Posted on 14 Comments

Соёлын стандарт, ёс зүйн дүрэм гэж юу вэ?

Соёлын стандарт, ёс зүйн дүрэм нь компанийн өдөр тутмын харилцааг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, нэгдмэл байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Тус дүрмээр дамжуулан нийтлэг дагаж мөрдөх хэм хэмжээг тодорхойлогдох юм.  Компанийн өдөр тутмын эмх цэгцтэй харилцааг бий болгоход нийтээр дагаж мөрдөх зүйлс, хувцаслах соёл, хэрэглээний соёл зэргийг нарийвчлан тодорхойлсноор ажил олгогч болон ажилтан хоорондын үл ойлголцол үүсэхээс сэргийлэх юм. 

Байгууллагад ёс зүйн дүрэм баталж мөрдүүлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тогтвортой, хүндрэлгүй явуулахад чухал ач холбогдолтой юм. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцож байгаа талууд ёс зүйн дүрмээ мөрдснөөр тухайн харилцааг эерэг болгодог. Ёс зүйн дүрмээр ёс зүйн зөрчил гаргасан тохиодолд хэрхэн хариуцлага ногдуулахыг тусгасан нь талуудын эрх ашгийг хамгаалах чухал үүрэгтэй юм.

Posted on 15 Comments

Албан хэрэг хөтлөлтийн стандарт гэж юу вэ?

Албан хэрэг хөтлөлтийн зорилго нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааны явцад хөтлөгдөн гарч буй зохион байгуулалт, захирамжлал, мэдээлэл-лавлагааны баримт бичгийг зохион бүрдүүлэх, нэг загварт оруулах, түүний хуулийн хүчин төгөлдөр байдлыг хангах, баримт бичгийн хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах үйл ажиллагааг журамлан явуулахад оршино. Тухайн журмыг мөрдүүлснээр баримт бичигт тавигдах нийтлэг шаардлагыг хангаж, түүнд холбогдох  ажилтны хүлээх үүрэг тодорхой болох юм. Мөн тус журманд албан хэрэг хөтлөлтөнд хориглох зүйлсийг тусгайлан зааснаар аливаа баримт бичгийн алдаанаас сэргийлэх чухал ач холбогдолтой юм.  

Posted on 4 Comments

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ гэж юу вэ?

Ажил олгогч нь тухай ажлын байрны онцлогоос хамаарч зарим ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж болно. Тус гэрээгээр тухайн ажилтанд захиран зарцуулахаар өгсөн аливаа эд хөрөнгийг дутаасан, гээгдүүлсэн, сольсон, эвдэж гэмтээсэн тохиолдолд өөрийн зардлаар 100% төлж хохиролгүй болгохыг тусгасан байдаг. Ингэснээр нэг талаас ажил олгогчийн эд хөрөнгийг хамгаалах, нөгөө талаас ажилтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэрээ юм.

Posted on Leave a comment

Ажилтныг дадлагажуулах журам

Шинээр ажилд орж байгаа ажилтанг дадлагажуулахтай холбоотой үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна. Ингэснээр дадлагажуулагч болон дадлагажигч ажилтны эрх,  үүргийг тодорхойлж тэдний хоорондын харилцааг зохицуулах юм. Ажилтныг дадлагажуулах журманд үндэслэн ажилтныг дадлагажуулах, үнэлгээ тогтоох, хариуцлага тооцох зэрэг олон асуудлыг зохицуулах чухал ач холболдолтой юм.

Posted on Leave a comment

Шагнал урамшуулал олгох журам гэж юу вэ?

Ажилтны ажилдаа хандах идэвх санаачлага, ажлын үр дүнг сайжруулах зорилгоор шагнал урамшуулал олгох журмыг нийт ажилчдад нээлттэйгээр танилцуулан мөрдөж болно. 

Шагнал урамшуулал олгох журмыг байгууллагын ажилчдын нийт саналыг нэмэлтээр оруулж болно. Энэхүү журмаар ажилчдын тогтвортой хөдөлмөр эрхлэлт, идэвхи санаачлагатай байдлыг дэмжих чухал ач холбогдолтой юм.

Posted on Leave a comment

Ажлын цаг тооцох журам

Хөдөлмөрийн тухай хуулинд ажил олгогч нь ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэг хүлээдэг. Энэ хүрээнд ажил олгогч ажлын цаг тооцох журмыг батлан нийт ажилчдад танилцуулах шаардлагатай. Энэхүү журмын зорилго нь ажлын цагийг үр дүнтэй ашиглахад хяналт тавих, хариуцлага тооцоход оршино. 

