Posted on Leave a comment

Хөдөлмөрийн тухай хуулийн харьцуулалт 2022

Хөдөмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга) онцлох нэмэлт өөрчлөлт ба харьцуулалт

Бүлэг

Шинэчилсэн найруулгын нэмэлт өөрчлөлт

Өмнөх хуультай хийсэн харьцуулалт

Нэгдүгээр бүлэг

Хуулийн зорилтын шинэлчилсэн. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын “зохистой тэнцвэрт байдал”-ыг хангахыг зорилт болгосон.

Өмнөх хуулинд хөдөлмөрийн гэрээнд оролцогч талуудын эрх тэгш байдлыг хангахыг зорилтоо болгож байсан.
Хөдөлмөрийн хууль тогтоомжийг тодорхой  дэлгэрэнгүй зааж өгсөн.
Хуулийн үйлчлэх хүрээг шинээр нарийвчлан зааж өгсөн.
Хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг шинэчлэн найруулсан. “насан хүрээгүй ажилтан”, “хөдөлмөрийн харилцаа”, “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гэх мэт шинээр нэр томьёоны тодорхойлолтыг оруулсан.
Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийг шинээр тусгаж өгсөн. Өмнөх суурь зарчимын талаар тодорхой тусгаагүй байсан.
Ажил эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох талаар дэлгэрэнгүй тусгасан. Ялгаварлан гадуурхалтаас ангид нөхцөл бүрдүүлэхийг ажил олгогчид үүрэг болгосон.  “Шууд ялгаварлан гадуурхалт” гэсэн ойлголтыг шинээр тайлбарласан бөгөөд ялгаварлан гадуурхалтанд өртсөн гэж үзсэн тохиолдолд гомдлоо хаана гаргах талаар дэлгэрэнгүй тусгасан. Өмнөх хуулийн 7 дугаар зүйлд Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал,  давуу байдал тогтоохыг хориглох талаар
Дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох талаар шинээр тусгасан оруулсан. Ажил олгогчид хөдөлмөрийн дотоод журамдаа дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтын талаарх зохицуулалтыг заавал тусгах үүрэг ногдуулсан бөгөөд ажил олгогч дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтыг илрүүлэх боломж нөхцлийг тусгасан байхыг шаардсан байна.

 

Өмнөх хуулинд ийм зохицуулалт тусгагдаагүй байсан. Ажлын байран дах аливаа хүчирхийлэл, дарамт зэрэг нь тодорхой тусгагдаагүй байсан тул энэ талаарх асуудлыг  хэрхэн шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй байсан нэлээдгүй асуудлыг дагуулж байсан.
“Албадан хөдөлмөрлүүлэх” ойлголтыг хуулиар тодорхойлсон ба албадан хөдөлмөрлүүлэхэд хамаарахгүй тохиолдлуудыг мөн дурдсан байна. Албадан хөдөлмөрлүүлэх талаар тодорхой зохицуулалт тусгагдаагүй байсан.
Барьцаа хэрэглэхийг хориглох тухай шинээр тусгаж өгсөн. Өмнөх хуулинд барьцааны талаарх ойлголт огт тусгагдаагүй байсан. Практикт зарим газарт барьцаа хэрэглэж байсан бөгөөд энэ талаар хуулинд тодорхой зохицуулалтгүй байсан тул асуудал дагуулж байсан.
Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тавигдах шаардлагуудыг нэмэгдүүлсэн. Өмнөх хуулинд эдгээрт тавигдах шаардлагуудыг нэгтгэн тусгаагүй байсан.

Хоёрдугаар бүлэг

Хөдөлмөрийн нийгмийн түншлэл хэмээх ойлголтыг оруулж ирсэн. Энэ нь хөдөлмөрийн 3 талт хамтын хэлэлцээрийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна. Мөн түүний суурь зарчмыг шинэчлэн тогтоосон. Өмнөх хуулийн 138 дугаар зүйлд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хэмээн тусгагдсан байсан.
Мэргэшлийн үндэсний хүрээний талаар шинээр тусгасан ба түүний үүрэг, оролцоо болон эрхзүйн байдлын талаар тусгасан.

Гуравдугаар бүлэг

Хамтын хэлэлцээний үндсэн зарчмыг шинэчилсэн. Тус шинэчлэлтээр хамтын хэлэлцээний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо хүйсийн эрх тэгш байдлыг хангах, улс төрийн нөлөөлөлөөс ангид байх талаар тусгасан байна. Хамтын хэлэлцээ буюу Хөдөлмөрийн тухай хуулийн гуравдугаар бүлэгт “ажил хаялт”-ын талаар зохицуулалтыг тусгаж өгсөн. Ажил хаялтын талаар зохицуулалт нь Аравдугаар бүлэг буюу “Хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалт”-д тусгагдсан байсан.

Дөрөвдүгээр бүлэг

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд “Хамтын хэлэлцээрийн үйлчлэх хүрээ”-г дэлгэрэнгүй тусгасан. Ийнхүү хамтын хэлэлцээрийн үйлчлэх хүрээг тэлснээр түүний үр нөлөөг үр дүнтэй болгохыг зорисон байна.

