Хүний нөөцийн бодлогын үйл ажиллагаанд шууд хэрэгжих баримт бичгүүд болон бүхий л төрлийн ажлын байрны тодорхойлолтын бэлэн загвар багтсан.
Хүний нөөцийн бодлогын баримт бичгүүд
Ажлын байрны тодорхойлолт/загвар татаж авах
Гэрээний загвар, бэлэн төсөл, төслийн загвар, ppt загвар, үнэгүй татах, хөдөлмөрийн гэрээ, ХАБЭА баримт бичиг, захирлын тушаал
Хүний нөөцийн бодлогын үйл ажиллагаанд шууд хэрэгжих баримт бичгүүд болон бүхий л төрлийн ажлын байрны тодорхойлолтын бэлэн загвар багтсан.
Хүний нөөцийн бодлогын баримт бичгүүд
Ажлын байрны тодорхойлолт/загвар татаж авах
Захиргааны дүрэм, журмууд
Хүний нөөцийн дүрэм, журмууд
Санхүүгийн үйл ажиллагааны журмууд
Хувьцаа эзэмшигчдийн хурлын бичиг баримт
Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/
Гүйцэтгэх удирдлага
Шинээр байгуулагдсан хуулийн этгээд буюу хувьцаат компани /ХХК/, хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/, нөхөрлөл, хоршоо зэрэг байгууллагууд татвар төлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бүхий л заавар зөвлөмжийн дараалал багтсан.
Татвар төлөгчөөр бүртгүүлэхэд бүрдүүлэх баримтын жагсаалт
Маягтууд
Санхүүгийн анхан шатны бүртгэлийн маягт татаж авах
Бизнес эрхлэхэд хүн бүр л “Санхүүгийн тайлан”-г хугацаандаа илгээх талаар зөвлөдөг ч хэрхэн илгээх, юунд анхаарах ёстой талаар хэн ч чиглүүлж зааж өгдөггүй. Бид энэхүү нийтлэлдээ санхүүгийн тайлан гэж юу болох? хэзээ тайлагнах хэрэгтэй талаар тун энгийнээр тайлбарлан дэлгэрэнгүй бэлтгэлээ.
Юун түрүүнд, Санхүүгийн тайлан гэдэг нь таны бизнесийн анхны эхлэлээс өдийг хүртэлх хугацааны санхүүгийн гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүн, тооцооны илэрхийлэл бөгөөд энэ нь ирээдүйд хөрөнгө оруулагчдад таныг ойлгуулахад туслах хэрэгцээт хамгийн чухал шаардлагатай баримт юм.

Санхүүгийн тайлан нь үндсэн 5 хэсгээс бүрддэг бөгөөд аж ахуйн нэгж татан буугдсан эсэх эсвэл үйл ажиллагаа нь зогсонги байгаа эсэхээс бусад тохиолдолд хэвийн үргэлжилнэ гэж үзэн “Тасралтгүй байх зарчим”-аар сар бүр, улирал бүр, жил бүр бэлтгэн тайлагнадаг. Үүнд:
Баланс: Аж ахуй нэгжийн санхүүгийн байдлын хөрөнгө, өр төлбөр, эзэмшигчдийн өмч зэрэг үзүүлэлтүүдийг тодорхой хугацаагаар тасалбар болгон харуулдаг. Балансыг 2 ангилан хуваана. Нэгт, Хөрөнгө. Хоёрт, Өр төлбөр болон өмч.
Тухайн компанийн борлуулалтын орлого нь 0-6 тэрбум хүртэлх бол жилд 2 удаа санхүүгийн тайланг явуулдаг.
Харин 6 тэрбумаас дээш орлоготой бол улирлын санхүүгийн тайлангаа тухайн улирал бүрийн эхний сард тайлагнах бол харин жилийн эцсийн тайланг дараа оны 2-р сарын 10-ны дотор харилцагч санхүүгийн байгууллага болон e-balance.mof.gov.mn хаягаар явуулна.
Нэр томъёоны тайлбар:
Хөрөнгө: Аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж байгаа эсвэл тухайн байгууллагын хяналтад байгаа мөнгөөр хэмжигдэх боломжтой эдийн засгийн нөөц баялгийг хэлнэ.
