Posted on 15 Comments

Нууц хадгалах гэрээ

Нууц хадгалах гэрээ гэж юу вэ? 

Нууц хадгалах гэрээгээр ажил олгогч нь өөрийн болон үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг давхар хамгаалах боломжтой. Ажилтан нь ажил үүрэг гүйцэтгэх хугацаандаа түүнд ил болсон аливаа нууцад хамаарах мэдээллийг тараахгүй байх, хадгалах үүргийг хүлээнэ. Нууц хадгалах гэрээнд нууцад хамаарах зүйлсийг тодорхойлон тусгасан. Ингэснээр талууд өөрсдийн хариуцлагыг нягт ухамсарлах юм. Бизнесийн байгууллагын хувьд нууц хадгалах гэрээ нь нэлээдгүй чухал ач холбогдолтой юм. Ажилтан бизнестэй холбоотой аливаа нууцыг чандлан хадгалснаар тухайн байгууллагад үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах юм. Нууц хадгалах гэрээгээр талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхой тусгаж өгсөн болно. 

Posted on 9 Comments

Цалин хөлс олгох журам

Цалин хөлс олгох журам гэж юу вэ?

Цалин хөлс олгох журмаар ажилтны цалин хөлс авах эрхийг ил тод нээлттэйгээр хангах, ажил олгогч болон ажилтны зүгээс түүний хэрэгжилтэнд хяналт тавих, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Энэхүү журмаар цалин хөлсний төрлийг тодорхойлж өгсөн. Ингэснээр ажилтаны цалингийн бүтэц нь тодорхой болох юм.  Мөн цалин олголт болон суутгалын талаар тусгаж өгснөөр байгууллагын нийт ажилчид цалингийн талаарх тодорхой нэгдсэн зохицуулалтыг  дагаж мөрдөхөд хялбар болно. 

Posted on 13 Comments

Ажлын байрны тодорхойлолт

Ажлын байрны тодорхойлолт гэж юу вэ? 

Албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоор тухайн ажилтны ажлын байрны зорилго, гүйцэтгэх чиг үүрэг, хүлээх хариуцлага зэргийг тодорхой тусгасан байдаг. Ингэснээр тухайн ажилтан өөрийн ажил үүргээ үр дүнтэй гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой юм. Ажил олгогчийн зүгээс ажилтныг удирдлагаар хангахад ил тод, нээлттэй болох юм. Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тухайн ажлын байрны тодорхойлолтыг уншиж танилцуулах нь зохистой юм. 

Posted on 15 Comments

Дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журам

Дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журам гэж юу вэ? 

Энэхүү журам нь ажлын байранд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, энэ талаар гарсан аливаа гомдлыг шийдвэрлэх зорилготой. Тус журамд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт зэргийг тусгайлан тодорхойлсон ба үүнтэй холбоотойгоор ажил олгогч болон ажилтны эрх, үүргийг нарийвчлан тусгасан. Ажил олгогч нийт ажилчдад энэхүү журмыг  танилцуулж мөрдүүлснээр тухайн байгууллага нь ажлын байрны аливаа дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх юм. 

Posted on 14 Comments

Ажилтны мэдээлэл авах боловсруулах хадгалах, ашиглах, журам

Ажилтны мэдээлэл авах боловсруулах хадгалах, ашиглах, журам гэж юу вэ? 

Энэхүү журам нь Хөдөлмөрийн тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулинд үндэслэн боловсруулагдсан. Тус журам нь байгууллагын ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглахад тавигдах нийтлэг шаардлагыг мөрдүүлэхэд ашиглана. Тус журмаар ажилтын мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглахад ажил олгогч болон ажилтны эрх, үүргийг нарийвчлан тусгаж өгсөн. Ингэснээр ажилтны аливаа мэдээллийг хууль бусаар задруулах, хууль ёсны эрх ашгийг зөрчихөөс сэргийлэх юм.  

Posted on Leave a comment

Бүтэц, орон тоо гэж юу вэ?