Тавдугаар бүлэг

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх нөхцлийг шинээр тусгаж өгсөн. Үүнд хөдөлмөрийн гэрээ байгуулснаас үл хамааран “ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр  хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” хэмээн тусгасан байна. Өмнөх хуулинд хөдөлмөрийн харилцаа үүсэх нөхцөлийн талаар тодорхой тусгаагүй байсан. Иймд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр ажил олгогч үйлдвэрийн ослыг хүлээн зөвшөөрөхгүй байх маргаан практикт гарсаар байсан.
Ажил олгогч, ажилтаны эрх, үүргийг нарийвчлан тодорхойлсон. Ийнхүү ажилтан, ажил олгогчийн эрх, үүргийг нарийвчлан тусгаж өгсөн нь Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд дэлгэрүүлэн тусгах мөн хөдлмөрийн гэрээнд илүү ойлгомжтойгоор тусгагдах боломжийг олгож байна. Өмнөх хуулийн ажилтан болон ажил олгогчийн эрх, үүргийг нэг өгүүлбэрээр тусгасан байсан.
Ажил олгогч ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах ашиглахад тавигдах нийтлэг шаардлагыг шинээр тусгасан. Ажил олгогчид ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журмыг баталж мөрдүүлэхийг үүрэг болгосон. Тус зохицуулалтаар хууль тогтоогч ажилтын хувийн нууцыг хадгалахыг зорьсон ба тус зохицуулалтаар хувь хүний нууцын халдашгүй байдлыг хангахын зорьсон. Өмнөх хуулинд энэ талаарх зохицуулалт байгаагүй.
Хөдөлмөрийн гэрээний талуудыг тусгаж өгсөн.

Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно хэмээн тусгасан.

Өмнөх хуулинд хөдөлмөрийн гэрээний талууд тодорхойлон заагаагүй байсан. Мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хэдийд эхлэх талаар нарийвчлан тусгагдаагүй байсан.
Гэрээний гол нөхцөлөөс гадна нэмж тусгаж болох нөхцөлүүдийг хуулинд тусгасан нь хөдөлмөрийн гэрээний агуулгыг өргөн хүрээнд авч үзэхийг зорьсон байна.

 

Ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийн харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгалсан гэрээ байгуулж болохыг шинээр тусгасан. Ажил олгогч болон ажилтны хоорон дах хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг өргөн хүрээнд зохицуулах боломжийг олгосон байна. Өмнөх хуулинд тусгайлсан гэрээний тухай зохицуулалт тусгагдаагүй байсан.
Хөдөлмөрийн гэрээний хугаацааг дэлгэрэнгүй тусгасан. Хугацаатай байгуулах хөдөлмөрийн гэрээг тодорхойлж өгсөн. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг  хугацаатайгаар байгуулахад тусгайлан байгуулах гэрээг тусгаж өгсөн байна.
Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхийг тусгаж өгсөн. Энэхүү заалтаар ажилтаны хууль ёсны эрхийг хамгаалаад зогсохгүй тэднийг найдвартай цалин хөлсөөр хангагдах баталгааг олгож байна. Өмнөх хуулинд энэ талаарх зохицуулалт тусгагдаагүй байсан.
Ажил олгогч ажилтаныг ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх  нөхцөлийг шинээр тусгасан. Энэхүү заалт шинээр тусгагдсанаар ажил олгогч ажлаа саадгүй явуулах, ажил олгогч үүсч болох болзошгүй нөхцөлд асуудлыг түргэн шуурхай шийдэх чухал ач холбогдолтой зохицуулалт юм. Өмнөх хуулинд энэ талаарх зохицуулалт тусгагдаагүй байсан.
Ажилтан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авах нөхцөлийг тусгасан. Энэхүү зохицуулалтаар ажил олгогч, ажилтан хоорондын итгэлцлийг бататгахад оршино.
Өөр ажилд түр шилжүүлэх үндэслэлд жирэмсэн, хөхүүл эмэгтэй, гэрч, хохирогч зэрэг субьектууд шинээр тусгагдснаар тэдгээрийн хууль ёсны ашиг сонирлыг хамгаалахад ихээхэн ач холбогдолтой байна.
Сэлгэн ажиллуулах талаар шинээр тусгаж өгсөн. Энэхүү зохицуулалтаар ажил олгогчид дотоод хүний нөөцийн менежмент хийх боломжийг олгосон ба нөгөө талаас ажилтан сэлгэн ажилласан тохиолдолд эрх нь зөрчигдөхгүй байхаар тусгасан байна.
Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээг дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Дагалдан ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа, үндсэн цалин зэргийг тусгайлан заасан байна. Өмнөх хуулинд дагалднаар ажиллах талаар дэлгэрэнгүй тусгагдаагүй байсан. Үүнээс үүдээд ажилтны эрх зөрчигдөх тохиолдол ихээхэн гарч байсан.
Дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээг шинээр тусгав. Энэхүү гэрээгээр ажилтан, ажил олгогч, сургалтын байгууллага хамтран дагалдан суралцах гурвалсан хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжийг өгсөн. Өмнөх хуулинд 45 дугаар зүйлд “Үйлдвэрлэл дээрх сургалт” гэсэн нэр томьёогоор тусгагдсан байсан.
Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Туршилтаар ажиллуулах хугацааг 3 сараас илүүгүй байхаар тусгасан ба нэг удаа 3 сараас илүүгүй хугацаагаар сунгаж болох талаар тусгаж өгсөн байна. Мөн улирлын шинжтэй ажил, ажилтны оронд, ажлын байранд түр ажиллуулах тохиолдолд туршилтаар ажиллуулах гэрээ байгуулахгүйг онцгойлон тусгасан байна. Өмнөх хуулинд туршилтаар ажиллуулах гэрээний хугацааны талаар тодорхой тусгаагүй бөгөөд ажилтны эрх зөрчигдөх тохиолдол нэлээдгүй гарч байсан.
Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг нарийвчлан тусгасан. Ажил олгогчийн санаачлагаар онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөлийг хуулинд нарийвчлан тусгаснаар ажил олгогч өөрийн эрх ашгаа хамгаалах боломжийг олгосон байна. Өмнөх хуулинд 22 дугаар зүйлд “контракт” гэсэн нэршлээр тусгагдсан ба зохицуулалтын хүрээ нь хэт өргөн агуулгаар тусгагдсан байсан.
Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг нарийвчлан тусгасан. Ажлын бүтэн бус цагийн ажилтныг хуулиар тодорхойлсон. Ингэснээр бусад бүтэн цагийн ажилтнаас ялгах ба ажилтны хууль ёсны эрхийг хамгаалсан зохицуулалтыг тусгасан байна.
Гэрээсээ ажиллах хөдөлмөрийн гэрээг шинээр тусгасан. Гэрээсээ ажиллах ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн Зургадугаар бүлэг буюу “Ажил, амралтын цаг” хамаарахгүй талаар тусгаж өгсөн байна.
Зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээний талаар шинээр тусгасан. Орчин үед шинээр нэвтэрч байгаа зайнаас ажиллах боломжийг нэвтрүүлснээр ажилтан болон ажил олгогчид харилцан ашигтай байдлыг бий болгож байна.
Иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээний шаардлага нөхцөлийг тодорхойлон тусгасан.