Өр төлбөр: Аж ахуйн нэгж, байгууллагын бусдын өмнө хүлээсэн эдийн засгийн хариуцлагыг хэлнэ.
Эзэмшигчдийн өмч: Эзэмшигчдийн өмч гэдэг нь бизнес эзэмшигчдийн эзэмшил (өмч) бөгөөд энэ нь бизнесийн эзэмшигчийн эзэмшиж буй бизнесийн хөрөнгийн дүн юм.
Өмч: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байж болох үнэлж болох бүхнийг хэлнэ.
Орлогын тайлан: Тухайн компанийн орлого зарлагыг хооронд нь харьцуулж ашигтай ажиллаж байгаа эсэхийг харуулдаг. 0-6 тэрбумын орлоготой компани 10%-ийн ашгийн татвар төлдөг бол 6 тэрбумаас дээш орлоготой бол 10%-ийн татвар төлөөд 6 тэрбумаас дээш гарсан хэсэгт нь орлогын 25%-д бодож татвар төлнө.
Мөнгөн гүйлгээний тайлан: Аж ахуйн нэгжийн тайлант хугацааны мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн өөрчлөлтийг харуулсан ба тайлан мөнгөний орох гарах урсгалыг харуулдаг. Дараах үндсэн хэсгүүдтэй.
Өмчийн өөрчлөлтийн тайлан: Өмчийн өөрчлөлтийн тайлан гэдэг нь тайлант хугацаанд өмчид гарсан өөрчлөлтийг бүгдийг тусгасан байна.
Хэрэв аль хэдийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аж ахуйн нэгж, байгууллага бол өмчийн өөрчлөлтийн тайландаа өнгөрсөн 2 жилийг одоогийн жилтэйгээ тусган харуулна. Үйл ажиллагаа нь шинээр эхэлсэн бол өнгөрсөн жилүүдийг 00-р буюу хоосонгоор тайлагнана.
Санхүүгийн тайлангийн тодруулга: Үндсэн болон туслах үйл ажиллагаатай холбоотой байгууллагын данс тус бүрийн задаргааг харуулна.
Нэр томъёоны тайлбар:
Үндсэн үйл ажиллагаа: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаагаа явуулдаг үндсэн чиглэлийг хэлнэ.
Туслах үйл ажиллагаа: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн үйл ажиллагаанаасаа гадна явуулж байгаа үйл ажиллагааг хэлнэ.
Та санхүүгийн тайлангаа хугацаанд нь үнэн зөвөөр тайлагнаснаар:
Харин тайлангаа хугацаанд нь тайлагнахгүй эсвэл худал тайлагнавал дараах эрсдэлүүд тулгарна шүү!
Та тайлан, тооцоог нягтлан бодогч эсвэл мэргэжлийн зөвлөхөөр хийлгэдэг байсан ч татварын хуулинд зааснаар татварын албанд гаргаж өгсөн мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч өөрөө буюу та хариуцах үүрэгтэй тул хариуцлагатай хандаарай.
Аливааг эхэлнэ гэдэг амжилтынхаа 60%-д хүрсэнтэй тэнцэнэ гэдэг. Энэ магадлалд хүрэхийн тулд та мэдээж хичээл зүтгэл болон хэд хэдэн чухал алхмыг гүйцэтгэх шаардлагатай.
Алхам 1: Хуулийн этгээдийн төрлөө сонгох
Үйл ажиллагаанаас хамаарч хуулийн этгээдийн төрлөө сонгох нь бүх зүйлийн эхлэл. Үүнд: ХХК, ХК, ТББ, Хоршоо, Нөхөрлөл гээд хуулийн этгээдийн төрлөөс шалтгаалж шалгуур үзүүлэлтүүд харилцан адилгүй байдаг. Тэгэхээр зорилго, алсын хараа, үйл ажиллагааны онцлог, үүсгэн байгуулагчдын тоо зэргийг харгалзаж үзээд төрлөө сонгоорой.
Цаашдын алхмуудыг ХХК буюу ашгийн төлөө байгууллагын жишээ дээр үргэлжлүүлцгээе!