Байгууллагын бүтэц орон тоог тодорхой болгосноор тухайн байгууллагын ажилчдад тодорхой зохион байгуулалтыг таниулах ач холбогдолтой. Ингэснээр зохион байгуулалтанд орох, тухайн орон тооны үүрэг хариуцлагыг нээлттэйгээр харуулах зэрэг давуу талуудтай. 

Бүтэц, орон тоог батлах шаардлага нь тухайн байгууллагын зохион байгуулалтыг удирдах, цаашдын бодлого төлөвлөлтийг бий болгоход оршино. 

Posted on

Гэрээний бус үүрэг

Гэрээний бус үүрэг нь хуульд зааснаар бий болдог. Манай улсын иргэний хуульд заасны дагуу иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй.

Эрхзүйн харилцаанд оролцогчиднь харилцан гэрээ байгуулаагүйч гэсэн бие биеийнхээ өмнөүүрэг үүсэх тохиолдол гардаг. Үүнийг гэрээний бус үүрэг гэх ба энэ нь хуулийн дагуу үүсэх үүрэг, зөрчлөөс үүсэх үүрэг гэж ангилна. Хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаанд

  1. Дундын өмчөөс үүсэх үүрэг /Дундаа хэсгээр өмчлөгчид нь уг өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын талаар өөрт оногдох хэсэгт хувь тэнцүүлэн тооцож шийдвэр гаргаж болно. Хэрэв ийнхүү шийдвэр гаргаагүй, хэлцлээр өөрөөр тогтоогоогүй бол дундаа хэсгээр өмчлөгч бүр шударга ёсны дагуу бусад өмчлөгчдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглалт, удирдлагын талаар шаардах эрхтэй. Дундаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөрт оногдох хэсгээ ашиглах эрхтэй/
  2. Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх /Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэжбайгаа этгээд түүнийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй. Бусдын эд хөрөнгө болон эрх ашигт учирч болзошгүй аюулыг урьдчилан зайлуулах үйлдэл хийсэн этгээдэд хохирол учирсан бол энэхүү хохирлыг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээд нехөн төлөх ба талуудтохиролцожчадаагүй бол хохирлын хэмжээгшүүх тогтооно. Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд ашигсонирхлоо хамгаалуулжбайгаа этгээдэд гүйцэтгэлийн тайланг гаргаж, үүргийн үр дүнгээс олсон бүх зүйлийг ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд шилжүүлэх үүрэгтэй/
  3. Үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбогдсон харилцаа хамаарах бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүрэгт гэм хор учруулснаас үүсэх үүрэг хамаарна

 

Posted on Leave a comment

Гэрээ байгуулах журам

БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилт нь төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага гадаад улсын адил түвшний байгууллага, эсхүл олон улсын байгууллагатай өөрийн эрх хэмжээний асуудлаар гэрээ (хэлэлцээр, санамж бичиг, тохиролцоо, протокол зэрэг) байгуулах, уг гэрээг хянаж, бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Байгууллага хоорондын гэрээ байгуулах, түүнийг хянах, бүртгэх үйл ажиллагаандаа Олон улсын гэрээний тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 01/01 дүгээр
зөвлөмж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 46/26 дугаар зөвлөмж болон энэхүү журмыг тус тус баримтална.
1.3. Байгууллага хоорондын гэрээ (цаашид “гэрээ” гэх)-г Монгол Улсын олон улсын гэрээ болон хууль тогтоомжид нийцүүлж энэхүү журмын зохицуулалтыг удирдлага болгож байгуулна

Хоёр. Засгийн газраас зөвшөөрөл авах гэрээ
2.1. Энэхүү журмын 1.1-д заасан байгууллага дараах төрлийн гэрээ байгуулахдаа Монгол Улсын Засгийн газраас урьдчилан зөвшөөрөл авна:
2.1.1. Олон улсын гэрээний тухай хуулийн 4.3-т заасан гэрээ;
2.1.2. бусад байгууллагын эрх ашгийг хөндсөн, эсхүл хамтарч үүрэг хүлээх гэрээ;
2.1.3. Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа гэрээ.
2.2. Энэхүү журмын 2.1-д заасны дагуу Засгийн газраас урьдчилан зөвшөөрөл авахдаа Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газрын хуралдааны журам”-ыг баримтална.