Мөн иргэд хооронд  байгуулсан хөдөлмөрийн гэрээг бүртгэх, дуусгавар болгох асуудлыг нэмэлтээр зохицуулсан.

Туслах ажилтан, гэрээнийй үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний онцлогийг тусгаж өгсөн. Ингэснээр практикт өргөнөөр үүсдэг асуудлыг бууруулах, талуудын эрх, үүргийг тодорхойлсноор биелэлтэнд үр ашигтай юм.
Хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлүүдийг тусгаж өгсөн.

  1. Үл өрсөлдөх үүрэг
  2. Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг
  3. Ажилтны нууц хадгалах үүрэг
  4. Ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлага
Ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулах зохицуулалтаар шинээр тусгаж өгсөн. Шинээр тусгагдсан энэхүү зохицуулалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажил олгогч болон ажилтанд хөдөлмөр эрхлэх өргөн боломжийг олгож байна.
Бөөнөөр халах үеийн зохицуулалтыг дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Ингэснээр бөөнөөр халагдах үеийн ажилтаны эрх ашгийг хамгаалахад илүү тодорхой үр нөлөөтэй юм.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжтэй холбоотой зохицуулалтыг дэлгэрэнгүй байдлаар нэмэлт заалт тусгагдсан. Ингэснээр ажил олгогч ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг нарийвчилсан бөгөөд нэг талаас ажил олгогчийн эрх ашгийг хамгаалах нөгөө талаас ажил олгогчид өндөр тэтгэмж ногдуулах нь хүндрэлтэй байж болох юм.
Ажил хүлээлцэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тухай шийдвэр гаргах зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан. Ингэснээр ажил олгогч, ажилтны хоорондын хариуцлагыг өндөрсгөж, практикт гарах маргаанаас урьдчилан сэргийлэх давуу талтай юм.

Зургадугаар бүлэг-Ажлын цаг

●       Насанд хүрээгүй хүний долоо хоногийн ажлын цаг 30-аас илүүгүй байхыг тусгасан.

●       Долоо хоногийн ажлын дээд хугацааг 56 цагаар тусгасан.

●       Ажлын бүтэн бус цагийг 32-оос илүүгүй байхаар заасан

●       Ээлжийн ажлын цагийг 8 цагаар тусгасан.

●       Шөнийн цагаар ажиллах ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар нэмэлт зохицуулалт тусгагдсан.

●       Дуудлагын цагаар ажиллуулах зохицуулалтыг шинээр тусгасан. Ингэснээрг ажил олгогч ажилтан нэмэлтээр ажиллуулах боломж бүрдсэн байна.

●       Уртын ээлжээр ажиллуулах зохицуулалтыг тусгасан. Ингэснээр уул уурхай болон бусад салбарт ажилтны ажил, амралтыг зохицуулахад ихээхэн ач холбогдолтой юм.

 

Зургадугаар бүлэг-Амралтын цаг

●       Амралтын цагийн төрлийг хуулинд тусгаж өгсөн.

●       Дараалсан хоёр өдрийн хоорондын тасралгүй амралтын хугацаа 12 цагаас доошгүй байхаар шинээр тусгасан.

●       Долоо хоног бүрийн амралтын талаар шинээр тусгасан.

 

Долдугаар бүлэг

●       Цалин хөлс тогтоох зарчимыг шинэчлэн тогтоосон. Хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, инфляцын түвшнийг харгалзах талаар тусгасан нь эдийн засагтай уялдуулан цалин тогтоох зарчимыг авч үзсэн байна.

●       Ажлын бүтэн бус цагийн ажилтны цалингийн хэмжээг тогтоосон.

●       Туслах малчны цалин хөлсийг тогтоосон. Туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгохыг зөвшөөрсөн. Ингэснээр туслах малчны эрх ашгийг хамгаалах нөхцөл бүрдэж байгаа юм.

●       Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан, гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээний дагуу ажиллаагүй, эсхүл өөр ажилд шилжсэн үеийн цалин хөлс, олговорын талаар тусгасан.

●       Сул зогсолтын үеийн олговорыг үндсэн цалингийн нь 60-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээгээр олгохыг хуулинд тусгасан байна. Мөн олговрын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байхыг хориглосон байна.

●       Ажил олгогчид цалин хөлсний өөрчлөлтийн тухай 10 ба түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

●       Өмнөх хуулинд гэрч хохирогчийг хамгаалах талаар огт тусгагдаагүй байсан бөгөөд гэрч хохирогчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт дутагдаж байсан.

Наймдугаар бүлэг

●       Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, ажилтны эрүүл мэндийг хамгаалах үүргийг ажил олгогчид ногдуулсан.

Есдүгээр бүлэг

●       Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн төрлийг нэмэгдүүлсэн. Ингэснээр ажил олгогчийн зүгээс ажилтанд уян хатан хандах, асуудлыг шийдэх сонголтуудыг нэмж тависан байна.

●       Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхдээ хувийн багаж, хэрэгсэл, эд зүйл ашигласны нөхөн төлбөрийн талаар шинээр тусгаж өгсөн.

Аравдугаар бүлэг

●       Ихэр хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 140 хоногоор тооцно.

●       Эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад 10-аас доошгүй хоногийн чөлөөг олгож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

Арваннэгдүгээр бүлэг

●       Хөдөлмөрийн эрхийн маргааны зохицуулалтанд сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах  талт хорооны зохицуулалт шинээр тусган түүний эрх үүргийг тодорхойлсон.

