Posted on Leave a comment

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

1. Хууль зүйн үнэгүй зөвлөгөө
“Сайн цагийн залуус” ТББ, Иргэний хамгаалалт хууль зүйн туслалцаа үзүүлэх төв нь хуульч О.Алтангэрэлийн санаачлагаар иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн анхан шатны мэргэжлийн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор олон нийтийн сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулахчиг үүрэгтэйгээр үүсгэн байгуулагдсан сайн дурын, ашгийн бус байгууллага юм.

“Иргэний хамгаалалт” төв нь иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 102 дугаар сургуулийн зүүн талд байрлан үйл ажиллагаа явуулж байна.

Тус байгууллага нь иргэдэд, эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд хууль зүйн зөвлөгөө өгөх, эрүүгийн болон захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох, иргэний эрх зүй болон захиргааны эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, шүүхэд гаргах нэхэмжлэл, хариу тайлбар, хүсэлт, гомдлын эх боловсруулах, шүүхэд төлөөлөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хооронд иргэний эрх зүйн болон захиргааны эрх зүйн харилцаа үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход туслах гэрээ, хэлэлцэл, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, шаардлага гэх мэт эрх зүйн ач холбогдолтой баримт бичгийн эх боловсруулах зэрэг хуулийн үйлчилгээ үзүүлнэ. Мөн тус төв нь иргэдийн эрх зүйн боловсролд хувь нэмэр оруулах сургалт, хөтөлбөр, сурталчилгааг явуулана.
Иргэний хамгаалалт” хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийг санаачлагч, хуульч О. Алтангэрэл
Цагийн хуваарь: 10:00-16:00
Утас: 70122528

2. Бид танд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч, бүх шатны шүүхэд төлөөлж өмгөөллийн үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 88090898

3. Хууль зүйн үнэгүй зөвлөгөө
Иргэн танд хууль, эрх зүйн асуудал тулгарсан бол бидэнд хандаж зөвлөгөө аваарай. Та онлайнаар болон утсаар холбогдоорой.
Утас: 88094642, 99073809

4. Хууль Зүйн Төлбөргүй Зөвлөгөө
Хууль эрх зүйн асуулт бүрт хариулт бий.
Утас: 99074421

5. Үнэ төлбөргүй хууль зүйн тусалцаа, зөвлөгөө
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 06 дугаар хороо, 24-32 тоот
Утас: 99177450

6. Өмгөөллийн “Легал Кинг Консалтинг” ХХК
Өмгөөлөгч, хуулийн үнэгүй зөвлөгөө, мэдээлэл
Утас: 88117684, 91913149

7. Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө
Бид танд бүх төрлийн хууль зүйн зөвлөгөөг бодитой, шуурхай хүргэх болно.
Утас: 89280027

хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгн

Posted on Leave a comment

Чадварлаг хуульчийн 5 ур чадвар

1. ЭНЭРЭНГҮЙ БАЙХ
Энэрэл нигүүлсэл гэдэг нь хэн нэгний асуудлыг ойлгож, жинхэнэ байдлаар нь асуудлыг шийдвэрлэхэд нь туслахыг хүсдэг сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл юм. Энэ бол хуульчдын ажлын нэг хэсэг. Хүмүүс өөрт нь тулгарсан асуудлаар эсвэл ирээдүйд гарах асуудлаас зайлсхийхийн тулд хуульчид ханддаг. Аль ч тохиолдолд асуудлыг шийдвэрлэх эсвэл зайлсхийхэд хуульчид тусалдаг. Энэрэл бол сайн хуульч болох ур чадварын үндэс бөгөөд өрөвдөх сэтгэлгүй бол үйлчлүүлэгчдээ тулгарч буй асуудлыг бүрэн ойлгож, өрсөлдөгчийнхөө байр суурийг ойлгож чадахгүй.