Гурав. Гэрээнд тавигдах үндсэн шаардлага
3.1. Гэрээг монгол хэлээр болон гэрээний нөгөө талын албан ёсны, эсхүл гэрээний талуудын сонгон авсан өөр хэлээр тус тус үйлдэнэ.
3.2. Гэрээнд талуудын эрх, үүрэг, гэрээний үйлчлэх хугацааг тус тус тусгасан байна.
3.3. Энэхүү журмын 1.1-д заасан байгууллага гэрээ байгуулах асуудлаар харьяалах дээд шатны байгууллагын саналыг авсан байна.

Дөрөв. Гэрээний төслийг урьдчилан хянуулах
4.1. Энэхүү журмын 1.1-д заасан байгууллага мөн журмын 2.1-д зааснаас бусад гэрээг байгуулахаасаа 10 хоногийн өмнө уг гэрээний төслийг хянуулж, гэрээ байгуулах зөвшөөрөл авахаар гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараах баримт бичгийг хүргүүлнэ:
4.1.1. гэрээ байгуулах гэж байгаа нөгөө талтайгаа эцэслэн тохирсон гэрээний төсөл, түүний албан ёсны орчуулга;
4.1.2. гэрээ байгуулах шаардлага, ач холбогдол, санхүү, эдийн засгийн тооцоог тусгасан тодорхой танилцуулга;
4.1.3. гэрээний төслийн талаар нөгөө талтай хэлэлцээ хийх үед үйлдсэн хэлэлцээний тэмдэглэл, эрх бүхий дээд шатны байгууллагаас баталсан удирдамж зэрэг баримт бичиг.
4.2. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү журмын 4.1-д заасны дагуу ирүүлсэн гэрээний төслийг ажлын 14 хоногт багтаан олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчим болон Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг дүгнэлт хэлбэрээр гаргаж, холбогдох байгууллагад бичгээр хариу мэдэгдэнэ:
4.2.1. гэрээ байгуулах зөвшөөрөл;
4.2.2. гэрээний агуулга Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл Монгол Улсын олон улсын гэрээний зохицуулалттай үл нийцсэн зэрэг үндэслэлээр гэрээ байгуулах зөвшөөрөл олгохоос татгалзах.
4.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай гэж үзвэл энэхүү журмын 4.1-д заасны дагуу ирүүлсэн гэрээний төсөлтэй
холбогдуулан түүний төсөв, санхүүгийн эх үүсвэрийг тодруулах, хууль зүйн үндэслэлийг тогтоолгох зорилгоор санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны  төв байгууллагын саналыг авч болно. Хэрэв эдгээр байгууллага гэрээний төслийн зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь зөвшөөрөөгүй тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн гэрээг байгуулах зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж, холбогдох байгууллагад тодорхой үндэслэлийг тусгасан дүгнэлтийг хүргүүлнэ.
4.4. Энэхүү журмын 4.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Тав. Гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, гарын үсэг зурах шийдвэр гаргах
5.1. Энэхүү журмын 1.1-д заасан байгууллагын удирдлага гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх эрхтэй. Гэрээний төслийн талаар хэлэлцээ хийхдээ өөрийн талд ач холбогдолтой, үр дүнтэй зохицуулалтыг тусгах, эрх хэмжээнээсээ хэтэрсэн зохицуулалтыг тусгахгүй байх, гэрээ байгуулах гэж байгаа нөгөө талын албан тушаалтны албан тушаалын түвшин нийцэж байх эсэхийг харгалзах үүрэгтэй.
5.2. Энэхүү журмын 4.1-д заасны дагуу гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулсан гэрээний төсөлд тухайн байгууллагын удирдлага
гарын үсэг зурна. Тухайн байгууллагын гадаад харилцааны асуудал хариуцсан нэгж нь гэрээ байгуулах нөгөө талаас эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж байгаа эсэхэд хяналт тавина.

