Posted on Leave a comment

Гэрээ байгуулах журам

БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилт нь төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага гадаад улсын адил түвшний байгууллага, эсхүл олон улсын байгууллагатай өөрийн эрх хэмжээний асуудлаар гэрээ (хэлэлцээр, санамж бичиг, тохиролцоо, протокол зэрэг) байгуулах, уг гэрээг хянаж, бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Байгууллага хоорондын гэрээ байгуулах, түүнийг хянах, бүртгэх үйл ажиллагаандаа Олон улсын гэрээний тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 01/01 дүгээр
зөвлөмж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 46/26 дугаар зөвлөмж болон энэхүү журмыг тус тус баримтална.
1.3. Байгууллага хоорондын гэрээ (цаашид “гэрээ” гэх)-г Монгол Улсын олон улсын гэрээ болон хууль тогтоомжид нийцүүлж энэхүү журмын зохицуулалтыг удирдлага болгож байгуулна

Хоёр. Засгийн газраас зөвшөөрөл авах гэрээ
2.1. Энэхүү журмын 1.1-д заасан байгууллага дараах төрлийн гэрээ байгуулахдаа Монгол Улсын Засгийн газраас урьдчилан зөвшөөрөл авна:
2.1.1. Олон улсын гэрээний тухай хуулийн 4.3-т заасан гэрээ;
2.1.2. бусад байгууллагын эрх ашгийг хөндсөн, эсхүл хамтарч үүрэг хүлээх гэрээ;
2.1.3. Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа гэрээ.
2.2. Энэхүү журмын 2.1-д заасны дагуу Засгийн газраас урьдчилан зөвшөөрөл авахдаа Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газрын хуралдааны журам”-ыг баримтална.

Гурав. Гэрээнд тавигдах үндсэн шаардлага
3.1. Гэрээг монгол хэлээр болон гэрээний нөгөө талын албан ёсны, эсхүл гэрээний талуудын сонгон авсан өөр хэлээр тус тус үйлдэнэ.
3.2. Гэрээнд талуудын эрх, үүрэг, гэрээний үйлчлэх хугацааг тус тус тусгасан байна.
3.3. Энэхүү журмын 1.1-д заасан байгууллага гэрээ байгуулах асуудлаар харьяалах дээд шатны байгууллагын саналыг авсан байна.

Дөрөв. Гэрээний төслийг урьдчилан хянуулах
4.1. Энэхүү журмын 1.1-д заасан байгууллага мөн журмын 2.1-д зааснаас бусад гэрээг байгуулахаасаа 10 хоногийн өмнө уг гэрээний төслийг хянуулж, гэрээ байгуулах зөвшөөрөл авахаар гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараах баримт бичгийг хүргүүлнэ:
4.1.1. гэрээ байгуулах гэж байгаа нөгөө талтайгаа эцэслэн тохирсон гэрээний төсөл, түүний албан ёсны орчуулга;
4.1.2. гэрээ байгуулах шаардлага, ач холбогдол, санхүү, эдийн засгийн тооцоог тусгасан тодорхой танилцуулга;
4.1.3. гэрээний төслийн талаар нөгөө талтай хэлэлцээ хийх үед үйлдсэн хэлэлцээний тэмдэглэл, эрх бүхий дээд шатны байгууллагаас баталсан удирдамж зэрэг баримт бичиг.
4.2. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү журмын 4.1-д заасны дагуу ирүүлсэн гэрээний төслийг ажлын 14 хоногт багтаан олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчим болон Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг дүгнэлт хэлбэрээр гаргаж, холбогдох байгууллагад бичгээр хариу мэдэгдэнэ:
4.2.1. гэрээ байгуулах зөвшөөрөл;
4.2.2. гэрээний агуулга Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл Монгол Улсын олон улсын гэрээний зохицуулалттай үл нийцсэн зэрэг үндэслэлээр гэрээ байгуулах зөвшөөрөл олгохоос татгалзах.
4.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай гэж үзвэл энэхүү журмын 4.1-д заасны дагуу ирүүлсэн гэрээний төсөлтэй
холбогдуулан түүний төсөв, санхүүгийн эх үүсвэрийг тодруулах, хууль зүйн үндэслэлийг тогтоолгох зорилгоор санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны  төв байгууллагын саналыг авч болно. Хэрэв эдгээр байгууллага гэрээний төслийн зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь зөвшөөрөөгүй тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн гэрээг байгуулах зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж, холбогдох байгууллагад тодорхой үндэслэлийг тусгасан дүгнэлтийг хүргүүлнэ.
4.4. Энэхүү журмын 4.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Тав. Гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, гарын үсэг зурах шийдвэр гаргах
5.1. Энэхүү журмын 1.1-д заасан байгууллагын удирдлага гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх эрхтэй. Гэрээний төслийн талаар хэлэлцээ хийхдээ өөрийн талд ач холбогдолтой, үр дүнтэй зохицуулалтыг тусгах, эрх хэмжээнээсээ хэтэрсэн зохицуулалтыг тусгахгүй байх, гэрээ байгуулах гэж байгаа нөгөө талын албан тушаалтны албан тушаалын түвшин нийцэж байх эсэхийг харгалзах үүрэгтэй.
5.2. Энэхүү журмын 4.1-д заасны дагуу гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулсан гэрээний төсөлд тухайн байгууллагын удирдлага
гарын үсэг зурна. Тухайн байгууллагын гадаад харилцааны асуудал хариуцсан нэгж нь гэрээ байгуулах нөгөө талаас эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж байгаа эсэхэд хяналт тавина.

Зургаа. Гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх, хэрэгжилтийг тайлагнах
6.1. Энэхүү журмын 1.1-д заасан байгууллага гэрээний хэрэгжилтийн талаар тухайн байгууллагын удирдлагын Зөвлөлөөр хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргана.
6.2. Байгууллага бүр тухайн жилд байгуулсан гэрээний хэрэгжилтийн тайланг (гэрээний дагуу хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гарсан үр дүн) дараа жилийн эхний улиралд багтаан гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Долоо. Гэрээг цуцлах
7.1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тус яамнаас урьдчилан хянасан гэрээний төсөлд зарчмын шинжтэй өөрчлөлт оруулсан тохиолдолд уг гэрээг бүхэлд нь, эсхүл түүний зарим хэсгийг дагаж мөрдөхгүй байх тухай дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд энэ талаар холбогдох байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
7.2. Энэхүү журмын 7.1-д заасны дагуу гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрээг бүхэлд нь, эсхүл түүний зарим хэсгийг дагаж мөрдөхгүй байх тухай дүгнэлт гаргасан тохиолдолд тухайн гэрээг бүхэлд нь, эсхүл түүний холбогдох хэсгийг гэрээ байгуулсан байгууллага өөрөө, эсхүл Засгийн газар хүчингүй болгоно.

Найм. Гэрээний хадгалалт, бүртгэл
8.1. Гэрээ байгуулсан тухайн байгууллага гэрээний эх хувийг дараах баримт бичгийн хамт хадгалах үүрэг хүлээнэ:
8.1.1. гэрээний жинхэнэ эх;
8.1.2. энэхүү журмын 4.1-д заасны дагуу гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрөл;
8.1.3. гэрээний төслийн талаар хэлэлцээ хийсэн уулзалтуудын тэмдэглэл, бусад холбогдох баримт бичиг;
8.1.4. гэрээнд гарын үсэг зурсан албан тушаалтны нэр, албан тушаал.
8.2. Гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор гэрээний хуулбарыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж бүртгүүлнэ.
8.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас байгууллага хоорондын гэрээг бүртгэж, бүртгэлийн дугаарыг тухайн байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
8.4. Энэ журмын 8.3-т заасны дагуу бүртгүүлсэн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж тооцно.