2️. СОНСОХ ЧАДВАР
Харилцааны ур чадвар нь сайн хуульч байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Харилцааны хамгийн чухал талуудын нэг бол сонсох юм. Мэдээжийн хэрэг бусадтай ярих, зөвлөгөө өгөх болон хэзээ, хаана, юу ярихаа мэддэг байх чухал ч эхлээд сонсож чаддаг байх хэрэгтэй. Үйлчлүүлэгчдийнхээ үгийг сонс. Өрсөлдөгч, хамт олон, шүүгчдийг сонс. Хуульчдын ​​хувьд маш их мэдээлэл авч, дүн шинжилгээ хийж, нэгтгэж, үйлчлүүлэгчиддээ зөвлөгөө өгдөг учир сайн шийдвэр гаргах ёстой. Харин энэ бүгд сонсохоос л эхэлдэг.

3️. БҮТЭЭЛЧ БАЙДАЛ
Хуульчдын хувьд эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байдаг ч хайрцгаас гадуур сэтгэх хэрэгтэй. Өвөрмөц шийдлийг бий болгох хамгийн сайн арга бол нөхцөл байдал бүрийг тооцох замаар шийдэлд ойртох явдал бөгөөд энэ нь тухайн асуудлыг болон үйлчлүүлэгч болон өрсөлдөгчдөд юу хэрэгтэй байгааг маш сайн ойлгох боломжийг олгодог. Бүтээлч сэтгэлгээ нь бүх сонирхогч талуудад тохирсон шийдлүүдийг гаргахад тань тусална.

4️. ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭХ
Урагшилж, өсөж дэвжихгүй байна гэдэг ухарч байна гэсэн үг. Хурдацтай хөгжиж байгаа цаг үед өөрийгөө үргэлж хөгжүүлэхийг хичээгээрэй. Технологи л гэхэд хууль, эрх зүйн орчныг өөрчилж, хуульчдын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болсон. Текст буюу бичиг баримт боловсруулах, файл хадгалах, тооцоолол хийх, онлайн харилцаа тогтоох, илтгэл, танилцуулга бэлтгэх, менежмент, зохион байгуулалт хийх зэрэг өдөр тутмын ажилдаа төрөл бүрийн программыг сайн ашиглаж сурах нь бүтээмжтэй ажиллахад хамгийн хэрэгтэй ур чадвар болоод байна.

5️. ТЭВЧЭЭРТЭЙ БАЙХ
Амжилтанд тэсвэр тэвчээрээр л хүрдэг. Бид үргэлжлүүлэн ажиллаж, хичээж, үргэлж суралцаж байх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг хийх боломжгүй мэт санагдах үед асуудлаас түр холдож, завсарлага аваад шинээр эхлээрэй. Боломжгүй зүйл гэж байхгүй. Харин хийхэд жаахан төвөгтэй зүйл л гэж бий.

чадварлаг хуульчийн 5 ур чадвар

Posted on Leave a comment

Утсаар хуулийн зөвөлгөө өгнө / Utsaar huuliin zuvluguu ugnu

1. Хууль зүйн үнэгүй зөвлөгөө
Таньд хууль, эрх зүйн холбогдолтой зөвлөгөө, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлагатай бол бид танд туслахад бэлэн байна.
Утас: 99109193

2. Хуулийн зөвлөгөө утсаар өгнө, өмгөөлөл хийнэ
Хуулийн зөвлөгөө өгнө. Эрүүгийн болон иргэний хэрэг туршлагатай өмгөөлөгч өмгөөлнө.
Утас: 94112820

3. Иргэн та 1800-1202 дугаарын утсаар хууль эрх зүйн зөвлөлгөө үнэгүй авч болно

4. Хуулийн зөвлөгөө
Эрүү, Иргэн, Захиргаа аль ч чиглэлээр хуулийн зөвлөгөө өгнө.
Утас: 89984216

5. Хуулийн зөвлөгөө
Танд анхан шатны зөвлөгөөг энэхүү хуудсаараа дамжуулан өгөх ба хэрэв албан ёсоор хандсан тохиолдолд төлбөртэй зөвлөгөө өгөхөөс гадна, таны хүсэлтээр гэрээний дагуу хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж хамтран ажиллахдаа баяртай байх болно.
Бид мэргэжлийн мэргэшсэн багаар ажиллаж таны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг бүх шатны хууль хяналтын байгууллагад төлөөлж ажиллахад бэлэн байна.
Утас: 96559339

6. Өмгөөлөгч-Хуулийн үнэгүй зөвлөгөө
Хууль зүйн зөвлөгөө мэдээллээ үнэ төлбөргүй аваарай
Утас: 89067578

утсаар хуулийн зөвөлгөө өгнө

Posted on

Өмгөөллийн үйлчилгээ, өмгөөллийн нөхцөл

Өмгөөллийн үйлчилгээ

Хуульч нь шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэж, өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй болно.