Зургаа. Гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх, хэрэгжилтийг тайлагнах
6.1. Энэхүү журмын 1.1-д заасан байгууллага гэрээний хэрэгжилтийн талаар тухайн байгууллагын удирдлагын Зөвлөлөөр хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргана.
6.2. Байгууллага бүр тухайн жилд байгуулсан гэрээний хэрэгжилтийн тайланг (гэрээний дагуу хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гарсан үр дүн) дараа жилийн эхний улиралд багтаан гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Долоо. Гэрээг цуцлах
7.1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тус яамнаас урьдчилан хянасан гэрээний төсөлд зарчмын шинжтэй өөрчлөлт оруулсан тохиолдолд уг гэрээг бүхэлд нь, эсхүл түүний зарим хэсгийг дагаж мөрдөхгүй байх тухай дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд энэ талаар холбогдох байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
7.2. Энэхүү журмын 7.1-д заасны дагуу гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрээг бүхэлд нь, эсхүл түүний зарим хэсгийг дагаж мөрдөхгүй байх тухай дүгнэлт гаргасан тохиолдолд тухайн гэрээг бүхэлд нь, эсхүл түүний холбогдох хэсгийг гэрээ байгуулсан байгууллага өөрөө, эсхүл Засгийн газар хүчингүй болгоно.

Найм. Гэрээний хадгалалт, бүртгэл
8.1. Гэрээ байгуулсан тухайн байгууллага гэрээний эх хувийг дараах баримт бичгийн хамт хадгалах үүрэг хүлээнэ:
8.1.1. гэрээний жинхэнэ эх;
8.1.2. энэхүү журмын 4.1-д заасны дагуу гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрөл;
8.1.3. гэрээний төслийн талаар хэлэлцээ хийсэн уулзалтуудын тэмдэглэл, бусад холбогдох баримт бичиг;
8.1.4. гэрээнд гарын үсэг зурсан албан тушаалтны нэр, албан тушаал.
8.2. Гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор гэрээний хуулбарыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж бүртгүүлнэ.
8.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас байгууллага хоорондын гэрээг бүртгэж, бүртгэлийн дугаарыг тухайн байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
8.4. Энэ журмын 8.3-т заасны дагуу бүртгүүлсэн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж тооцно.

Ес. Хариуцлага
9.1. Энэхүү журмыг зөрчиж гэрээ байгуулсан, байгуулсан гэрээгээ хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Posted on Leave a comment