Арванхоёрдугаар бүлэг

●       Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага, түүний чиг үүргийг тусгасан.

●       Мөн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн эрх, үүргийг тусгасан нь хуулийн хэрэгжилтэнд тавих хяналтыг тодорхой байдлыг бий болгохыг зорисон байна.

 

[wpdatatable id=159 table_view=regular]

Posted on

Хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгчид

1. Д.ОЧИРДОРЖ
Нөхөрлөлийн гишүүн, хуульч өмгөөлөгч

Гүйцэтгэх захирал
МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ:
Иргэний эрх зүй, Эрүүгийн эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүй, Гэрээний эрх зүй, Гэр бүлийн эрх зүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа
АЖЛЫН ТУРШЛАГА:
– 2012-2017 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны менежер, өмгөөлөгч,
– 2016 оноос “Асион Хуулийн Фирм” ХХН-ийн гүйцэтгэх захирал
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:
– 2013 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль
– 2016 онд МӨХ-ны “Өмгөөлөгчийн алдар” алтан медаль
ГАДААД ХЭЛ:
– Англи
ГИШҮҮНЧЛЭЛ:
– Монголын Хуульчдын Холбооны гишүүн,
– Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн
– Асион хуулийн фирм ХХН-ийн гишүүн

2. Р.АТАРЦЭЦЭГ

Нөхөрлөлийн гишүүн, хуульч өмгөөлөгч
МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ:
Эрүүгийн эрх зүй /насанд хүрээгүй хүүхдийн байцаан шийтгэх ажиллагаа/, өмч, үл хөдлөх хөрөнгө, хөдөлмөрийн эрх зүй, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч гэрчийг хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

АЖЛЫН ТУРШЛАГА:
-1984 оноос Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт
-1992-1997 онд Алтанбулаг сумын АДХГЗ-нд мэргэжилтэн, Хувьсгалын музейн захирал
-1997 оноос Сэлэнгэ аймаг дахь өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:
-2000 онд “Өмгөөлөгчийн алдар” алтан медаль
-2003 онд Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль
-2004 онд Хүүхдийн төлөө төвийн “Хүүхдийн төлөө” алтан медаль
-2006 онд “Тэргүүний өмгөөлөгч” цол тэмдэг
-2007 онд Сэлэнгэ аймгийн засаг даргын жуух бичиг
-2008 онд “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэг
-2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
-2009 онд МЗХолбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”
-2010 онд МҮЭ-ийн хүндэт тэмдэг
-2011 онд Хууль зүйн албаны 100 жилийн ойн медаль
ГАДААД ХЭЛ:
– Орос
ГИШҮҮНЧЛЭЛ:
– Монголын Хуульчдын Холбооны гишүүн,
– Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн
-Асион хуулийн фирм ХХН-ийн гишүүн

3. ЭНХБОЛДЫН ЗОЛЗАЯА
Өмгөөлөгч
Боловсрол , Зэрэг дэв :
Хууль зүйн бакалавр, LL.B (МУИС-ийн Хууль Зүйн Сургууль)

Мэргэшсэн чиглэл:
Гэр бүлийн эрх зүй
Хөдөлмөрийн эрх зүй
Гэрээний эрх зүй
Хуулийн этгээд үүсгэн байгуулах
Шүүхийн ажиллагаа ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа
Мэргэжлийн туршлага :
Тэрээр иргэний эрх зүй, шүүхийн маргаан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар мэргэшсэн бөгөөд тодорхой хэргүүд дээр ажиллаж байсан. Мөн гэр бүлийн хэрэг, хөдөлмөрийн маргаан, хуулийн этгээд үүсгэн байгуулах чиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулсан.
Ажлын туршлага
Золзаяа өмнө нь MJL Attorneys хуулийн фирмд дадлага хийж ажлын туршлага хуримтлуулсан.

4. Хөдөлмөрийн маргааны өмгөөллийн үйлчилгээ
Хөдөлмөрийн маргаан, цалин хөлсний маргаан, ажлаас халсан, чөлөөлсөн тухай маргаанд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлнэ.
Утас: 86007675

 

Posted on 3 Comments

Өмгөөлөгч авах зөвлөгөө / Umguulugch avah zuvluguu

Өмгөөлөгч авахдаа дараах зүйлсийг анхаарвал тохиромжтой.

1. Хууль зүйн мэргэжлийн боловсрол эзэмшсэн огноо
2. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан огноо;
3. Ажлын байрны хаяг;
4. Эрх зүйн мэргэшсэн чиглэл зэрэг тусгагдана

өмгөөлөгч авах зөвлөгөө

Posted on Leave a comment

газрын маргаанаар мэргэшсэн өмгөөлөгч

1. Ц.ЦЭРЭНЖАРГАЛ
Албан тушаал:
Захиргааны эрх зүйн секторын өмгөөлөгч

Танилцуулга:
Мэргэжил эзэмшсэн байдал
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Мэргэжил дээшлүүлсэн байдал
Өмгөөлөгчийн туслахын сургалт.
Барын холбоо ба гишүүн хуульчид сургалт.
Монголын Хуульчдын Холбооноос зохион байгуулдаг жил бүрийн хуульчийн мэргэжлийн сургалт.
Холбогдох:
Утас: 70119206, 70129206
И-мэйл: tserenjargal.ts@advocate.mn

2. Б.ХАЛИУН
Албан тушаал:
Захиргааны эрх зүйн секторын ахлах өмгөөлөгч
Холбогдох:
Утас: 70119206, 70129206
И-мэйл: khaliun@advocate.mn
Танилцуулга:
Мэргэжил эзэмшсэн байдал
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Мэргэжил дээшлүүлсэн байдал
Өмгөөлөгчийн туслахын сургалт.
Барын холбоо ба гишүүн хуульчид сургалт.
Монголын Хуульчдын Холбооноос зохион байгуулдаг жил бүрийн хуульчийн мэргэжлийн сургалт.

