаар хороо, 24-32 тоот

Утас: 99177450

  1. Өмгөөллийн “Легал Кинг Консалтинг” ХХК

Өмгөөлөгч, хуулийн үнэгүй зөвлөгөө, мэдээлэл

Утас: 88117684, 91913149

  1. Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө

Бид танд бүх төрлийн хууль зүйн зөвлөгөөг бодитой, шуурхай хүргэх болно.

Утас: 89280027