Алхам 2: Хуулийн этгээдийн нэр сонголт
2021 оны 12-р сарын 31-ны байдлаар Монголын Бизнес регистрийн санд 184,245 аж ахуй нэгж, байгууллага бүртгэлтэй байгаа тул нэр сонгох нь тун ярвигтай ажил. Энэ бүх байгууллагын нэр давтагдахгүй байх дүрэмтэй гэхээр таны сонгосон нэрээр аль хэдийн хуулийн этгээд байгуулагдсан байх магадлалтай. Тиймээс компанийн нэрээ сонгохдоо нэлээд хэдэн хувилбартай байх нь цаг хэмнэдэг. Харин ерөнхий утгатай холбоо үүсгэх боломжтой үгсийг сонгох нь маш их цаг хугацаа орох болохыг анхааруулж байна. Оноосон нэр сонгохдоо анхаарах зүйлс мэдээллийг үүгээр орж сонирхоорой.
Алхам 3: Данс нээлгэх
УБЕГ-т нэрээ амжилттай бүртгүүлж, баталгаажуулсны дараа байгууллагын түр дансыг банкин дээр нээлгэх хэрэгтэй. Байгууллага дотоодын хөрөнгө оруулалттай, гадаадын хөрөнгө оруулалттай байх эсэхээс, валютын данс, төгрөгийн данс байх зэргээс хамаарч дансны доод үлдэгдлийн хэмжээ өөр байдаг. Түр данс нээлгүүлсний дараа банкны ажилтны зөвлөсний дагуу та өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн банкны үйлчилгээнүүдийг авах боломжтой.
/Жич: Голомт банк л түр данс нээдэг гэдгийг сануулъя. Үүнд ердөө 20,000₮ л хангалттай./
Алхам 4: Нэрийн баталгаажуулалт
Нэрээ баталгаажуулж, түр дансаа авсны дараа бүртгэлийн ажилтанд байгууллагын бичиг баримтаа бүрдүүлэн өгч бүртгүүлнэ. Үйл ажиллагаа болон хуулийн этгээдийн төрлөөс хамааран өөр өөр байдаг. Уг жагсаалтыг үзэх бол ЭНД ДАРЖ анхааралтай танилцаарай.
Алхам 5: Бичиг баримтын бүрдэл
Байгууллагын бүх бичиг баримтаа өгч бүртгүүлсэн бол тамгаа захиалах ажил үлдэнэ. Бүртгэлийн ажилтан танд байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээг авах өдрийг тэмдэглэсэн “Өргөдөл хүлээн авах хуудас” өгөх бөгөөд тухайн хуудсыг ашиглан тамгын үйлдвэрүүдэд загвар дизайнаа сонгоод тамгаа захиална.
Алхам 6: Компаниа бүртгүүлэх
Тийм ээ! Одоо л таны мөрөөдлийн компани албан ёсны бүртгэлд орох боломжтой боллоо. Үүнд:
1. Д.ОЧИРДОРЖ
Нөхөрлөлийн гишүүн, хуульч өмгөөлөгч
Гүйцэтгэх захирал
МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ:
Иргэний эрх зүй, Эрүүгийн эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүй, Гэрээний эрх зүй, Гэр бүлийн эрх зүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа
АЖЛЫН ТУРШЛАГА:
– 2012-2017 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны менежер, өмгөөлөгч,
– 2016 оноос “Асион Хуулийн Фирм” ХХН-ийн гүйцэтгэх захирал
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:
– 2013 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль
– 2016 онд МӨХ-ны “Өмгөөлөгчийн алдар” алтан медаль
ГАДААД ХЭЛ:
– Англи
ГИШҮҮНЧЛЭЛ:
– Монголын Хуульчдын Холбооны гишүүн,
– Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн
– Асион хуулийн фирм ХХН-ийн гишүүн
2. Р.АТАРЦЭЦЭГ
Нөхөрлөлийн гишүүн, хуульч өмгөөлөгч
МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ:
Эрүүгийн эрх зүй /насанд хүрээгүй хүүхдийн байцаан шийтгэх ажиллагаа/, өмч, үл хөдлөх хөрөнгө, хөдөлмөрийн эрх зүй, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч гэрчийг хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа
АЖЛЫН ТУРШЛАГА:
-1984 оноос Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт
-1992-1997 онд Алтанбулаг сумын АДХГЗ-нд мэргэжилтэн, Хувьсгалын музейн захирал