Ес. Хариуцлага
9.1. Энэхүү журмыг зөрчиж гэрээ байгуулсан, байгуулсан гэрээгээ хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Posted on Leave a comment

Гэрээ байгуулахад анхаарах зүйлс

– Гэрээ байгуулах гэж байгаа нөгөө талынхаа иргэний үнэмлэхний хуулбар, одоо оршин суугаа хаяг (ТҮЦ машины лавлагаа, хорооны тодорхойлолт гэх мэт), утасны дугаарыг заавал ав. Аж ахуйн нэгж бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, эрх бүхий байгууллагуудын лавлагаа (улсын бүртгэл, татвар, нийгмийн даатгал, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэх мэт), тайлан тооцоог заавал авч харах хэрэгтэй. Эсвэл хуульч болон хуулийн байгууллагаар legal due diligence буюу хууль зүйн дүн шинжилгээ хийлгэж, гэрээ байгуулах хуулийн этгээдийнхээ байр байдлыг судалж болно. Гэрээ цаашид хэрхэн хэрэгжих вэ гэдэгт энэ асуудал маш чухал бөгөөд гэрээ хэрэгжихгүй болох үед ч та шүүхэд хандлаа гэхэд нөгөө талын тань дээрх мэдээллүүд хэрэгтэй, эс бөгөөс нөгөө талын тань оршин суугаа хаяг мэдэгдэхгүйгээс болоод эрэн сурвалжлуулахаас эхлээд олон хүндрэлүүд үүсч, цаг хугацаа, мөнгө төгрөгөөрөө хохирно.

– Гэрээ хэрэгжих эсэх асуудалд дээр дурдсан нөгөө талын тань байр байдлаас гадна мэдээж олон хүчин зүйл нөлөөлнө. Тиймээс ирээдүйд ямар нөхцөл байдал үүсвэл ямар арга хэмжээ авах вэ гэдгээ хуулинд нийцүүлэн гэрээндээ сайн тусгаж өгөх хэрэгтэй. Аливаа гэрээг хүмүүс нотариатаар батлуулахаар сайн хэрэгжинэ гэж боддог, үнэндээ гэрээ хэрэгжихээ хүрвэл нэг өгүүлбэр байсан ч хэрэгжинэ, хэрэгжихгүйгээ хүрвэл мянган сайхан өгүүлбэр, хэдэн арван нотариатаар батлуулаад ч хэрэгжихгүй. Монгол Улсын Иргэний хууль, Нотариатын тухай хуулинд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой түүнийг худалдах, шилжүүлэх, барьцаалах хэлцлүүд болон итгэмжлэл, гэрээслэлийг л нотариатаар заавал гэрчлүүлж байж хүчин төгөлдөр болдог бөгөөд бусад гэрээний хувьд заавал батлуулж, мөнгө төгрөгөө зарлагадах шаардлагагүй.

– Хэчнээн ах дүү, хамаатан садан, сайн найз нөхөд байсан ч гэрээгээ бичгээр байгуул, тэгээд гэрээ болон аливаа мөнгө шилжүүлсэн баримтаа хадгал, дараа нь гэрээгээ нөгөө тал зөрчвөл шүүхэд хандахад тань бичгээр хийсэн гэрээ л нотлох баримт болно, та амаараа яаж ч яриад нотолж чадахгүй. Хүн цагаа тулаад эд хөрөнгө, мөнгө төгрөгтэй нь холбоотой асуудал шүүх дээр яригдаад эхлэхээр ямар ч сайн найз нөхөд, хамаатан садан хамаагүй, өөрийгөө л хамгаалсан баримтуудыг гаргаж ирж, нотолж ярьдаг гэдгийг хэзээд санах хэрэгтэй. Та амаараа нөгөө талтайгаа юу ярьж тохирсныг шүүх дээр нотлох хэцүү, шүүх гагцхүү цагаан дээр хараар бичсэн, нотлох баримтын шаардлага хангасан баримтыг л хүлээж авна.

– Гэрээгээ байгуулахдаа болж өгвөл хуульчаас зөвлөгөө ав, хуульчаар гэрээгээ хийлгэ. Мэргэжил бол мэргэжил байдаг, та өөрөө хууль уншаад түүнд нийцүүлээд гэрээний загвар дээр гэрээгээ бичлээ ч яг хуульч шиг эрсдэлээ сайн тооцоолж бичих үү гэдэг эргэлзээтэй. Хуульчаас зөвлөгөө авах, гэрээгээ хийлгэх хэдэн төгрөгөө хэмнээд хэчнээн зуун сая төгрөгөөрөө ч хохирох тохиолдол гардаг. Хуульч танд гарч болох бүх эрсдэлүүд, түүнд хэрхэн тохируулж гэрээгээ хийхийг зөвлөөд өгнө, эрсдэл их байсан ч гэрээ байгуулах шийдвэр гаргах эсэх нь таны асуудал. Хуульчаас зөвлөгөө авч, хуульчаар гэрээгээ хийлгэх нь гэрээ хэрэгжихэд 100 хувь нөлөөлнө гэсэн үг биш, хуульч бол хуулийн хүрээнд үүсч болох эрсдэлийг тооцон, хожим маргаан үүсвэл таныг хамгаалах зохицуулалтуудыг оруулж өгнө гэсэн үг.

Хуульч, өмгөөлөгч П.Анударь

Posted on 1 Comment

Тамга цэнэглэх заавар

Тамгыг зориулалтын тосоор зөв цэнэглэхгүй бол тамга гашилдаг ба тамга огт гарахгүй болж шинээр солиулж хийхээс өөр аргагүй болдог тул зөв оношлуулж таарах тосоор цэнэглүүлэхийг зөвлөж байна.

Тамга цэнэглэдэг газруудыг ЭНД дарж харна уу.

Posted on 9,040 Comments

Тамга тэмдэг онлайнаар захиалах

  1. Соёмбо тамга
    Манайх бүх төрлийн тамга, тэмдэг, лац ломбо, баталгааны тэмдгийг 1-2 цагт хийж үйлчилнэ. Онлайнаар захиалаад хүргүүлээд авах боломжтой.
    Холбоо барих утас: 89500003, 95888808, 88500003
  2. Хаш тамга
    Байгууллагын бүх төрлийн тамга, тэмдэг хийж, үнэгүй хүргэж байна. Онлайн захиалга, үнэгүй хүргэлт сонгосноор та ирж захиалга өгөх шаардлагагүй боллоо. Цагаа заваа хэмнэ.
    Холбоо барих утас: 70101718, 91099982
  3. Тод Тамга ХХК
    Хувийн болон байгууллагын бүх төрлийн тамга тэмдэг болон сийлбэр хийнэ , тамга цэнэглэж үйлчилнэ. Онлайнаар тамга тэмдгийн захиалга авна.
    Холбоо барих утас: 91919499 98898799
  4. Хүннү тамга ХХК
    Бүх төрлийн тамга, дардас, лац ломбо, дугтуйн дардас лац, товгор тамга, малчны тамга, нууцлалын нёон тамга, тамганы иш, тамганы хайрцаг таны хүссэнээр түргэн шуурхай хийж урлаж өгнө. Тамга, дардас цэнэглэнэ.
    Холбоо барих утас: 99222353 98222353
  5. Гэрэлт Тамга ХХК
    Манайх танд Компани, ТББ, Хуулийн этгээд байгуулахад зуучилж Тамга тэмдгийн хамт хүлээлгэн өгөх үйлчилгээ явуулдаг. Та хаанаас ч Онлайнаар захиалаад хүргэлт, шуудангаар авах боломжтой.
    Холбоо барих утас: 80824545
Posted on 4 Comments

Санхүүгийн тамганууд захиалгаар хийнэ

  1. Гэрэлт Тамга ХХК
    Бүх төрлийн тамга тэмдэг болон цэнэглэж байна. Мөн манайх танд Компани, ТББ, Хуулийн этгээд байгуулахад зуучилж Тамга тэмдгийн хамт хүлээлгэн өгөх үйлчилгээ явуулдаг.
    Холбоо барих утас: 80824545
  2. Хаш тамга
    Байгууллагын бүх төрлийн тамга, тэмдэг хийж, үнэгүй хүргэж байна. Онлайн захиалга, үнэгүй хүргэлт сонгосноор та ирж захиалга өгөх шаардлагагүй боллоо. Цагаа заваа хэмнэ.
    Холбоо барих утас: 70101718, 91099982
  3. Хүннү тамга ХХК
    Бүх төрлийн тамга, дардас, лац ломбо, дугтуйн дардас лац, товгор тамга, малчны тамга, нууцлалын нёон тамга, тамганы иш, тамганы хайрцаг таны хүссэнээр түргэн шуурхай хийж урлаж өгнө. Тамга, дардас цэнэглэнэ.
    Холбоо барих утас: 99222353 98222353
  4. Тод Тамга ХХК
    Хувийн болон байгууллагын бүх төрлийн тамга тэмдэг болон сийлбэр хийнэ , тамга цэнэглэж үйлчилнэ мөн хүргэлтээр үйлчлэх боломжтой
    Холбоо барих утас: 91919499
  5. Соёмбо тамга
    Манайх бүх төрлийн тамга, тэмдэг, лац ломбо, баталгааны тэмдгийг 1-2 цагт хийж үйлчилнэ. Мөн сервис үйлчилгээ үзүүлж байна.
    Холбоо барих утас: 89500003, 95888808, 88500003
Posted on Leave a comment