Өмгөөллийн үйлчилгээний төрөл

Өмгөөлөгч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар:

-хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх;
-хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах;
-иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх;
-нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулах;

шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох
… зэрэг үйл ажиллагаа явуулна.

Шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах хэлбэрийн үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх;
иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох;
эрүүгийн байцаан шийтгэх болон захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох;
олон улсын шүүх, арбитрын ажиллагаа болон бусад байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх;
шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгчөөр оролцох;
хууль тогтоомжоор хориглоогүй эрх зүйн бусад туслалцаа үзүүлэх.
Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх

Өмгөөллийн үйлчилгээг ганцаарчлан, гэрээгээр хамтарч, түүнчлэн хуулийн этгээд байгуулан үзүүлж болно.

Өмгөөллийн үйлчилгээ хамтран үзүүлэх хуулийн этгээдийн хэлбэр нь нөхөрлөл байх бөгөөд өмгөөллийн хуулийн этгээд нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог.

Өмгөөллийн хуулийн этгээдийн удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүд нь заавал өмгөөлөгч байна.

Өмгөөлөгч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээдтэй хамтарч ашиг хуваах байдлаар өмгөөллийн үйлчилгээ явуулбал түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл хариуцлага хүлээлгэдэг.

Хуульчдын холбоо өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг нийтэд нээлттэй болгож, хэвлэн нийтлэнэ.

Өмгөөллийн үйлчилгээ, туслалцаа авах /өмгөөлөгчөө сонгох/

Хууль зүйн туслалцаа хүсэгч нь өмгөөлөгчид шууд хандаж хэлцэл хийх, эсхүл Хуульчдын холбоонд хүсэлт гарган тус холбоон дахь өмгөөлөгчдийн болон өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаягийн лавлагаанаас сонголт хийх замаар өмгөөллийн үйлчилгээ туслалцаа авах боломжтой.

Иргэн, хуулийн этгээдийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахын тулд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь өмгөөлөгч болон өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаягийн лавлагаа өгч болно.

Иргэн та хуульчид хандан өмгөөлөгчөөр сонгон хууль зүйн туслалцаа авах эрх, сонголт нь таны эрх мөн боловч дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

Өмгөөлөгчөөр ажилласан жил, туршлага
Мэргэжсэн чиглэл, эрүү, иргэн, захиргааны хэрэг г.м
Таньд хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллах цаг зав боломжтой эсэх нь тодруулах
Телевиз, сошиал, цахим хуудсаар байнга гардаг өмгөөлөгч хамгийн сайн гэсэн үг биш.

Posted on

Гэр бүл үймүүлэгчид хүлээлгэх хариуцлага

Гэр бүлээс гадуур харилцаа бол тухайн хүний ёс зүйн асуудал гэж үзсэн. Торгоод, орон шоронд оруулаад байхыг хариуцлага гэж үзээд байдаг. Гэвч энэ бол эцсийн шат. Тэрнээс өмнө хариуцлага гэж юм бий.

Гэр бүлээс гадуурх харилцааны асуудлыг энэ хуулийн 13.1-д оруулж өгсөн. Тэнд “Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн хүмүүс нэг ам бүлд хамтран амьдарч байгаа хэр нь өөр этгээдтэй эр эмийн харьцаа тогтоох нь хүүхдийн эрхийн зөрчил гэж үзнэ” гэж заасан. Үүнийг бид өшөө боловсруулж найруулж байгаа. Энэ асуудал хүүхдийн эрхийн асуудал биш юм байгаан. Энэ бол гэр бүлийн харилцаан дахь ёс зүйн зөрчил юм.
Гэр бүл бол ёс зүйн зарчим дээр тогтдог. Үнэ цэнэ нь ердөө тэнд л байдаг. Тэр бүгдийг хуулиар зохицуулж болдоггүй. Ямар нэгэн байдлаар алдаа гаргасан бол эхнэр, нөхрөөсөө уучлал гуйдаг ч юм уу ийм л асуудлаар шийдэгдэнэ.

Гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон бол ямар нэгэн хуулийн хариуцлага тооцохгүй ба үүнд хуулийн санкц гэж байхгүй. Ёс зүйн хариуцлагын асуудал яригдах юм.

 

Posted on 5 Comments

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах журам

Мөрдөн шалгах ажиллагаа шаардлагатай гэж харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагаа явуулах шүүхийн шийдвэр гаргасан шүүгч (эсвэл, шүүхийн шийдвэр хайх буюу олж авах ажиллагаа нь амжилтгүй болсон төрийн агент, зарим бусад шүүгч) мөрдөн шалгах ажиллагааг баталгаажуулахтай холбогдох мэдээллийг шийдвэрлэнэ. Өөр тусгай шүүгч аливаа нэг мөрдөн шалгах ажиллагааг даалгасан, холбогдох мэдээллээс хэтрүүлэн хөрөнгийн хариуцлага ногдуулж болно. Нэгэнт мөрдөн шалгах ажиллагаанд орж дүгнэгдсэн мэдээллийг устгалд оруулна. 

 

Холбогдох зарчим(ууд): Хууль зүйн үндэслэлтэй байх, эрх бүхий шүүхийн байгууллага, зүй ёсны ажиллагаа, хууль бусаар хандахын эсрэг баталгаа Хувь хүний нууцад хөндлөнгөөс хууль бусаар оролцох нь ардчилсан засаглалын үнэ цэнийг бууруулсан хүний эрхийн зөрчил юм. 27 Ердөө багахан хэмжээний хөндлөнгийн оролцоо хүртэл бүхэлд нь авч үзвэл ноцтой зөрчил бий болгодог. Төрийн агентууд харилцаа холбооны мөрдөн тагнах үйл ажиллагааг зохисгүй явуулсан тохиолдолд заавал шүүхийн мөрдөн шалгах ажиллагаанд дуудагддаг байх ёстой. Энэхүү Хэрэгжүүлэх удирдамжид дурдсанаас бусад мөрдөн тагнах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзвэл, шүүгч тухайн агентад харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагаатай холбогдох шүүхийн шийдвэр зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд аливаа шүүхийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай шийдвэр гаргана. Үүнээс гадна, төрийн агент шүүхийн шийдвэр хамрах хүрээнээс гадуур үйлдэл хийсэн, эсхүл бусдад ийм үйлдэл хийх заавар өгсөн, тухайн хамгаалагдсан мэдээлэл нь зайлшгүй шаардлага бүхий мэдээлэл агуулаагүйг мэдсэн боловч санаатайгаар нэвтэрсэн, хамгаалагдсан мэдээллийг хууль эрх зүйн баримт бичигт зааснаас бусад зорилгоор ашигласан, шүүхийн эрх бүхий байгууллагаас гаргасан бусад төрлийн нэмэлт зарчим, шаардлагыг зөрчсөн зэрэг нь энэ тохиолдолд мөн адил шүүгч шүүхийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах шийдвэр гаргах үндэслэл болно.

Шүүхийн мөрдөн шалгах ажиллагаа нь нийтэд нээлттэй байх ба хариуцсан шүүгчийг томилохдоо харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагаатай холбогдсон шүүхийн шийдвэр гаргасан шүүгчийг томилохгүй. Мөрдөн тагнах ажиллагаа гүйцэтгэх шаардлагатай аливаа нөхцөлд тус нөхцлийг бүрдүүлсэн аливаа мэдээллийг бусад олж авсан мэдээллээс тусгаарлан битүүмжилсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны үеэр битүүмжлэлтэй мэдээллийн нууцлалыг хадгалах хариуцлагыг шүүгч хүлээнэ. Битүүмжлэлтэй мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаанаас бусад зорилгоор ашиглахыг хатуу хориглоно. Мөрдөн шалгах ажиллагаа дуусмагц, шүүгч бүх мэдээллийг устгуулна.