3. Л.НОМИНЦЭЦЭГ
Албан тушаал:
Захиргааны эрх зүйн секторын ахлах өмгөөлөгч
Танилцуулга:
Мэргэжил эзэмшсэн байдал
Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг Олон Улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Мэргэжил дээшлүүлсэн байдал
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалт.
Монголын Хуульчдын Холбооноос зохион байгуулагддаг жил бүрийн хуульчийн мэргэжлийн сургалт.

Холбогдох:
Утас: 70119206, 70129206
И-мэйл: nomintsetseg.l@advocate.mn

Posted on

Онлайн хууль зүйн зөвлөгөө

ТА БҮХЭНД СЭРЭНИТИ ХУУЛЬ ЗҮЙН ФИРМИЙН ХУУЛЬЧИД ҮНЭГҮЙ ОНЛАЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙНА.
“Ярьж буй хууль” энэхүү youtube хуудсанд дэлгэрэнгүү мэдээллийг бичлэгээр үзээрэй.

  1. Хууль зүйн үнэгүй зөвлөгөө

“Сайн цагийн залуус” ТББ, Иргэний хамгаалалт хууль зүйн туслалцаа үзүүлэх төв нь хуульч О.Алтангэрэлийн санаачлагаар иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн анхан шатны мэргэжлийн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор олон нийтийн сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулахчиг үүрэгтэйгээр үүсгэн байгуулагдсан сайн дурын, ашгийн бус байгууллага юм.

“Иргэний хамгаалалт” төв нь иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 102 дугаар сургуулийн зүүн талд байрлан үйл ажиллагаа явуулж байна.

Тус байгууллага нь иргэдэд, эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд хууль зүйн зөвлөгөө өгөх, эрүүгийн болон захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох, иргэний эрх зүй болон захиргааны эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, шүүхэд гаргах нэхэмжлэл, хариу тайлбар, хүсэлт, гомдлын эх боловсруулах, шүүхэд төлөөлөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хооронд иргэний эрх зүйн болон захиргааны эрх зүйн харилцаа үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход туслах гэрээ, хэлэлцэл, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, шаардлага гэх мэт эрх зүйн ач холбогдолтой баримт бичгийн эх боловсруулах зэрэг хуулийн үйлчилгээ үзүүлнэ. Мөн тус төв нь иргэдийн эрх зүйн боловсролд хувь нэмэр оруулах сургалт, хөтөлбөр, сурталчилгааг явуулана.

Иргэний хамгаалалт” хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийг санаачлагч, хуульч О. Алтангэрэл 

Цагийн хуваарь: 10:00-16:00

Утас: 70122528

  1. Бид танд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч, бүх шатны шүүхэд төлөөлж өмгөөллийн үйлчилгээг үзүүлнэ. 

Утас: 88090898

  1. Хууль зүйн үнэгүй зөвлөгөө

Иргэн танд хууль, эрх зүйн асуудал тулгарсан бол бидэнд хандаж зөвлөгөө аваарай. Та онлайнаар болон  утсаар холбогдоорой. 

Утас: 88094642, 99073809

  1. Хууль Зүйн Төлбөргүй Зөвлөгөө

Хууль эрх зүйн асуулт бүрт хариулт бий.

Утас: 99074421

  1. Үнэ төлбөргүй хууль зүйн тусалцаа, зөвлөгөө

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 06 дугаар хороо, 24-32 тоот

Утас: 99177450

  1. Өмгөөллийн “Легал Кинг Консалтинг” ХХК

Өмгөөлөгч, хуулийн үнэгүй зөвлөгөө, мэдээлэл

Утас: 88117684, 91913149

  1. Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө

Бид танд бүх төрлийн хууль зүйн зөвлөгөөг бодитой, шуурхай хүргэх болно.

Утас: 89280027

 

Posted on Leave a comment

гэр бүлийн эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгч

1. Н.БОЛОРЧИМЭГ
Албан тушаал:
Партнер, Хөгжлийн секторын ахлагч
Танилцуулга:
Мэргэжил эзэмшсэн байдал
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
МУИС-ийн Хууль зүйн сургуульд Магистрийн зэрэг хамгаалсан.

Мэргэжил дээшлүүлсэн байдал
1. Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны мэргэжилтэн бэлтгэх сургалт.
2. Олон улсын худалдааны танхимын арбитрын сургалт.
3. Зөвлөгөө өгөх ур чадварын сургалт /Сэтгэл судлалын төв/.
4. Татварын мэргэшсэмэргэшсэн зөвлөгөө өгөх сургалт /Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэг/.
5. Стратегийг амжилттай хэрэгжүүлэх /ҮМС/.
6. Гүйцэтгэлийн удирдлагын сэтгэл зүй /ҮМС/.
7. Компанийн засаглалын сургалт /МҮХАҮТ/.
8. Монголын Хуульчдын Холбооноос зохион байгуулдаг жил бүрийн хуульчийн мэргэжлийн сургалт.
Холбогдох:
Утас: 70119206, 70129206
И-мэйл: nbolorchimeg@yahoo.com

2. С.ДЭЛГЭРМАА
Албан тушаал:
Эрүүгийн эрх зүйн секторын ахлах өмгөөлөгч
Танилцуулга:
Мэргэжил эзэмшсэн байдал
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
МУИС-ийн Хууль зүйн сургуульд Магистрын зэрэг хамгаалсан.
Мэргэжил дээшлүүлсэн байдал
НҮБ-ын Хүүхдийн сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хувь хүний хөгжийн институт хамтран зохион байгуулсан “Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, насанд хүрээгүй гэрч, хохирогчтой харилцах НҮБ-ын стандарт” сэдэвт Үндэсний сургагч багш бэлтгэх хөтөлбөр (2015 он).
2015 онд USAID, ХЗЯ болон SIAC хамтран хэрэгжүүлсэн Сингапурын Олон улсын арбитрын төвийн видео сургалт-семинар.
Монголын Хуульчдийн Холбооноос зохион байгуулдаг жил бүрийн хуульчийн мэргэжлийн сургалт.
Холбогдох:
Утас: 70119206, 70129206
И-мэйл: delgermaa@advocate.mn