Ажлын цаг тооцох журмаар дамжуулан ажлын цагийн бүртгэлийг хөтлөх нь ажилтанд цалин хөлс олгох баримтыг бүрдүүлэх бөгөөд цалинг ажилласан цагаар тооцож өгч болно. 

Ажлын цаг тооцох журмыг мөрдүүлснээр ажилтанд ажлын цагийг мөрдүүлэх, ажил таслах, хоцрох тохиолдолд хариуцлага тооцох чухал ач холбогдолтой юм.

Posted on

Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ

Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ

  1. Ажилтан нь ажил олгогчийн удирдлага доор ажил олгогчийн үйл ажиллагаа явуулдгаас өөр байршилд өөрийн эсвэл ажил олгогчийн тоног төхөөрөмж, түүхий эд материалыг ашиглан ажил үүрэг гүйцэтгэх тохиолдолд гэрээсээ ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулна. 
  2. Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний онцлог нь ажилтан ажил үүргээ гүйцэтгэх байршил, гүйцэтгэх ажил, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэр, цалин хөлс, үйлдвэрлэсэн нэгж бүтээгдэхүүн, үзүүлсэн нэгж үйлчилгээний төлбөр, өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тусгайлан тохиролцож тусгадаг. 
  3. Гэрээсээ ажиллах ажилтны тухайд хуульд тусгайлан зааснаас бусад тохиодолд үндсэн ажилтантай адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Гэрээсээ ажиллах ажилтны хувьд ажил, амралтын цаг үйлчлэхгүй бөгөөд гэрээсээ ажиллаж буй ажилтан өөрөө ажлын цагаа зохицуулна. 
  4. Ажилтан нь энэхүү гэрээг байгуулснаар өөрийн ажиллах орчноо өөрөө сонгох боломжийг бүрдүүлж байна. Энэхүү гэрээ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг уян хатан, ажилтны нөхцөл байдалд уялдуулан өөрөө шийдэх боломжийг олгосон чухал ач холбогдолтой гэрээ юм.

 

Posted on

Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ

 

  1. Ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч, түүнтэй зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж болдог. Энэхүү гэрээний онцлог нь ажил үүргээ гүйцэтгэх байршил, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэр, өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд ажил олгогчоос олгох нөхөн төлбөр зэргийг тусгайлан тохиролцож тусгадаг. 
  2. Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч болон ажилтан нь ажил үүрэг гүйцэтгэх байршлаа харилцан тохиролцсноор хөдөлмөрлөх орчноо чөлөөтэйгээр сонгох боломжийг олгодог. Орчин үед байгууллагын онцлогоос хамаарч зайнаас ажиллах нь маш олон бэрхшээлийг даван туулахад чухал ач холбогдолтой юм. 
Posted on Leave a comment

Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ гэж юу вэ?

Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу ажлын бүтэн бус цагаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Тус гэрээнд өдөрт эсхүл долоо хоногт, эсхүл сард ажиллах нийт цаг, ажил эхлэх, ажил дуусах цагийг тусгайлан заана. Ажлын цагийг тусгайлан тусгах нь энэхүү гэрээний онцлог юм. Ажлын бүтэн бус цагаар ажиллаж буй ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж болон байгууллагын дотоод журам зэрэг нь бүтэн цагийн ажилтантай нэгэн адил үйлчилнэ. 

Нөгөө талаас ажлын бүтэн цагийн ажилтны ажлын цагийг хууль тогтоогжид заасны дагуу богиносгосныг бүтэн бус цагаар ажилласанд тооцохгүй. Иймд бүтэн бус цагаар ажиллах ажилтны хувьд ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг тусгайлан байгуулна. Ажил олгогч болон ажилтан хоорондоо тохиролцон ажлын цагийг тодорхойлсноор ажиллах уян хатан нөхцөлийг бүрдүүлж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Posted on Leave a comment

Эмнэлгийн ажилтаны хөдөлмөрийн гэрээ

Эмнэлгийн ажилтны хөдөлмөрийн гэрээ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага болох эмнэлэг болон эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн, эмнэлэгт ажиллаж байгаа бусад ажилтан (ажилтан) хооронд үүсэх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулах зорилготой. Энэхүү гэрээ нь эмнэлэгт ажиллаж байгаа ажилтны үүргийг тусгайлан тусгаж өгсөн ба талууд эрх ашгийг хамгаалахад чиглэсэн болно. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд талуудын эрх, үүргийг нарийн тодохойлж өгснөөрөө үүсэж болох аливаа маргаанаас зайлсхийх боломжтой юм.