Байгууллагад хэрэглэдэг дотоод журмуудын жагсаалт

  1. Авто машин ашиглалтын журам
  2. Ажилтанд гар утасны дугаар ашиглуулах журам
  3. Ажилтанд хөнгөлөлт тусламж үзүүлэх сангийн журам
  4. Ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний журам
  5. Ажилтны зээлийн журам
  6. Ажилтны хуримтлалын хадгаламжийн журам
  7. Аккредитивын журам
  8. Актив пассивын удирдлагын хорооны үйл ажиллагааны журам
  9. Актив хөрөнгийг эрсдэлийн мангаас хорогдуулах журам
  10. Албан томилолтын журам
  11. Алт үнэт металлын арилжааны журам
  12. Аюулгүй ажиллагааны дотоод журам
  13. Байгууллагын картны журам
  14. Банкны дотоод баталгаа гаргах үйл ажиллагааны журам
  15. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журам
  16. Барилга угсралт, барилгын их, урсгал засварын ажлыг гүйцэтгэх, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны журам
  17. Бизнес картын зохицуулалтын журам
  18. Бизнес хөгжил, стратегийн хорооны ажиллах журам
  19. Биллинг үйлчилгээний журам
  20. Бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх журам
  21. Валют свопфорвард арилжааны журам
  22. Гадаад валютын арилжааны журам
  23. Галын бүлгэмийн ажиллах журам, Галын аюулаас хамгаалах заавар
  24. Грамис удирдлагын мэдээллийн системийн үйл ажмллагааны журам
  25. Даатгалын зуучлалын үйл ажиллагааны журам
  26. Депозит бүтээгдэхүүний журам
  27. Дотоод мэдээллийн урсгалыг зохицуулах түр журам
  28. Дотоод нэрийн гуйвуулгын үйлчилгээний журам
  29. Дотоод хяналтын журам
  30. Захиалгат шилжүүлэг үйлчилгээний журам
  31. Зээлийн хорооны ажиллах журам
  32. Картын үйлчилгээ, үйл ажиллагааны журам
  33. Мессеж мэдээ үйлчилгээний журам
  34. Мобайл дилер үйлчилгээний журам
  35. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны журам
  36. Мөнгөн тэмдэгт хураах, зузаатгах, тээвэрлэх үйл ажиллагааны журам
  37. Мэдээллийн технологийн удирдлагын хорооны ажиллах журам
  38. Мэдээллийн технологийн үйл ажиллагааны цогц журам
  39. Нийгмийн хөгжлийн сан байгуулах, зарцуулах тухай журам
  40. нэгжийн ажлын гүйцэтгэлийг дүгнэж, нэмэгдэл цалингийн сан хувиарлах журам
  41. Нэгжийн кассын үлдэгдлийг удирдах түүнд хяналт тавих журам
  42. Орон нутгийн нэгжид зэрэглэл тогтоох журам
  43. Програм болон сүлжээнд ажиллах журам
  44. Програм хангамж хөгжүүлэх журам
  45. Санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрхийг албан тушаалтанд олгох журам
  46. Санхүүгийн тайлан бэлтгэх журам
  47. Санхүүгийн тайлан бэлтгэх журам хавсралт
  48. Свип үйлчилгээний журам батлах тухай
  49. Солонгосын виз хүссэн иргэдийн хугацаатай хадгаламжийн журам
  50. Сурагчийн картын журам
  51. Сургалтын журам
  52. Теллерийн ажил мэргэшлийн зэрэглэл тогтоох журам
  53. Теллерийн системийн багц журам
  54. Төлбөр тооцооны журам
  55. Төлбөрийн картын маргаантай гүйлгээ шалгах болон шийдвэрлэх журам
  56. Ажилтныг сонгон шалгаруулах болон теллер, харилцааны менежер бэлтгэх журам
  57. Гэрээ байгуулах, хянах, бүртгэх журам
  58. Зах зээл, хөрвөх чадварын эрсдэлийн удирдлагын журам
  59. Захирлуудын эрх хэмжээний журам
  60. Зээлийн үйл ажиллагааны журам
  61. Зээлийн эрхтэй картын журам
  62. Байгууллагын тэмдэг, түүнийг үйлдэх, хэрэглэх, хадгалах журам
  63. Төслийн зээлийн бүтээгдэхүүний журам
  64. Тусгай актив зээл, төлүүлснийг урамшуулан тооцох журам
  65. Тусгай нөхцөлт зээлийн журам
  66. Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын журам
  67. Үнэт зүйл хадгалах үйлчилгээний журам
  68. Фастер мөнгөн гуйвуулгын журам
  69. Хадгаламжийн сертификатын журам
  70. Халамж нэрийн дансанд автоматаар шилжүүлэх үйлчилгээний журам
  71. Харилцагчийн мэдээллийн төвийн үйл ажиллагааны журам
  72. Харилцагчийн үйлчилгээний стандартын журам
  73. Хөдөлмөрийн дотоод журам
  74. Хөрөнгө зохицуулалтын журам
  75. Хүний нөөцийн хорооны ажиллах журам
  76. Хяналт шалгалтын хэлтсийн үйл ажиллагааны журам
  77. Хяналтын камерын системийн үйл ажиллагааны журам
  78. Цахим бүтээгдэхүүний маргаан шийдвэрлэх журам, биллер байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааны журам
  79. Чанаргүй актив барагдуулах журам
  80. Чекийн үйлчилгээний журам
  81. Шагналын журам
  82. Эрсдэлийн удирдлагын хорооны ажиллах журам
Posted on