3. CHINGGIS LAW LLP
Гэр бүл салалт
Гэр бүлийн хүчирхийлэл
Хөрөнгийн маргаан
Хүүхэд үрчлэх хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл зэргийг хийж гүйцэтгэнэ
Хаяг: JJ Tower, 4 давхар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо
Утас: 70003200

4. ЛИЙМАНЛОУ МОНГОЛ ХХН
Хаяг: Сүхбаатар дүүрэг-1, Жамьяан гүний гудамж-5/3, Марко Поло ордон 3-4 тоот.
Утас: 11-327810, 11-331235
5. MBS LLP

ГЭР БҮЛИЙН МАРГААН
Гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуваахтай холбогдсон нийт 10 гаруй маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж хэрэг маргааныг амжилттай шийдвэрлүүлсэн болно
Хаяг: 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Азмон төв, 5 давх, 501 тоот, СБД
Утас: 70114022, 70114027

6. МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО
Бүх төрлийн хуулийн зөвлөгөө, үйлчилгээ
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай-7, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 4 давхар, 403 тоот, Хуульчдын холбооны Тамгын газар
Утас: 70116004 , 70116065

7. НИЙСЛЭЛ АДВОКЭЙТС
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэшсэн өмгөөллийн үйлчилгээ /гэрээний үүргийн, гэр бүлийн, хөдөлмөрийн, өв залгамжлах эрхийн, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн, иргэн хуулийн этгээдийн нэртөр, алдархүнд, ажилхэргийннэрхүндийгсэргээх зэрэг бүхий л хэрэг маргаанд/
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Багатойруу 9-р байрны 49 тоот
Утас: 77222688, 90092688

8. МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
Хаяг: Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө – 46, Гранд плаза 15-р давхар #1505, #1506 тоот
Утас: 7012-7491, 7012-6861

Posted on Leave a comment

захиргааны эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгч

1. АРБИТРЧ Б.ГАНБААТАР
ТА БҮХЭНД АРБИТРЧ Б.ГАНБААТАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Арбитрч Б.Ганбаатар нь 1990 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд эрх зүйч мэргэжлээр бакалавр, 1998 онд тус сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан ба 2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны менежерээр төгссөн. Тэрээр

1990 -1992 онд Хэнтий аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор;
1992 – 1994 онд “Магнай” ББХК-д Хуулийн зөвлөх;
1994 – 1999 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч;
1999 оноос Өмгөөллийн “Элч” хууль зүйн товчооны Захирал;
2012 – 2013 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч бөгөөд Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн даргаар,
2013 оны 11 дүгээр сараас одоог хүртэл Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд 2008 оноос эхлэн МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын арбитрчаар ажиллаж байгаа эрүүгийн эрх зүй болон компанийн эрх зүй, татварын эрх зүйгээр мэргэшсэн хуульч, өмгөөлөгч юм.
Утас: 77277070

2. З.ХҮРЭЛСҮХ

Нөхөрлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч
МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ:
Эрүүгийн эрх зүй, Банк эрх зүй, Үнэт цаасны эрх зүй, Экологийн эсрэг гэмт хэрэг, Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүй, Өр төлбөр барагдуулах
АЖЛЫН ТУРШЛАГА:
– 2003 оноос Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч
– 2020 оноос одоог хүртэл Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:
– 2012 онд МӨХ-ны “Өмгөөлөгчийн алдар” алтан медаль
– 2014 онд Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол, тэмдэг
– 2015 онд ХЗЯамны “Хүндэт жуух” бичиг
ГАДААД ХЭЛ:
– Англи, Орос
ГИШҮҮНЧЛЭЛ:
– Монголын Хуульчдын Холбооны гишүүн,
– Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн
– Асион хуулийн фирм ХХН-ийн гишүүн

3. А.АДЪЯАСҮРЭН

Нөхөрлөлийн гишүүн, хуульч өмгөөлөгч
МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ:
Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүй, Өр төлбөр барагдуулах ажиллагаа
АЖЛЫН ТУРШЛАГА:
-1981 оноос Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газарт хуулийн зөвлөх
-1988 оноос Өвөрхангай аймаг дахь өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:
– 2007 онд МӨХ-ны хүндэт тэмдэг
-2001 онд “Тэргүүний өмгөөлөгч” цол тэмдэг
-2007 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
-2012 онд “Алтан гадас” одон
-2015 онд Хууль зүйн албаны тэргүүний ажилтан
ГАДААД ХЭЛ:
– Орос
ГИШҮҮНЧЛЭЛ:
– Монголын Хуульчдын Холбооны гишүүн,
– Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн
– Асион хуулийн фирм ХХН-ийн гишүүн

4. В.УДВАЛ

Нөхөрлөлийн гишүүн, хуульч өмгөөлөгч
МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ:
Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүй, Байгаль орчин, Экологийн эсрэг гэмт хэрэг
АЖЛЫН ТУРШЛАГА:
-2006 оноос Архангай аймаг дахь өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, зөвлөлийн дарга
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:
-2006 онд МЗХолбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль
-2012 онд “Өмгөөлөгчийн алдар” алтан медаль
-2014 онд “Тэргүүний өмгөөлөгч” цол тэмдэг
ГАДААД ХЭЛ:
– Англи
ГИШҮҮНЧЛЭЛ:
– Монголын Хуульчдын Холбооны гишүүн,
– Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн
-Асион хуулийн фирм ХХН-ийн гишүүн