Тамга цэнэглэдэг газрууд

1.Хаш тамга ХХК
Манай компани орон нутгийн болон яаралтай тамга цэнэглүүлэх хүмүүстээ зориулан тамганы зориулалтын тосыг 2-3 удаагийн цэнэглэх хэмжээгээр зарж байна. Тамгыг зориулалтын тосоор зөв цэнэглэхгүй бол тамга гашилдаг ба тамга огт гарахгүй болж шинээр солиулж хийхээс өөр аргагүй болдог тул зөв оношлуулж таарах тосоор цэнэглүүлэхийг зөвлөж байна. Тамга цэнэглэхэд хамгийн багадаа 1-2 цаг болох ба хонуулж цэнэглэвэл бүр сайн цэнэг ордог. Байгууллага аж ахуй нэгжийн тамга 10,000 мянга, санхүүгийн тамга, кассын тамга 5000 мянгаар /НӨАТ/-тай үнээр тамга цэнэглэж байна.
Холбоо барих утас: 70101718, 91099982

2.Хүрэл тамга ХХК
Хувийн болон Байгууллагын тамга хийж үйлчилнэ мөн тамга цэнэглэнэ
Холбоо барих утас: 99962827

3.Хүннү тамга ХХК
Бүх төрлийн тамга, дардас, лац ломбо, дугтуйн дардас лац, товгор тамга, малчны тамга, нууцлалын нёон тамга, тамганы иш, тамганы хайрцаг таны хүссэнээр түргэн шуурхай хийж урлаж өгнө. Тамга, дардас цэнэглэнэ.
Холбоо барих утас: 99222353 98222353

4.Тод Тамга ХХК
Хувийн болон байгууллагын бүх төрлийн тамга тэмдэг болон сийлбэр хийнэ , тамга цэнэглэж үйлчилнэ мөн хүргэлтээр үйлчлэх боломжтой
Холбоо барих утас: 91919499

5.Гэрэлт Тамга ХХК
Бүх төрлийн тамга тэмдэг болон цэнэглэж байна. Мөн манайх танд Компани, ТББ, Хуулийн этгээд байгуулахад зуучилж Тамга тэмдгийн хамт хүлээлгэн өгөх үйлчилгээ явуулдаг.
Холбоо барих утас: 80824545

6.Сайн Тамга ХХК
Тамга тэмдэг, нэрийн дардас, малчны тамга тэмдэгийн захиалга авна.
Холбоо барих утас:88107945 89029885 91500617

7.Соёмбо тамга
Манайх бүх төрлийн тамга, тэмдэг, лац ломбо, баталгааны тэмдгийг 1-2 цагт хийж үйлчилнэ. Мөн сервис үйлчилгээ үзүүлж байна.
Холбоо барих утас: 89500003, 95888808, 88500003

Posted on

Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ харьцуулсан судалгаа

Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга) онцлох нэмэлт өөрчлөлт ба харьцуулалт

Шинэчлэгдсэн Хөдөлмөрийн багц баримт татаж авах бол ЭНД ДАРНА уу.

Бүлэг Шинэчилсэн найруулгын нэмэлт өөрчлөлт Өмнөх хуультай хийсэн харьцуулалт Хөдөлмөрийн тухай хуулинд тусгагдсан байдал
Нэгдүгээр бүлэг Хуулийн зорилтын шинэлчилсэн. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын “зохистой тэнцвэрт байдал”-ыг хангахыг зорилт болгосон.  Өмнөх хуулинд хөдөлмөрийн гэрээнд оролцогч талуудын эрх тэгш байдлыг хангахыг зорилтоо болгож байсан. 
Хөдөлмөрийн хууль тогтоомжийг тодорхой  дэлгэрэнгүй зааж өгсөн.
Хуулийн үйлчлэх хүрээг шинээр нарийвчлан зааж өгсөн.
Хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг шинэчлэн найруулсан. “насан хүрээгүй ажилтан”, “хөдөлмөрийн харилцаа”, “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гэх мэт шинээр нэр томьёоны тодорхойлолтыг оруулсан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тодорхойлсноор Хөдөлмөрийн хуулинд энэхүү шинэ нэр томьёо хэрэглэгдэж тусгагдсан.
Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийг шинээр тусгаж өгсөн. Өмнөх суурь зарчимын талаар тодорхой тусгаагүй байсан. Суурь зарчимд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт зэргийг тусгаж өгснөөр Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бүх төрлийн гэрээ, дүрэм журманд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох заалтыг тусгаж хэрэгжилтэнд анхаарах арга хэмжээ авах шаардлага бий болж байна.
Ажил эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох талаар дэлгэрэнгүй тусгасан. Ялгаварлан гадуурхалтаас ангид нөхцөл бүрдүүлэхийг ажил олгогчид үүрэг болгосон.  “Шууд ялгаварлан гадуурхалт” гэсэн ойлголтыг шинээр тайлбарласан бөгөөд ялгаварлан гадуурхалтанд өртсөн гэж үзсэн тохиолдолд гомдлоо хаана гаргах талаар дэлгэрэнгүй тусгасан.   Өмнөх хуулийн 7 дугаар зүйлд Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал,  давуу байдал тогтоохыг хориглох талаар заасан байсан. Ялгаварлан гадуурхалтын талаар хөдөлмөрийн  дотоод журамд нарийвлан тусгах шаардлагатай байна. Ялгаварлан гадуурхалтыг тайлбарласныг нийт ажилчдад сурчилан таниулах шаардлагатай.
Дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох талаар шинээр тусгасан оруулсан. Ажил олгогчид хөдөлмөрийн дотоод журамдаа дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтын талаарх зохицуулалтыг заавал тусгах үүрэг ногдуулсан бөгөөд ажил олгогч дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтыг илрүүлэх боломж нөхцлийг тусгасан байхыг шаардсан байна. Өмнөх хуулинд ийм зохицуулалт тусгагдаагүй байсан. Ажлын байран дах аливаа хүчирхийлэл, дарамт зэрэг нь тодорхой тусгагдаагүй байсан тул энэ талаарх асуудлыг  хэрхэн шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй байсан нэлээдгүй асуудлыг дагуулж байсан.  Ялангуяа бэлгийн дарамтын талаар хөдөлмөрийн дотоод журамд дэлгэрэнгүй тусгагдсан.
“Албадан хөдөлмөрлүүлэх” ойлголтыг хуулиар тодорхойлсон ба албадан хөдөлмөрлүүлэхэд хамаарахгүй тохиолдлуудыг мөн дурдсан байна. Албадан хөдөлмөрлүүлэх талаар тодорхой зохицуулалт тусгагдаагүй байсан.  Албадан хөдөлмөрлүүлэхийг тусгайлан тусгасан нь олон нийтэд таниулах, Эрүүгийн шинжтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Барьцаа хэрэглэхийг хориглох тухай шинээр тусгаж өгсөн.  Өмнөх хуулинд барьцааны талаарх ойлголт огт тусгагдаагүй байсан. Практикт зарим газарт барьцаа хэрэглэж байсан бөгөөд энэ талаар хуулинд тодорхой зохицуулалтгүй байсан тул асуудал дагуулж байсан. Хөдөлмөрийн гэрээ ний 7.1.12 дах хэсэгт Ажил олгогчийн үүрэг хэсэгт шинээр тусгасан.
Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тавигдах шаардлагуудыг нэмэгдүүлсэн.  Өмнөх хуулинд эдгээрт тавигдах шаардлагуудыг нэгтгэн тусгаагүй байсан.
Хоёрдугаар бүлэг Хөдөлмөрийн нийгмийн түншлэл хэмээх ойлголтыг оруулж ирсэн. Энэ нь хөдөлмөрийн 3 талт хамтын хэлэлцээрийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна. Мөн түүний суурь зарчмыг шинэчлэн тогтоосон. Өмнөх хуулийн 138 дугаар зүйлд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хэмээн тусгагдсан байсан. 
Мэргэшлийн үндэсний хүрээний талаар шинээр тусгасан ба түүний үүрэг, оролцоо болон эрхзүйн байдлын талаар тусгасан.
Гуравдугаар бүлэг Хамтын хэлэлцээний үндсэн зарчмыг шинэчилсэн. Тус шинэчлэлтээр хамтын хэлэлцээний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо хүйсийн эрх тэгш байдлыг хангах, улс төрийн нөлөөлөлөөс ангид байх талаар тусгасан байна. Хамтын хэлэлцээ буюу Хөдөлмөрийн тухай хуулийн гуравдугаар бүлэгт “ажил хаялт”-ын талаар зохицуулалтыг тусгаж өгсөн. Ажил хаялтын талаар зохицуулалт нь Аравдугаар бүлэг буюу “Хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалт”-д тусгагдсан байсан.
Дөрөвдүгээр бүлэг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд “Хамтын хэлэлцээрийн үйлчлэх хүрээ”-г дэлгэрэнгүй тусгасан. Ийнхүү хамтын хэлэлцээрийн үйлчлэх хүрээг тэлснээр түүний үр нөлөөг үр дүнтэй болгохыг зорисон байна.
Тавдугаар бүлэг Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх нөхцлийг шинээр тусгаж өгсөн. Үүнд хөдөлмөрийн гэрээ байгуулснаас үл хамааран “ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр  хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” хэмээн тусгасан байна.   Өмнөх хуулинд хөдөлмөрийн харилцаа үүсэх нөхцөлийн талаар тодорхой тусгаагүй байсан. Иймд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр ажил олгогч үйлдвэрийн ослыг хүлээн зөвшөөрөхгүй байх маргаан практикт гарсаар байсан.  “Ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” хэмээн тусгаж өгсөн нь ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж болохыг тусгаж өгсөн ба ингэснээр тухай ажилтаны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь ажил олгогчийн үүрэг юм. Энэ талаар хөдөлмөрийн гэрээнд тусгасан болно. Хөдөлмөрийн гэрээний 2.1.5-д шинээр тусгав.
Ажил олгогч, ажилтаны эрх, үүргийг нарийвчлан тодорхойлсон. Ийнхүү ажилтан, ажил олгогчийн эрх, үүргийг нарийвчлан тусгаж өгсөн нь Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд дэлгэрүүлэн тусгах мөн хөдлмөрийн гэрээнд илүү ойлгомжтойгоор тусгагдах боломжийг олгож байна.  Өмнөх хуулийн ажилтан болон ажил олгогчийн эрх, үүргийг нэг өгүүлбэрээр тусгасан байсан. Хөдөлмөрийн гэрээнд ажилтан болон ажил олгогчийн үүргийг тусгайлан тусгаж өгсөн.
Ажил олгогч ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах ашиглахад тавигдах нийтлэг шаардлагыг шинээр тусгасан. Ажил олгогчид ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журмыг баталж мөрдүүлэхийг үүрэг болгосон. Тус зохицуулалтаар хууль тогтоогч ажилтын хувийн нууцыг хадгалахыг зорьсон ба тус зохицуулалтаар хувь хүний нууцын халдашгүй байдлыг хангахын зорьсон. Өмнөх хуулинд энэ талаарх зохицуулалт байгаагүй.  Ажилтаны тухай олж авах мэдээллийн хязгаарыг тогтоож өгсөн. Ингэснээр хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын дагуу мэдээлэл олж авахдаа ажил олгогч тодорхой хязгаарлалтыг мөрдөнө. Ажилтны эрх хэсэгт энэ талаарх мэдээллийг гаргаж өгөхгүй байх эрхийг нь тусгаж өгсөн. Хөдөлмөрийн гэрээний 6.2.7-д тусгаж өгсөн.
Хөдөлмөрийн гэрээний талуудыг тусгаж өгсөн. 

Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно хэмээн тусгасан.

Өмнөх хуулинд хөдөлмөрийн гэрээний талууд тодорхойлон заагаагүй байсан. Мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хэдийд эхлэх талаар нарийвчлан тусгагдаагүй байсан. 
Гэрээний гол нөхцөлөөс гадна нэмж тусгаж болох нөхцөлүүдийг хуулинд тусгасан нь хөдөлмөрийн гэрээний агуулгыг өргөн хүрээнд авч үзэхийг зорьсон байна.  Нэмэлт нөхцөлүүдийг хөдөлмөрийн гэрээнд тусгай бүлгээр оруулж тусгасан.
Ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийн харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгалсан гэрээ байгуулж болохыг шинээр тусгасан. Ажил олгогч болон ажилтны хоорон дах хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг өргөн хүрээнд зохицуулах боломжийг олгосон байна. Өмнөх хуулинд тусгайлсан гэрээний тухай зохицуулалт тусгагдаагүй байсан.
Хөдөлмөрийн гэрээний хугаацааг дэлгэрэнгүй тусгасан. Хугацаатай байгуулах хөдөлмөрийн гэрээг тодорхойлж өгсөн. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг  хугацаатайгаар байгуулахад тусгайлан байгуулах гэрээг тусгаж өгсөн байна.  Хөдөлмөрийн гэрээний хугацааг тусгаж өгснөөр тусгайлсан гэрээ боловсруулагдаж практикт хэрэглэгдэж байна. 
Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхийг тусгаж өгсөн. Энэхүү заалтаар ажилтаны хууль ёсны эрхийг хамгаалаад зогсохгүй тэднийг найдвартай цалин хөлсөөр хангагдах баталгааг олгож байна. Өмнөх хуулинд энэ талаарх зохицуулалт тусгагдаагүй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийг Хөдөлмөрийн гэрээний 6.2.8, 6.2.9-д ажилтны эрхэд шинээр тусгав. Мөн ажил олгогчийн үүргийг 7.1.13, 7.1.14 зэрэгт шинээр тусгав.

Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2.10 болон 7.1.15-д тус бүр тусгав. 

Ажил олгогч ажилтаныг ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх  нөхцөлийг шинээр тусгасан. Энэхүү заалт шинээр тусгагдсанаар ажил олгогч ажлаа саадгүй явуулах, ажил олгогч үүсч болох болзошгүй нөхцөлд асуудлыг түргэн шуурхай шийдэх чухал ач холбогдолтой зохицуулалт юм. Өмнөх хуулинд энэ талаарх зохицуулалт тусгагдаагүй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн Хөдөлмөрийн гэрээний 7.2.7-д ажил олгогчийн эрхийн хүрээнд шинээр тусгав.
Ажилтан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авах нөхцөлийг тусгасан. Энэхүү зохицуулалтаар ажил олгогч, ажилтан хоорондын итгэлцлийг бататгахад оршино.  Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйл нь Хөдөлмөрийн гэрээний 6.1.4-т тусгасан.
Өөр ажилд түр шилжүүлэх үндэслэлд жирэмсэн, хөхүүл эмэгтэй, гэрч, хохирогч зэрэг субьектууд шинээр тусгагдснаар тэдгээрийн хууль ёсны ашиг сонирлыг хамгаалахад ихээхэн ач холбогдолтой байна.  Энэ талаар өөр ажилд түр шилжүүлэх журамд тусгах шаардлагатай.
Сэлгэн ажиллуулах талаар шинээр тусгаж өгсөн. Энэхүү зохицуулалтаар ажил олгогчид дотоод хүний нөөцийн менежмент хийх боломжийг олгосон ба нөгөө талаас ажилтан сэлгэн ажилласан тохиолдолд эрх нь зөрчигдөхгүй байхаар тусгасан байна. Сэлгэн ажиллуулах тусгайлсан журамд тусгах шаардлагатай.
Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээг дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Дагалдан ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа, үндсэн цалин зэргийг тусгайлан заасан байна. Өмнөх хуулинд дагалднаар ажиллах талаар дэлгэрэнгүй тусгагдаагүй байсан. Үүнээс үүдээд ажилтны эрх зөрчигдөх тохиолдол ихээхэн гарч байсан.  Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээг тусгайлан боловсруулсан.
Дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээг шинээр тусгав. Энэхүү гэрээгээр ажилтан, ажил олгогч, сургалтын байгууллага хамтран дагалдан суралцах гурвалсан хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжийг өгсөн.  Өмнөх хуулинд 45 дугаар зүйлд “Үйлдвэрлэл дээрх сургалт” гэсэн нэр томьёогоор тусгагдсан байсан.  Хараахан энэ гэрээг тусгайлан боловсруулаагүй байна.
Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Туршилтаар ажиллуулах хугацааг 3 сараас илүүгүй байхаар тусгасан ба нэг удаа 3 сараас илүүгүй хугацаагаар сунгаж болох талаар тусгаж өгсөн байна. Мөн улирлын шинжтэй ажил, ажилтны оронд, ажлын байранд түр ажиллуулах тохиолдолд туршилтаар ажиллуулах гэрээ байгуулахгүйг онцгойлон тусгасан байна.  Өмнөх хуулинд туршилтаар ажиллуулах гэрээний хугацааны талаар тодорхой тусгаагүй бөгөөд ажилтны эрх зөрчигдөх тохиолдол нэлээдгүй гарч байсан.  Энэхүү гэрээг тусгайлан боловсруулсан.
Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг нарийвчлан тусгасан. Ажил олгогчийн санаачлагаар онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөлийг хуулинд нарийвчлан тусгаснаар ажил олгогч өөрийн эрх ашгаа хамгаалах боломжийг олгосон байна.  Өмнөх хуулинд 22 дугаар зүйлд “контракт” гэсэн нэршлээр тусгагдсан ба зохицуулалтын хүрээ нь хэт өргөн агуулгаар тусгагдсан байсан. Энэхүү гэрээг тусгайлан боловсруулсан.
Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг нарийвчлан тусгасан. Ажлын бүтэн бус цагийн ажилтныг хуулиар тодорхойлсон. Ингэснээр бусад бүтэн цагийн ажилтнаас ялгах ба ажилтны хууль ёсны эрхийг хамгаалсан зохицуулалтыг тусгасан байна.  Хараахан болосруулагдаагүй.
Гэрээсээ ажиллах хөдөлмөрийн гэрээг шинээр тусгасан. Гэрээсээ ажиллах ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн Зургадугаар бүлэг буюу “Ажил, амралтын цаг” хамаарахгүй талаар тусгаж өгсөн байна.   Хараахан боловсруулагдаагүй.
Зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээний талаар шинээр тусгасан. Орчин үед шинээр нэвтэрч байгаа зайнаас ажиллах боломжийг нэвтрүүлснээр ажилтан болон ажил олгогчид харилцан ашигтай байдлыг бий болгож байна.  Хараахан боловсруулагдаагүй.
Иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээний шаардлага нөхцөлийг тодорхойлон тусгасан. 