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ЭРХ ОЛГОХ

Банкны үйл ажиллагааны чиглэлээр

  1. Банк байгуулах, Банкийг өөрчлөн байгуулах
  2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт
  3. Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл
  4. Үүсгэх байгуулах шийдвэр /тогтоол/
  5. Дүрэм
  6. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  7. Хувь нийлүүлсэн хөрөнгөтэй тохиолдолд нотлох баримт
  8. Хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт.
  9. Банк байгуулах тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл
  10. Банк үүсгэн байгуулах гэрээ
  11. Банк байгуулах эдийн засгийн үндэслэл
  12. Аудитын байгууллагаар баталгаажуулсан сангүүгийн тайлан
  13. Банкны эрх бүхий албан тушаалтан, боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж, ажлын байрны тодорхойлолт
  14. Банкинд хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр, гарал үүслийн нотлох баримт
  15. ХЭХ-ийн шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгах
  16. Банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр
  17. Банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах шаардлага, хэлбэр, нөхцөл, хугацааг заасан баримт бичиг
  18. Аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан
  19. Банкийг өөрчлөн байгуулсны үр дүнд шаардагдах баримт бичгүүд
  20. Банкны эхлэлтийн тайлан тэнцэл

 

Барилга, хот байгуулалтын чиглэлээр

  1. Цахилгаан шат, өргөх краны угсралт, засвар үйлчилгээ эрхлэх
  2. Нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх
  3. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх
  4. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх

 

Зам, тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр

  1. Төмөр замын суурь бүтэц барих, ашиглах
  2. Иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх
  3. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх
  4. Авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  5. Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх
  6. Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх
  7. Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах
  8. Тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх

 

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр

  1. Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах
  2. Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх
  3. Контентийн үйлчилгээ эрхлэх
  4. Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох
  5. Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ

 

Радио, телевизийн үйлчилгээ

  1. Олон нийтийн радио, телевиз
  2. Арилжааны радио, телевиз
  3. Өргөн нэвтрүүлгийн радио, телевиз
  4. Төлбөртэй радио, телевиз
  5. Олон суваг дамжуулах үйлчилгээ

 

Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр

  1. Цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах
  2. Цөмийн төхөөрөмж ашиглах
  3. Цөмийн бодис эзэмших, ашиглах
  4. Цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах
  5. Цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх
  6. Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах
  7. Цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, ашиглалтын дараа газар сэргээх
  8. Цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах, тээвэрлэх, импортлох, экспортлох, хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа

 

Батлан хамгаалах чиглэлээр

  1. Цэргийн зориулалттай зэвсэглэл, техник, галт хэрэглэлийг экспортлох, импортлох
  2. Цэргийн зориулалттай зэвсэглэл, техник, галт хэрэглэлийг экспортлох, импортлох
  3. Гамшгаас хамгаалах чиглэлээр
  4. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх
  5. Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр
  6. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа
  7. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа
  8. Соёлын чиглэлээр
  9. Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэх
  10. Соёлын өвийг сэргээн засварлах, палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх
  11. Музейн үйл ажиллагаа эрхлэх

 