5. Д.ГАНХУЯГ

Нөхөрлөлийн гишүүн, хуульч өмгөөлөгч
МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ:
Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүй, Төлбөр барагдуулах ажиллагаа
АЖЛЫН ТУРШЛАГА:
-1989-1992 Хэнтий НАХХэлтэс
-1992-2014 онд Хэнтий Цагдаагийн газарт,
-2015 оноос Хэнтий аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:
-1998 онд МЗХ-ны “Цэргийн алдар”
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль,
2002 онд МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар”,
2006 онд Их Монгол улс байгууллагдсаны 800 жилийн ойн медаль,
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль,
2011 онд Хэнтий аймгийн “Хүндэт” ,
2013 он Цэргийн гавьяаны одон,
2016 он Цэргийн “Хүндэт” медаль
ГАДААД ХЭЛ:
– Орос
ГИШҮҮНЧЛЭЛ:
– Монголын Хуульчдын Холбооны гишүүн,
– Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн

-Асион хуулийн фирм ХХН-ийн гишүүн

6. О.БАТСҮХ

Нөхөрлөлийн гишүүн, хуульч өмгөөлөгч
МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ:
Иргэний эрх зүй, Эрүүгийн эрх зүй, Захиргааны эрх зүй, Гэрээний эрх зүй, Бизнесийн эрх зүй, Татвар, хөрөнгө оруулалт
АЖЛЫН ТУРШЛАГА:
– 2012-2013 онд БСШУЯамны Боловсролын үнэлгээний төвийн хуульч,
– 2013-2014 онд Парфенон ХХК-ны хуульч, өмгөөлөгч
– 2014-2015 онд Өмгөөллийн Үлэмж Парнтерс ХХН-ийн хуульч, өмгөөлөгч
– 2015 оноос Шихихутуг их сургуулийн эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш
– 2014 оноос Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч
ГАДААД ХЭЛ:
– Англи
ГИШҮҮНЧЛЭЛ:
– Монголын Хуульчдын Холбооны гишүүн,
– Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн
-Асион хуулийн фирм ХХН-ийн гишүүн

7. О.ДАВААЖАРГАЛ

Нөхөрлөлийн гишүүн,
хуульч, өмгөөлөгч
МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ:
Захиргааны эрх зүй, Гэрээний эрх зүй, Бизнесийн эрх зүй, Даатгалын эрх зүй, Эрчим хүчний салбар
АЖЛЫН ТУРШЛАГА:
– 2012-2015 онд Эрчим хүчний зохицуулах хорооны хуульч
– 2015-2016 онд “Мандал Женерал даатгал” ХХК-ын хуульч
– 2016 оноос “Асион Хуулийн фирм”-ийн хуульч, өмгөөлөгч
ГАДААД ХЭЛ:
– Англи, Герман
ГИШҮҮНЧЛЭЛ:
– Монголын Хуульчдын Холбооны гишүүн,
– Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн
-Асион хуулийн фирм ХХН-ийн гишүүн

8. О.ЗУНДУЙДОРЖ

Нөхөрлөлийн ажилтан, гэрээний мэргэжилтэн
МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГЫН ЧИГЛЭЛ:
– Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүй, Гэрээний эрх зүй, Нийтийн эрх ашиг
АЖЛЫН ТУРШЛАГА:
– 2017 оноос “Асион Хуулийн фирм”-ийн туслах ажилтан, эрх зүйч
ГАДААД ХЭЛ:
– Англи

Posted on Leave a comment

Иргэний эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгч

1. Шаарийбуу овогтой Эрдэнэцэцэг
Овог: Баяр
Утас: 99068682
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Хуульчдын гудамж, TTS центэр, 9 тоот.
Төгссөн сургууль:
1972-1976 онд МУИС-ийн Хууль Зүйн Сургууль.
Боловсрол: Дээд
Мэргэжил: Хуульч
Гадаад хэл:
Ажилж эхэлсэн он: 2008
Мэргэшсэн чиглэл: Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүйгээр мэргэшсэн.

2. Тэрхэнбэ овогтой Оюунчимэг
Овог: Боржигон
И-Мэйл: Oyunaa_8544@yahoo.com
Утас: 99900438
Хаяг: Өвөрхангай аймаг, Монгол даатгал ХХК-ийн байр, 1 давхар 101 тоот
Төгссөн сургууль:
1995-1999 онд МУИС-ийн ХЗДСургууль
2004-2006 онд Цагдаагийн академи
Боловсрол: Дээд
Мэргэжил: Хуульч
Гадаад хэл: Англи, Орос
Ажилж эхэлсэн он: 2003 оноос
Мэргэшсэн чиглэл: Эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүй, иргэний эрх зүй

3. Мягмаржав овогтой Идэрхангай
Овог: Чонон
И-Мэйл: ideree_0915@yahoo.com
Утас: 96630541, 88020810, 99257871
Хаяг: Хан-Уул дүүрэг,3-р хороо 45А байр, 3 давхар 303 тоот (ХУД-ийн замын цагдаагийн тасгийн урд)
Төгссөн сургууль:
2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль,
2008 онд Монголын үндэсний дээд сургуулийн магистр
Боловсрол: Дээд
Мэргэжил: хуульч
Гадаад хэл: –
Ажилж эхэлсэн он: 2008
Мэргэшсэн чиглэл: Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүй, Газар, Үл хөдлөх хөрөнгийн эрх зүй

4. Бөхцэвээн овогтой Мянган
Овог: Арлынхан
И-Мэйл: b.myangan74@gmail.com
Утас: 99991567
Хаяг: ЧД 4-р хороо бага тойруу 12а байр 30-1 тоот
Төгссөн сургууль:
1998 МУИС
Боловсрол: Дээд
Мэргэжил: Хуульч
Гадаад хэл: Англи, орос
Ажилж эхэлсэн он: 2013 оноос
Мэргэшсэн чиглэл: Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүй

иргэний эрх зүйгээр мэргэшсэн өмгөөл

Posted on 5 Comments

ломбардтай холбоотой асуудлаар хуулийн зөвлөгөө

УИХ-аас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ыг баталсан. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ыг батлан, мөн өдрөөс эхлэн даган мөрдөж байна.