Мөн иргэд хооронд  байгуулсан хөдөлмөрийн гэрээг бүртгэх, дуусгавар болгох асуудлыг нэмэлтээр зохицуулсан. 

Малчин болон гэрийн үйлчилгээний ажилтан түүнтэй адилгах хөдөлмөрийн гэрээг боловсруулсан.
Туслах ажилтан, гэрээний үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний онцлогийг тусгаж өгсөн. Ингэснээр практикт өргөнөөр үүсдэг асуудлыг бууруулах, талуудын эрх, үүргийг тодорхойлсноор биелэлтэнд үр ашигтай юм. 
Хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлүүдийг тусгаж өгсөн. 

  1. Үл өрсөлдөх үүрэг 
  2. Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг
  3. Ажилтны нууц хадгалах үүрэг 
  4. Ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлага 
Үл өрсөлдөх Онцгой нөхцөл бүхий Хөдөлмөрийн гэрээнд тусгасан. 

Ажилтны нууц хадгалах үүргийг Хөдөлмөрийн гэрээнд тусгасан. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухайд тусгайлсан гэрээг боловсруулсан.

Ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулах зохицуулалтаар шинээр тусгаж өгсөн. Шинээр тусгагдсан энэхүү зохицуулалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажил олгогч болон ажилтанд хөдөлмөр эрхлэх өргөн боломжийг олгож байна.  Хөдлөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа нь Хөдөлмөрийн хуулинд шинээр тусгагдсан байна.
Бөөнөөр халах үеийн зохицуулалтыг дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Ингэснээр бөөнөөр халагдах үеийн ажилтаны эрх ашгийг хамгаалахад илүү тодорхой үр нөлөөтэй юм. 
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжтэй холбоотой зохицуулалтыг дэлгэрэнгүй байдлаар нэмэлт заалт тусгагдсан. Ингэснээр ажил олгогч ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг нарийвчилсан бөгөөд нэг талаас ажил олгогчийн эрх ашгийг хамгаалах нөгөө талаас ажил олгогчид өндөр тэтгэмж ногдуулах нь хүндрэлтэй байж болох юм. 
Ажил хүлээлцэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тухай шийдвэр гаргах зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан. Ингэснээр ажил олгогч, ажилтны хоорондын хариуцлагыг өндөрсгөж, практикт гарах маргаанаас урьдчилан сэргийлэх давуу талтай юм.  Хөдөлмөрийн дотоод журманд тусгасан. 
Зургадугаар бүлэг-Ажлын цаг
  • Насанд хүрээгүй хүний долоо хоногийн ажлын цаг 30-аас илүүгүй байхыг тусгасан.
  • Долоо хоногийн ажлын дээд хугацааг 56 цагаар тусгасан.
  • Ажлын бүтэн бус цагийг 32-оос илүүгүй байхаар заасан 
  • Ээлжийн ажлын цагийг 8 цагаар тусгасан.
  • Шөнийн цагаар ажиллах ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар нэмэлт зохицуулалт тусгагдсан.
  • Дуудлагын цагаар ажиллуулах зохицуулалтыг шинээр тусгасан. Ингэснээрг ажил олгогч ажилтан нэмэлтээр ажиллуулах боломж бүрдсэн байна. 
  • Уртын ээлжээр ажиллуулах зохицуулалтыг тусгасан. Ингэснээр уул уурхай болон бусад салбарт ажилтны ажил, амралтыг зохицуулахад ихээхэн ач холбогдолтой юм. 
Дуудлагын цагийн талаар Хөдөлмөрийн гэрээний 7.1.16-д тусгасан. Хөдөлмөрийн дотоод журманд нарийвчлан т шинээр тусгана. 
Зургадугаар бүлэг-Амралтын цаг
  • Амралтын цагийн төрлийг хуулинд тусгаж өгсөн.
  • Дараалсан хоёр өдрийн хоорондын тасралгүй амралтын хугацаа 12 цагаас доошгүй байхаар шинээр тусгасан. 
  • Долоо хоног бүрийн амралтын талаар шинээр тусгасан. 
Долдугаар бүлэг
  • Цалин хөлс тогтоох зарчимыг шинэчлэн тогтоосон. Хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, инфляцын түвшнийг харгалзах талаар тусгасан нь эдийн засагтай уялдуулан цалин тогтоох зарчимыг авч үзсэн байна.
  • Ажлын бүтэн бус цагийн ажилтны цалингийн хэмжээг тогтоосон. 
  • Туслах малчны цалин хөлсийг тогтоосон. Туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгохыг зөвшөөрсөн. Ингэснээр туслах малчны эрх ашгийг хамгаалах нөхцөл бүрдэж байгаа юм. 
  • Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан, гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээний дагуу ажиллаагүй, эсхүл өөр ажилд шилжсэн үеийн цалин хөлс, олговорын талаар тусгасан.
  • Сул зогсолтын үеийн олговорыг үндсэн цалингийн нь 60-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээгээр олгохыг хуулинд тусгасан байна. Мөн олговрын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байхыг хориглосон байна. 
  • Ажил олгогчид цалин хөлсний өөрчлөлтийн тухай 10 ба түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн.
  • Өмнөх хуулинд гэрч хохирогчийг хамгаалах талаар огт тусгагдаагүй байсан бөгөөд гэрч хохирогчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт дутагдаж байсан.
Хөдөлмөрийн дотоод журманд олговрын талаар дэлгэрэнгүй тусгана. Хөдөлмөрийн гэрээний 4.5-д олговрын талаар тусгасан.
Наймдугаар бүлэг
  • Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, ажилтны эрүүл мэндийг хамгаалах үүргийг ажил олгогчид ногдуулсан. 
Хөдөлмөрийн дотоод журманд энэ талаар тусгасан.
Есдүгээр бүлэг
  • Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн төрлийг нэмэгдүүлсэн. Ингэснээр ажил олгогчийн зүгээс ажилтанд уян хатан хандах, асуудлыг шийдэх сонголтуудыг нэмж тависан байна.
  • Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхдээ хувийн багаж, хэрэгсэл, эд зүйл ашигласны нөхөн төлбөрийн талаар шинээр тусгаж өгсөн. 
Хөдөлмөрийн гэрээнд тусгасан. 

Хөдөлмөрийн дотоод журманд шинээр тусгана.

Аравдугаар бүлэг
  • Ихэр хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 140 хоногоор тооцно. 
  • Эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад 10-аас доошгүй хоногийн чөлөөг олгож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.  
Хөдөлмөрийн дотоод журманд нэмэлтээр оруулна.
Арваннэгдүгээр бүлэг
  • Хөдөлмөрийн эрхийн маргааны зохицуулалтанд сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах  талт хорооны зохицуулалт шинээр тусган түүний эрх үүргийг тодорхойлсон. 
Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журманд шинээр тусгагдаагүй байгаа. 
Арванхоёрдугаар бүлэг
  • Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага, түүний чиг үүргийг тусгасан.
  • Мөн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн эрх, үүргийг тусгасан нь хуулийн хэрэгжилтэнд тавих хяналтыг тодорхой байдлыг бий болгохыг зорисон байна. 