Зохиогчийн эрх, патентийн чиглэлээр

  1. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах
  2. Эрүүл мэндийн чиглэлээр
  3. Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах, импортлох
  4. Эмнэлгийн тусламж үзүүлэх бүх төрлийн үйлчилгээ эрхлэх
  5. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодис, тэдгээрийн угтвар бодис болон эмийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх, импортлох, экспортлох
  6. Өвчин үүсгэгч нян, түүний хорыг өсгөвөрлөх, үржүүлэх, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэх
  7. Ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх
  8. Биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ эрхлэх
  9. Улсын хэмжээний болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах
  10. Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр
  11. Тамхи импортлох тусгай зөвшөөрөл шинээр олгоход бүрдүүлэх баримт
  12. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл
  13. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  14. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  15. Цагдаагийн байгууллагын санал
  16. Аймаг нийслэлийн Засаг даргын санал
  17. Имортлох тамхины эрүүл ахуйн нөхцөл, тамхин дахь хорт бодисын агууламжийн талаарх эрүүл мэндийн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тамхины төрөл тус бүрээр гаргуулсан баримт
  18. Монгол Улсын нутаг дэвсгэрт импортлох тамхинд агуулагдах бохь, никотин, бусад хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартыг Стандартчиллын үндэсний зөвлөлөөр баталгаажуулсан баримт
  19. Импортын мэдэгдэл
  20. Тамхи импортлох худалдан авах гэрээ
  21. Үйлдвэрийн чанарын сертификат тохирлын гэрчилгээ
  22. Экспортлох эрх бүхий байгууллага буюу экспортлогч улсын нийлүүлэгч, үйлдвэрлэгч байгууллагын тодорхойлолт Монгол Улсын худалдаалахыг зөвшөөрсөн тухай тэмдэглэл
  23. Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авах
  24. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл
  25. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  26. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  27. Цагдаагийн байгууллагын санал
  28. Аймаг, нийслэлийн Засаг даргын санал
  29. Согтууруулах ундааны үйлдвэрийн төслийн баримт бичиг
  30. Аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн тайлан
  31. Үйлдвэрийн байрны талаарх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт
  32. Татварын албаны санал, тодорхойлолт
  33. Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт
  34. Барааны тэмдгийг баталгаажуулсан баримт
  35. Стандарт хэмжил зүйн газрын тохирлын гэрчилгээний хуулбар
  36. Согтууруулах ундаа импортлох зөвшөөрөл олгоход бүрдүүлэх бичиг баримт
  37. Тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт
  38. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  39. Цагдаагийн байгууллагын санал
  40. Стандарт хэмжил зүйн газрын тохирлын гэрчилгээний хуулбар
  41. Импортлох согтууруулах ундааны дээжийг нь хийлийн гаалийн эрүүл ахуйн хяналт шалгалт хийлгүүлэн баталгаажуулсан баримт, дүгнэлт
  42. Импортлох согтууруулах ундааны дээжийг Эрүүл ахуйн мэргэжлийн хяналтын байгууллагаар урьдчилан шинжүүлж, дүгнэлтийг согтууруулах ундааны төрөл тус бүрээр гаргуулсан баримт
  43. Согтууруулах ундаа импортлох, худалдан авах гэрээ
  44. Импортлох хүнс нь зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснийг баталгаажуулсан баримт
  45. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  46. Таримал ургамлын үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл шинээр авах, хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт бичиг
  47. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл
  48. Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүн бол иргэний үнэмлэхийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
  49. Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх
  50. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  51. Хугацаа сунгуулах бол тусгай зөвшөөрлийн хугацаанд таримал ургамлын үр үйлдвэрлэсэн тухай тайлан
  52. Малын генетик нөөцийг ашиглах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авахад бүрдүүлэх бичиг баримт
  53. Хүсэлтийн маягт
  54. Тусгай зөвшөөрөл хүссэн албан тоот
  55. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүний хувьд иргэний үнэмлэхний хуулбар
  56. Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын санал
  57. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  58. Ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах, хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт бичиг
  59. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл
  60. Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүн бол иргэний үнэмлэхийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
  61. Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх
  62. БОАЖЯ-наас авсан байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, ерөнхий үнэлгээний дүгнэлтээр шаардсан тохиолдолд нарийвчилсан үнэлгээний дүгнэлт
    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  63. Хугацаа сунгуулах бол тусгай зөвшөөрлийн хугацаанд импортолсон, борлуулсан ургамал хамгаалахад ашиглах бодисын тайлан
  64. Шинээр малын үүлдэр, омог бий болгох, үр, өндгөн эс, хөврөлийг үйлдвэрлэх, үйлчилгээнд нэвтрүүлэх, бичил биетнийг өсгөвөрлөх, мал, үржүүлгийн бүтээгдэхүүн гадаадад гаргах, гадаадаас сайжруулагч мал, амьтан авах