Дээрх нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгчийн хоорондын зээлийн гэрээний харилцааны хүрээнд авах арга хэмжээний талаар, дагаж мөрдөх журмын тухай хуулиар тухайн харилцаанд хамаарах хугацааг тус тус зохицуулсныг танилцуулъя.

Барьцаалан зээлдүүлэх газар нь Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 (гурав) хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцох бөгөөд уг зохицуулалт 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарна. Үүний дагуу зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн Зээлдэгчид мэдэгдэх үүргийг Барьцаалан зээлдэх газар хүлээнэ.

Мөн Барьцаалан зээлдүүлэх газар зээлийн гэрээний хүү, алдангиас бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглосон байна. Тус зохицуулалт нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш байгуулсан Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгчийн зээлийн гэрээнд хамаарах бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчилнэ.

Түүнчлэн дээрх зохицуулалтуудыг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө Барьцаалан зээлдүүлэх газарт төлж барагдуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, хүү, алданги, бусад шимтгэл хураамжийн харилцаанд буцаан хэрэглэхгүй болно.

Хэрэв Зээлдэгч нь Барьцаалан зээлдүүлэх газрыг дээрх хуулиудыг зөрчсөн гэж үзвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргана. Тухайн гомдлын дагуу албан шаардлага хүргүүлж, биелэлтийг хангуулах, ийнхүү албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Барьцаалан зээлдүүлэх газрын эрхлэх чиглэх, үйл ажиллагааг бүртгэлээс хасуулахаар холбогдох байгууллагад санал гаргах эрхийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хэрэгжүүлнэ.

Posted on Leave a comment

Гэрээний эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгчид

1. Д.ОЧИРДОРЖ

Нөхөрлөлийн гишүүн, хуульч өмгөөлөгч

Гүйцэтгэх захирал
МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ:
Иргэний эрх зүй, Эрүүгийн эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүй, Гэрээний эрх зүй, Гэр бүлийн эрх зүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа
АЖЛЫН ТУРШЛАГА:
– 2012-2017 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны менежер, өмгөөлөгч,
– 2016 оноос “Асион Хуулийн Фирм” ХХН-ийн гүйцэтгэх захирал
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:
– 2013 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль
– 2016 онд МӨХ-ны “Өмгөөлөгчийн алдар” алтан медаль
ГАДААД ХЭЛ:
– Англи
ГИШҮҮНЧЛЭЛ:
– Монголын Хуульчдын Холбооны гишүүн,
– Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн
– Асион хуулийн фирм ХХН-ийн гишүүн

2. ЭНХБОЛДЫН ЗОЛЗАЯА
Өмгөөлөгч
Боловсрол , Зэрэг дэв :
Хууль зүйн бакалавр, LL.B (МУИС-ийн Хууль Зүйн Сургууль)

Мэргэшсэн чиглэл:
Гэр бүлийн эрх зүй
Хөдөлмөрийн эрх зүй
Гэрээний эрх зүй
Хуулийн этгээд үүсгэн байгуулах
Шүүхийн ажиллагаа ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа
Мэргэжлийн туршлага :
Тэрээр иргэний эрх зүй, шүүхийн маргаан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар мэргэшсэн бөгөөд тодорхой хэргүүд дээр ажиллаж байсан. Мөн гэр бүлийн хэрэг, хөдөлмөрийн маргаан, хуулийн этгээд үүсгэн байгуулах чиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулсан.
Ажлын туршлага
Золзаяа өмнө нь MJL Attorneys хуулийн фирмд дадлага хийж ажлын туршлага хуримтлуулсан.

3. Ш.Цолмон

МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛСЭН БАЙДАЛ
2012 онд Улаанбаатар хотод “Уул уурхай, газрын тос, дэд бүтцийн салбарт “Төсөл хэрэгжүүлэх үе шат” сургалт,2012 онд Улаанбаатар хотод “Төслийн санхүүжилт” сургалт,2013 онд Улаанбаатар хотод “Маргаан шийдвэрлэх арга зүй” сургалт,2013 онд Улаанбаатар хотод “Гэрээний хэлэлцээр, стратеги, компани доторхи зөрчилдөөнийг удирдах нь, эвлэрүүлэн зуучлах” сургалт,2013 онд Улаанбаатар хотод “Олон улсын хөрөнгө оруулалтын тухай зохицуулалт, олон улсын хоёр тал гэрээ (“BITs”), хөрөнгө оруулалтын маргаан сургалт,2013 онд Хонг Конг БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүсэд “Гэрээ боловсруулах, хэлэлцээр хийх урлаг” сургалт,2014 онд Лондон хотод “Агаарын тээврийн даатгалын асуудал” сургалтанд тус тус хамрагдсан.

БОЛОВСРОЛ
2003-2008 онд Монгол Улсын Их Сургууль, Хууль Зүйн Дээд Сургуулийн эрх зүйн ангид суралцаж Хууль зүйн баклаврын зэрэг хамгаалсан.2009-2010 онд БНХАУ-ын Бээжин хотод Цингхуа Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуульд суралцаж Хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.

4. П.Оюундэлгэр

эхаөх эзэмшсэн байдал

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн.
МУИС-ийн Хууль зүйн сургуульд Магистрын зэрэг хамгаалсан.
АНУ-ын Индианагийн Их сургуульд Хууль зүйн ухааны магистр (LL.M)-ын зэрэг хамгаалсан.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Докторант.

Мэргэжил дээшлүүлсэн байдал

1. Арбитрын болон олон улсын гэрээний эрх зүйн сургалтанд хамрагдсан.
2. Англи хэл дээр хууль зүйн мэргэжлийн орчуулга хийх тусгай зөвшөөрөлтэй.
3. Олон улсын болон дотоодын тендертэй холбоотой Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Сангийн яамнаас зохион байгуулсан дотоодын болон гадаадын сургалт.
4. Монголын Хуульчдийн Холбооноос зохион байгуулдаг жил бүрийн хуульчийн мэргэжлийн сургалт.