Шинэчлэгдсэн Хөдөлмөрийн багц баримт татаж авах бол ЭНД ДАРНА уу.

Posted on Leave a comment

Байгууллагад хэрэглэдэг дотоод журмуудын жагсаалт

  1. Авто машин ашиглалтын журам
  2. Ажилтанд гар утасны дугаар ашиглуулах журам
  3. Ажилтанд хөнгөлөлт тусламж үзүүлэх сангийн журам
  4. Ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний журам
  5. Ажилтны зээлийн журам
  6. Ажилтны хуримтлалын хадгаламжийн журам
  7. Аккредитивын журам
  8. Актив пассивын удирдлагын хорооны үйл ажиллагааны журам
  9. Актив хөрөнгийг эрсдэлийн мангаас хорогдуулах журам
  10. Албан томилолтын журам
  11. Алт үнэт металлын арилжааны журам
  12. Аюулгүй ажиллагааны дотоод журам
  13. Байгууллагын картны журам
  14. Банкны дотоод баталгаа гаргах үйл ажиллагааны журам
  15. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журам
  16. Барилга угсралт, барилгын их, урсгал засварын ажлыг гүйцэтгэх, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны журам
  17. Бизнес картын зохицуулалтын журам
  18. Бизнес хөгжил, стратегийн хорооны ажиллах журам
  19. Биллинг үйлчилгээний журам
  20. Бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх журам
  21. Валют свопфорвард арилжааны журам
  22. Гадаад валютын арилжааны журам
  23. Галын бүлгэмийн ажиллах журам, Галын аюулаас хамгаалах заавар
  24. Грамис удирдлагын мэдээллийн системийн үйл ажмллагааны журам
  25. Даатгалын зуучлалын үйл ажиллагааны журам
  26. Депозит бүтээгдэхүүний журам
  27. Дотоод мэдээллийн урсгалыг зохицуулах түр журам
  28. Дотоод нэрийн гуйвуулгын үйлчилгээний журам
  29. Дотоод хяналтын журам
  30. Захиалгат шилжүүлэг үйлчилгээний журам
  31. Зээлийн хорооны ажиллах журам
  32. Картын үйлчилгээ, үйл ажиллагааны журам
  33. Мессеж мэдээ үйлчилгээний журам
  34. Мобайл дилер үйлчилгээний журам
  35. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны журам
  36. Мөнгөн тэмдэгт хураах, зузаатгах, тээвэрлэх үйл ажиллагааны журам
  37. Мэдээллийн технологийн удирдлагын хорооны ажиллах журам
  38. Мэдээллийн технологийн үйл ажиллагааны цогц журам
  39. Нийгмийн хөгжлийн сан байгуулах, зарцуулах тухай журам
  40. нэгжийн ажлын гүйцэтгэлийг дүгнэж, нэмэгдэл цалингийн сан хувиарлах журам
  41. Нэгжийн кассын үлдэгдлийг удирдах түүнд хяналт тавих журам
  42. Орон нутгийн нэгжид зэрэглэл тогтоох журам
  43. Програм болон сүлжээнд ажиллах журам
  44. Програм хангамж хөгжүүлэх журам
  45. Санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрхийг албан тушаалтанд олгох журам
  46. Санхүүгийн тайлан бэлтгэх журам
  47. Санхүүгийн тайлан бэлтгэх журам хавсралт
  48. Свип үйлчилгээний журам батлах тухай
  49. Солонгосын виз хүссэн иргэдийн хугацаатай хадгаламжийн журам
  50. Сурагчийн картын журам
  51. Сургалтын журам
  52. Теллерийн ажил мэргэшлийн зэрэглэл тогтоох журам
  53. Теллерийн системийн багц журам
  54. Төлбөр тооцооны журам
  55. Төлбөрийн картын маргаантай гүйлгээ шалгах болон шийдвэрлэх журам
  56. Ажилтныг сонгон шалгаруулах болон теллер, харилцааны менежер бэлтгэх журам
  57. Гэрээ байгуулах, хянах, бүртгэх журам
  58. Зах зээл, хөрвөх чадварын эрсдэлийн удирдлагын журам
  59. Захирлуудын эрх хэмжээний журам
  60. Зээлийн үйл ажиллагааны журам
  61. Зээлийн эрхтэй картын журам
  62. Байгууллагын тэмдэг, түүнийг үйлдэх, хэрэглэх, хадгалах журам
  63. Төслийн зээлийн бүтээгдэхүүний журам
  64. Тусгай актив зээл, төлүүлснийг урамшуулан тооцох журам
  65. Тусгай нөхцөлт зээлийн журам
  66. Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын журам
  67. Үнэт зүйл хадгалах үйлчилгээний журам
  68. Фастер мөнгөн гуйвуулгын журам
  69. Хадгаламжийн сертификатын журам
  70. Халамж нэрийн дансанд автоматаар шилжүүлэх үйлчилгээний журам
  71. Харилцагчийн мэдээллийн төвийн үйл ажиллагааны журам
  72. Харилцагчийн үйлчилгээний стандартын журам
  73. Хөдөлмөрийн дотоод журам
  74. Хөрөнгө зохицуулалтын журам
  75. Хүний нөөцийн хорооны ажиллах журам
  76. Хяналт шалгалтын хэлтсийн үйл ажиллагааны журам
  77. Хяналтын камерын системийн үйл ажиллагааны журам
  78. Цахим бүтээгдэхүүний маргаан шийдвэрлэх журам, биллер байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааны журам
  79. Чанаргүй актив барагдуулах журам
  80. Чекийн үйлчилгээний журам
  81. Шагналын журам
  82. Эрсдэлийн удирдлагын хорооны ажиллах журам
Posted on Leave a comment

Хөдөлмөрийн тухай хуулийн харьцуулалт 2022

Хөдөмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга) онцлох нэмэлт өөрчлөлт ба харьцуулалт

Бүлэг

Шинэчилсэн найруулгын нэмэлт өөрчлөлт

Өмнөх хуультай хийсэн харьцуулалт

Нэгдүгээр бүлэг

Хуулийн зорилтын шинэлчилсэн. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын “зохистой тэнцвэрт байдал”-ыг хангахыг зорилт болгосон.

Өмнөх хуулинд хөдөлмөрийн гэрээнд оролцогч талуудын эрх тэгш байдлыг хангахыг зорилтоо болгож байсан.
Хөдөлмөрийн хууль тогтоомжийг тодорхой  дэлгэрэнгүй зааж өгсөн.
Хуулийн үйлчлэх хүрээг шинээр нарийвчлан зааж өгсөн.
Хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг шинэчлэн найруулсан. “насан хүрээгүй ажилтан”, “хөдөлмөрийн харилцаа”, “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гэх мэт шинээр нэр томьёоны тодорхойлолтыг оруулсан.
Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийг шинээр тусгаж өгсөн. Өмнөх суурь зарчимын талаар тодорхой тусгаагүй байсан.
Ажил эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох талаар дэлгэрэнгүй тусгасан. Ялгаварлан гадуурхалтаас ангид нөхцөл бүрдүүлэхийг ажил олгогчид үүрэг болгосон.  “Шууд ялгаварлан гадуурхалт” гэсэн ойлголтыг шинээр тайлбарласан бөгөөд ялгаварлан гадуурхалтанд өртсөн гэж үзсэн тохиолдолд гомдлоо хаана гаргах талаар дэлгэрэнгүй тусгасан. Өмнөх хуулийн 7 дугаар зүйлд Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал,  давуу байдал тогтоохыг хориглох талаар
Дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох талаар шинээр тусгасан оруулсан. Ажил олгогчид хөдөлмөрийн дотоод журамдаа дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтын талаарх зохицуулалтыг заавал тусгах үүрэг ногдуулсан бөгөөд ажил олгогч дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтыг илрүүлэх боломж нөхцлийг тусгасан байхыг шаардсан байна.