-1997 оноос Сэлэнгэ аймаг дахь өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:
-2000 онд “Өмгөөлөгчийн алдар” алтан медаль
-2003 онд Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль
-2004 онд Хүүхдийн төлөө төвийн “Хүүхдийн төлөө” алтан медаль
-2006 онд “Тэргүүний өмгөөлөгч” цол тэмдэг
-2007 онд Сэлэнгэ аймгийн засаг даргын жуух бичиг
-2008 онд “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэг
-2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
-2009 онд МЗХолбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”
-2010 онд МҮЭ-ийн хүндэт тэмдэг
-2011 онд Хууль зүйн албаны 100 жилийн ойн медаль
ГАДААД ХЭЛ:
– Орос
ГИШҮҮНЧЛЭЛ:
– Монголын Хуульчдын Холбооны гишүүн,
– Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн
-Асион хуулийн фирм ХХН-ийн гишүүн
3. ЭНХБОЛДЫН ЗОЛЗАЯА
Өмгөөлөгч
Боловсрол , Зэрэг дэв :
Хууль зүйн бакалавр, LL.B (МУИС-ийн Хууль Зүйн Сургууль)
Мэргэшсэн чиглэл:
Гэр бүлийн эрх зүй
Хөдөлмөрийн эрх зүй
Гэрээний эрх зүй
Хуулийн этгээд үүсгэн байгуулах
Шүүхийн ажиллагаа ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа
Мэргэжлийн туршлага :
Тэрээр иргэний эрх зүй, шүүхийн маргаан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар мэргэшсэн бөгөөд тодорхой хэргүүд дээр ажиллаж байсан. Мөн гэр бүлийн хэрэг, хөдөлмөрийн маргаан, хуулийн этгээд үүсгэн байгуулах чиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулсан.
Ажлын туршлага
Золзаяа өмнө нь MJL Attorneys хуулийн фирмд дадлага хийж ажлын туршлага хуримтлуулсан.
4. Хөдөлмөрийн маргааны өмгөөллийн үйлчилгээ
Хөдөлмөрийн маргаан, цалин хөлсний маргаан, ажлаас халсан, чөлөөлсөн тухай маргаанд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлнэ.
Утас: 86007675
Өмгөөлөгч авахдаа дараах зүйлсийг анхаарвал тохиромжтой.
1. Хууль зүйн мэргэжлийн боловсрол эзэмшсэн огноо
2. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан огноо;
3. Ажлын байрны хаяг;
4. Эрх зүйн мэргэшсэн чиглэл зэрэг тусгагдана
өмгөөлөгч авах зөвлөгөө
1. Ц.ЦЭРЭНЖАРГАЛ
Албан тушаал:
Захиргааны эрх зүйн секторын өмгөөлөгч
Танилцуулга:
Мэргэжил эзэмшсэн байдал
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Мэргэжил дээшлүүлсэн байдал
Өмгөөлөгчийн туслахын сургалт.
Барын холбоо ба гишүүн хуульчид сургалт.
Монголын Хуульчдын Холбооноос зохион байгуулдаг жил бүрийн хуульчийн мэргэжлийн сургалт.
Холбогдох:
Утас: 70119206, 70129206
И-мэйл: tserenjargal.ts@advocate.mn
2. Б.ХАЛИУН
Албан тушаал:
Захиргааны эрх зүйн секторын ахлах өмгөөлөгч
Холбогдох:
Утас: 70119206, 70129206
И-мэйл: khaliun@advocate.mn
Танилцуулга:
Мэргэжил эзэмшсэн байдал
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Мэргэжил дээшлүүлсэн байдал
Өмгөөлөгчийн туслахын сургалт.
Барын холбоо ба гишүүн хуульчид сургалт.
Монголын Хуульчдын Холбооноос зохион байгуулдаг жил бүрийн хуульчийн мэргэжлийн сургалт.
3. Л.НОМИНЦЭЦЭГ
Албан тушаал:
Захиргааны эрх зүйн секторын ахлах өмгөөлөгч
Танилцуулга:
Мэргэжил эзэмшсэн байдал
Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг Олон Улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Мэргэжил дээшлүүлсэн байдал
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалт.
Монголын Хуульчдын Холбооноос зохион байгуулагддаг жил бүрийн хуульчийн мэргэжлийн сургалт.
Холбогдох:
Утас: 70119206, 70129206
И-мэйл: nomintsetseg.l@advocate.mn