  65. Лиценз авахад бүрдүүлэх бичиг баримт
  66. Хүсэлтийн маягт
  67. Лиценз хүссэн албан тоот
  68. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүний хувьд иргэний үнэмлэхний хуулбар
  69. Үржлийн мал гадаадад гаргах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  70. Гадаадад гаргах малын төрөл, зүйл, үүлдэр, нас, хүйс, хувийн дугаар, тоог хүсэлтэд хавсаргаж ирүүлнэ
  71. Гадаадын иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээ
  72. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  73. Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр
  74. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх
  75. Арилжааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх
  76. Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх
  77. Банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх
  78. Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх
  79. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах
  80. Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх
  81. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотойгоор хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх
  82. Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх
  83. Санхүү, эдийн засгийн чиглэлээр
  84. Нийгмийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх
  85. Аудитын үйл ажиллагаа эрхлэх
  86. Үнэт цаас үйлдвэрлэх
  87. Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах
  88. Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх
  89. Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх
  90. Хөрөнгийн үнэлгээ хийх
  91. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх
  92. Хууль зүйн чиглэлээр
  93. Галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах
  94. Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл үйлдвэрлэх
  95. Галт зэвсгийн сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх
  96. Галт зэвсгийн сум импортлох, нийтэд худалдах
  97. Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх
  98. Хуулийн этгээд харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх
  99. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх
  100. Тамга, тэмдэг үйлдвэрлэх
  101. Архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх
  102. Байгаль орчны чиглэлээр
  103. Озон задалдаг бодис, түүнийг агуулсан бүтээгдэхүүнийг импортлох, худалдах, ашиглах
  104. Тэсэрч, дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх
  105. Тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах
  106. Тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан
  107. тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах
  108. Стандартаар хүлцэх хэмжээг нь тогтоогоогүй бохирдуулах бодис агаарт гаргах
  109. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх
  110. Байгаль орчинд онцгой хор хөнөөл учруулж болзошгүй нөлөө бүхий химийн хорт болон аюултай бодис импортлох, худалдах, үйлчилгээ эрхлэх
  111. Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр
  112. Их сургууль, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх;
  113. Магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх
  114. Дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах
  115. Мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх
  116. Мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ мэргэжлээр сургалт явуулах
  117. Гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ
  118. Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийг байгуулах
  119. Гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах
  120. Түлш, эрчим хүчний чиглэлээр
  121. Эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах
  122. Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, диспетчерийн зохицуулалт хийх, түгээх, хангах, борлуулах үйл ажиллагаа эрхлэх
  123. Зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх
  124. Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр
  125. Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар иргэдэд зуучлах үйлчилгээ эрхлэх
  126. Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр
  127. Үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх
  128. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлох, үйлдвэрлэх, пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах, тэсэлгээний ажил явуулах
  129. Ашигт малтмалын хайгуул хийх
  130. Ашигт малтмал ашиглах
  131. Согтууруулах ундаа импортлох
  132. Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх
  133. Тамхи импортлох
  134. Төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх
  135. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх
  136. Бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх
  137. Газрын тос хайх
  138. Уламжлалт бус газрын тос хайх
  139. Газрын тос ашиглах
  140. Уламжлалт бус газрын тос ашиглах
  141. Үүсмэл орд ашиглах
  142. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл олгох аж ахуй
  143. Эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах
  144. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах
  145. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх
  146. Эмчилгээний гоо заслын үйлчилгээ
  147. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах
  148. Агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх, суурин эх үүсвэр ашиглах
  149. Тамхи худалдах