 

Өмнөх хуулинд ийм зохицуулалт тусгагдаагүй байсан. Ажлын байран дах аливаа хүчирхийлэл, дарамт зэрэг нь тодорхой тусгагдаагүй байсан тул энэ талаарх асуудлыг  хэрхэн шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй байсан нэлээдгүй асуудлыг дагуулж байсан.
“Албадан хөдөлмөрлүүлэх” ойлголтыг хуулиар тодорхойлсон ба албадан хөдөлмөрлүүлэхэд хамаарахгүй тохиолдлуудыг мөн дурдсан байна. Албадан хөдөлмөрлүүлэх талаар тодорхой зохицуулалт тусгагдаагүй байсан.
Барьцаа хэрэглэхийг хориглох тухай шинээр тусгаж өгсөн. Өмнөх хуулинд барьцааны талаарх ойлголт огт тусгагдаагүй байсан. Практикт зарим газарт барьцаа хэрэглэж байсан бөгөөд энэ талаар хуулинд тодорхой зохицуулалтгүй байсан тул асуудал дагуулж байсан.
Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тавигдах шаардлагуудыг нэмэгдүүлсэн. Өмнөх хуулинд эдгээрт тавигдах шаардлагуудыг нэгтгэн тусгаагүй байсан.

Хоёрдугаар бүлэг

Хөдөлмөрийн нийгмийн түншлэл хэмээх ойлголтыг оруулж ирсэн. Энэ нь хөдөлмөрийн 3 талт хамтын хэлэлцээрийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна. Мөн түүний суурь зарчмыг шинэчлэн тогтоосон. Өмнөх хуулийн 138 дугаар зүйлд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хэмээн тусгагдсан байсан.
Мэргэшлийн үндэсний хүрээний талаар шинээр тусгасан ба түүний үүрэг, оролцоо болон эрхзүйн байдлын талаар тусгасан.

Гуравдугаар бүлэг

Хамтын хэлэлцээний үндсэн зарчмыг шинэчилсэн. Тус шинэчлэлтээр хамтын хэлэлцээний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо хүйсийн эрх тэгш байдлыг хангах, улс төрийн нөлөөлөлөөс ангид байх талаар тусгасан байна. Хамтын хэлэлцээ буюу Хөдөлмөрийн тухай хуулийн гуравдугаар бүлэгт “ажил хаялт”-ын талаар зохицуулалтыг тусгаж өгсөн. Ажил хаялтын талаар зохицуулалт нь Аравдугаар бүлэг буюу “Хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалт”-д тусгагдсан байсан.

Дөрөвдүгээр бүлэг

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд “Хамтын хэлэлцээрийн үйлчлэх хүрээ”-г дэлгэрэнгүй тусгасан. Ийнхүү хамтын хэлэлцээрийн үйлчлэх хүрээг тэлснээр түүний үр нөлөөг үр дүнтэй болгохыг зорисон байна.

Тавдугаар бүлэг

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх нөхцлийг шинээр тусгаж өгсөн. Үүнд хөдөлмөрийн гэрээ байгуулснаас үл хамааран “ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр  хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” хэмээн тусгасан байна. Өмнөх хуулинд хөдөлмөрийн харилцаа үүсэх нөхцөлийн талаар тодорхой тусгаагүй байсан. Иймд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр ажил олгогч үйлдвэрийн ослыг хүлээн зөвшөөрөхгүй байх маргаан практикт гарсаар байсан.
Ажил олгогч, ажилтаны эрх, үүргийг нарийвчлан тодорхойлсон. Ийнхүү ажилтан, ажил олгогчийн эрх, үүргийг нарийвчлан тусгаж өгсөн нь Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд дэлгэрүүлэн тусгах мөн хөдлмөрийн гэрээнд илүү ойлгомжтойгоор тусгагдах боломжийг олгож байна. Өмнөх хуулийн ажилтан болон ажил олгогчийн эрх, үүргийг нэг өгүүлбэрээр тусгасан байсан.
Ажил олгогч ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах ашиглахад тавигдах нийтлэг шаардлагыг шинээр тусгасан. Ажил олгогчид ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журмыг баталж мөрдүүлэхийг үүрэг болгосон. Тус зохицуулалтаар хууль тогтоогч ажилтын хувийн нууцыг хадгалахыг зорьсон ба тус зохицуулалтаар хувь хүний нууцын халдашгүй байдлыг хангахын зорьсон. Өмнөх хуулинд энэ талаарх зохицуулалт байгаагүй.
Хөдөлмөрийн гэрээний талуудыг тусгаж өгсөн.

Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно хэмээн тусгасан.

Өмнөх хуулинд хөдөлмөрийн гэрээний талууд тодорхойлон заагаагүй байсан. Мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хэдийд эхлэх талаар нарийвчлан тусгагдаагүй байсан.
Гэрээний гол нөхцөлөөс гадна нэмж тусгаж болох нөхцөлүүдийг хуулинд тусгасан нь хөдөлмөрийн гэрээний агуулгыг өргөн хүрээнд авч үзэхийг зорьсон байна.

 

Ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийн харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгалсан гэрээ байгуулж болохыг шинээр тусгасан. Ажил олгогч болон ажилтны хоорон дах хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг өргөн хүрээнд зохицуулах боломжийг олгосон байна. Өмнөх хуулинд тусгайлсан гэрээний тухай зохицуулалт тусгагдаагүй байсан.
Хөдөлмөрийн гэрээний хугаацааг дэлгэрэнгүй тусгасан. Хугацаатай байгуулах хөдөлмөрийн гэрээг тодорхойлж өгсөн. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг  хугацаатайгаар байгуулахад тусгайлан байгуулах гэрээг тусгаж өгсөн байна.
Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхийг тусгаж өгсөн. Энэхүү заалтаар ажилтаны хууль ёсны эрхийг хамгаалаад зогсохгүй тэднийг найдвартай цалин хөлсөөр хангагдах баталгааг олгож байна. Өмнөх хуулинд энэ талаарх зохицуулалт тусгагдаагүй байсан.
Ажил олгогч ажилтаныг ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх  нөхцөлийг шинээр тусгасан. Энэхүү заалт шинээр тусгагдсанаар ажил олгогч ажлаа саадгүй явуулах, ажил олгогч үүсч болох болзошгүй нөхцөлд асуудлыг түргэн шуурхай шийдэх чухал ач холбогдолтой зохицуулалт юм. Өмнөх хуулинд энэ талаарх зохицуулалт тусгагдаагүй байсан.
Ажилтан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авах нөхцөлийг тусгасан. Энэхүү зохицуулалтаар ажил олгогч, ажилтан хоорондын итгэлцлийг бататгахад оршино.
Өөр ажилд түр шилжүүлэх үндэслэлд жирэмсэн, хөхүүл эмэгтэй, гэрч, хохирогч зэрэг субьектууд шинээр тусгагдснаар тэдгээрийн хууль ёсны ашиг сонирлыг хамгаалахад ихээхэн ач холбогдолтой байна.
Сэлгэн ажиллуулах талаар шинээр тусгаж өгсөн. Энэхүү зохицуулалтаар ажил олгогчид дотоод хүний нөөцийн менежмент хийх боломжийг олгосон ба нөгөө талаас ажилтан сэлгэн ажилласан тохиолдолд эрх нь зөрчигдөхгүй байхаар тусгасан байна.
Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээг дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Дагалдан ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа, үндсэн цалин зэргийг тусгайлан заасан байна. Өмнөх хуулинд дагалднаар ажиллах талаар дэлгэрэнгүй тусгагдаагүй байсан. Үүнээс үүдээд ажилтны эрх зөрчигдөх тохиолдол ихээхэн гарч байсан.
Дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээг шинээр тусгав. Энэхүү гэрээгээр ажилтан, ажил олгогч, сургалтын байгууллага хамтран дагалдан суралцах гурвалсан хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжийг өгсөн. Өмнөх хуулинд 45 дугаар зүйлд “Үйлдвэрлэл дээрх сургалт” гэсэн нэр томьёогоор тусгагдсан байсан.
Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Туршилтаар ажиллуулах хугацааг 3 сараас илүүгүй байхаар тусгасан ба нэг удаа 3 сараас илүүгүй хугацаагаар сунгаж болох талаар тусгаж өгсөн байна. Мөн улирлын шинжтэй ажил, ажилтны оронд, ажлын байранд түр ажиллуулах тохиолдолд туршилтаар ажиллуулах гэрээ байгуулахгүйг онцгойлон тусгасан байна. Өмнөх хуулинд туршилтаар ажиллуулах гэрээний хугацааны талаар тодорхой тусгаагүй бөгөөд ажилтны эрх зөрчигдөх тохиолдол нэлээдгүй гарч байсан.
Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг нарийвчлан тусгасан. Ажил олгогчийн санаачлагаар онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөлийг хуулинд нарийвчлан тусгаснаар ажил олгогч өөрийн эрх ашгаа хамгаалах боломжийг олгосон байна. Өмнөх хуулинд 22 дугаар зүйлд “контракт” гэсэн нэршлээр тусгагдсан ба зохицуулалтын хүрээ нь хэт өргөн агуулгаар тусгагдсан байсан.
Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг нарийвчлан тусгасан. Ажлын бүтэн бус цагийн ажилтныг хуулиар тодорхойлсон. Ингэснээр бусад бүтэн цагийн ажилтнаас ялгах ба ажилтны хууль ёсны эрхийг хамгаалсан зохицуулалтыг тусгасан байна.
Гэрээсээ ажиллах хөдөлмөрийн гэрээг шинээр тусгасан. Гэрээсээ ажиллах ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн Зургадугаар бүлэг буюу “Ажил, амралтын цаг” хамаарахгүй талаар тусгаж өгсөн байна.
Зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээний талаар шинээр тусгасан. Орчин үед шинээр нэвтэрч байгаа зайнаас ажиллах боломжийг нэвтрүүлснээр ажилтан болон ажил олгогчид харилцан ашигтай байдлыг бий болгож байна.
Иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээний шаардлага нөхцөлийг тодорхойлон тусгасан.

Мөн иргэд хооронд  байгуулсан хөдөлмөрийн гэрээг бүртгэх, дуусгавар болгох асуудлыг нэмэлтээр зохицуулсан.

Туслах ажилтан, гэрээнийй үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний онцлогийг тусгаж өгсөн. Ингэснээр практикт өргөнөөр үүсдэг асуудлыг бууруулах, талуудын эрх, үүргийг тодорхойлсноор биелэлтэнд үр ашигтай юм.
Хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлүүдийг тусгаж өгсөн.

  1. Үл өрсөлдөх үүрэг
  2. Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг
  3. Ажилтны нууц хадгалах үүрэг
  4. Ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлага
Ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулах зохицуулалтаар шинээр тусгаж өгсөн. Шинээр тусгагдсан энэхүү зохицуулалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажил олгогч болон ажилтанд хөдөлмөр эрхлэх өргөн боломжийг олгож байна.
Бөөнөөр халах үеийн зохицуулалтыг дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Ингэснээр бөөнөөр халагдах үеийн ажилтаны эрх ашгийг хамгаалахад илүү тодорхой үр нөлөөтэй юм.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжтэй холбоотой зохицуулалтыг дэлгэрэнгүй байдлаар нэмэлт заалт тусгагдсан. Ингэснээр ажил олгогч ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг нарийвчилсан бөгөөд нэг талаас ажил олгогчийн эрх ашгийг хамгаалах нөгөө талаас ажил олгогчид өндөр тэтгэмж ногдуулах нь хүндрэлтэй байж болох юм.
Ажил хүлээлцэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тухай шийдвэр гаргах зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан. Ингэснээр ажил олгогч, ажилтны хоорондын хариуцлагыг өндөрсгөж, практикт гарах маргаанаас урьдчилан сэргийлэх давуу талтай юм.

Зургадугаар бүлэг-Ажлын цаг

●       Насанд хүрээгүй хүний долоо хоногийн ажлын цаг 30-аас илүүгүй байхыг тусгасан.

●       Долоо хоногийн ажлын дээд хугацааг 56 цагаар тусгасан.

●       Ажлын бүтэн бус цагийг 32-оос илүүгүй байхаар заасан

●       Ээлжийн ажлын цагийг 8 цагаар тусгасан.

●       Шөнийн цагаар ажиллах ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар нэмэлт зохицуулалт тусгагдсан.

●       Дуудлагын цагаар ажиллуулах зохицуулалтыг шинээр тусгасан. Ингэснээрг ажил олгогч ажилтан нэмэлтээр ажиллуулах боломж бүрдсэн байна.

●       Уртын ээлжээр ажиллуулах зохицуулалтыг тусгасан. Ингэснээр уул уурхай болон бусад салбарт ажилтны ажил, амралтыг зохицуулахад ихээхэн ач холбогдолтой юм.

 

Зургадугаар бүлэг-Амралтын цаг

●       Амралтын цагийн төрлийг хуулинд тусгаж өгсөн.

●       Дараалсан хоёр өдрийн хоорондын тасралгүй амралтын хугацаа 12 цагаас доошгүй байхаар шинээр тусгасан.

●       Долоо хоног бүрийн амралтын талаар шинээр тусгасан.

 

Долдугаар бүлэг

●       Цалин хөлс тогтоох зарчимыг шинэчлэн тогтоосон. Хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, инфляцын түвшнийг харгалзах талаар тусгасан нь эдийн засагтай уялдуулан цалин тогтоох зарчимыг авч үзсэн байна.

●       Ажлын бүтэн бус цагийн ажилтны цалингийн хэмжээг тогтоосон.

●       Туслах малчны цалин хөлсийг тогтоосон. Туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгохыг зөвшөөрсөн. Ингэснээр туслах малчны эрх ашгийг хамгаалах нөхцөл бүрдэж байгаа юм.

●       Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан, гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээний дагуу ажиллаагүй, эсхүл өөр ажилд шилжсэн үеийн цалин хөлс, олговорын талаар тусгасан.

●       Сул зогсолтын үеийн олговорыг үндсэн цалингийн нь 60-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээгээр олгохыг хуулинд тусгасан байна. Мөн олговрын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байхыг хориглосон байна.

●       Ажил олгогчид цалин хөлсний өөрчлөлтийн тухай 10 ба түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

●       Өмнөх хуулинд гэрч хохирогчийг хамгаалах талаар огт тусгагдаагүй байсан бөгөөд гэрч хохирогчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт дутагдаж байсан.

Наймдугаар бүлэг

●       Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, ажилтны эрүүл мэндийг хамгаалах үүргийг ажил олгогчид ногдуулсан.

Есдүгээр бүлэг

●       Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн төрлийг нэмэгдүүлсэн. Ингэснээр ажил олгогчийн зүгээс ажилтанд уян хатан хандах, асуудлыг шийдэх сонголтуудыг нэмж тависан байна.

●       Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхдээ хувийн багаж, хэрэгсэл, эд зүйл ашигласны нөхөн төлбөрийн талаар шинээр тусгаж өгсөн.

Аравдугаар бүлэг

●       Ихэр хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 140 хоногоор тооцно.

●       Эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад 10-аас доошгүй хоногийн чөлөөг олгож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

Арваннэгдүгээр бүлэг

●       Хөдөлмөрийн эрхийн маргааны зохицуулалтанд сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах  талт хорооны зохицуулалт шинээр тусган түүний эрх үүргийг тодорхойлсон.

Арванхоёрдугаар бүлэг

●       Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага, түүний чиг үүргийг тусгасан.

●       Мөн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн эрх, үүргийг тусгасан нь хуулийн хэрэгжилтэнд тавих хяналтыг тодорхой байдлыг бий болгохыг зорисон байна.

 

[wpdatatable id=159 table_view=regular]

Posted on 3 Comments

Хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм журам

“Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”
Монгол улсын Засгийн газрын тогтоол
—2015.06.29. Дугаар 269
”ХАБЭА-н зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах
норматив батлах тухай” Хөдөлмөрийн сайдын тушаал.
—2015.06.22. дугаар а/114
”Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх журам батлах тухай”
Хөдөлмөрийн сайдын тушаал.
—2015.11.16. Дугаар а/223
“Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд хийх үнэлгээний
тарифийг шинэчлэн батлах тухай” Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн сайдын тушаал
—2010. 07.16 Дугаар 102
”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион
байгуулах, шалгалт авах журам батлах тухай” Хөдөлмөрийн
сайдын тушаал
— 2016.02.05. дугаар а/33
“Эрүүл –Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага
шалгаруулах журам батлах тухай” Хөдөлмөрийн сайдын
тушаал
—2013 он Дугаар а/61
“Барилгын ажилд ХАБЭА-н шаардлагыг хангуулах нийтлэг
журам” боловсруулж, Хөдөлмөрийн болон Барилга, хот
байгуулалт, Засгийн газрын шадар сайдын хамтарсан
тушаалаар 2015 оны 7 дугаар сард батлуулсан.
— 2015 он Дугаар а/82, 141, 123
“Ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх аргачилсан зөвлөмж”
Хөдөлмөрийн сайдын тушаал
—2015 он Дугаар а/295

Эх сурвалж : srm.mn