Аливаа мөрдөн шалгах ажиллагаанд оролцож буй төрийн агентыг шүүх ажиллагаа дуусгавар болох хүртэл аливаа харилцаа холбооны мөрдөн тагнах ажиллагаанд оролцохыг хориглоно. Мөрдөн шалгах ажиллагааг хариуцахаар томилогдсон шүүгч тухайн төрийн агентад үйл ажиллагааг нь түр зогсоох, түдгэлзүүлэх, нөхөн олговор төлүүлэх, нийтэд хүлцэл өчсөн мэдэгдэл хийлгэх, урт хугацааны хяналт тавих, тайлан гаргуулах болон бусад хуулиар олгогдсон захиргааны шийтгэл ногдуулах эрхтэй байна. Шүүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед халдлагад өртсөн иргэний зүгээс иргэний арга хэмжээ урьдчилж авахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Хэрэв халдлагад өртсөн хэрэглэгч иргэний арга хэмжээ авах сонголт хийвэл холбогдох мэдээлэл устгагдах хүртэл түүний битүүмжлэлийг алдагдуулахгүй.

Posted on

Өв залгамжлах хүсэлт гаргах

ӨВ ЗАЛГАМЖЛАЛ
Хуульд зааснаар өвлөх
Хууль тогтоогчийн тогтоосон нөхцөл, журмын дагуу өв залгамжлахыг хууль ёсоор өв залгамжлах гэнэ.
Монгол Улсын Үндсэн хуулинд “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлах эрхтэй” гэж заасан нь хууль ёсоор өвлөх эрхийн үндсийг баталгаажуулсан. Үндсэн хуулийн дээрх заалт нь Иргэний хуулинд илүү нарийвчлан зохицуулсан байдаг.
Иргэн өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа үл хөдлөх, хөдлөх хөрөнгө болон эрхийг бусдад гэрээсэлж амжилгүй нас барсан тохиолдолд тэдгээрийг Иргэний хуульд заасны дагуу хэнд, ямар хэмжээтэйгээр өвлүүлэх талаар зохицуулсан харилцааг Хуульд зааснаар өвлөх гэнэ.
Хууль зааснаар өвлөх гэдэг ойлголт нь дараах нөхцлүүдээс бүрдсэн байна. Үүнд:
· Иргэн нас барсан байх,
· Нас барагчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх үлдэх
· Нас барагч нь бүх эд хөрөнгө, эрхээ хэн нэгэнд өвлүүлэхээр гэрээслэл үйлдэж нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлээгүй байх,
· Хуульд заасан өвлөх эрхтэй этгээд байх
Нас барагчийн эд хөрөнгө, эрхийг түүний өвлөгчид хуульд заасан үндэслэлээр өв залгамжлах эрхтэй.
Хууль ёсны өвлөгчид:
Иргэний хуулийн 520 дугаар зүйлд хууль ёсоор өв залгамжлах эрхтэй этгээдүүд өвлөх хэмжээ, ээлж дараалалыг тогтоосон байдаг. Дор дурьдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил өвлөх эрхтэй.
· Нас барагчийн хууль ёсны эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилж авсан эцэг, эх, түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн эхний ээлжинд өвийг авна.
· Дээрх өвлөгч байхгүй, тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ нар нь өвлөн авна.
Гэхдээ өвлөгчид тодорхой нөхцөл шаардлагыг хангасан байхаар хуульд тусгайлан зохицуулсан байгааг анхаарах нь зүйтэй.
Өв хүлээн авах хүсэлт:
Та өв хүлээн авахыг хүссэн бол хуулийн хугацаанд нотариат болон Сумын засаг даргад 1 жилийн дотор хүсэлт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.
Өвлүүлэгчтэй хамт амьдарч байгаагүй иргэн хуулийн хугацаанд хүсэлт /1 жилийн дотор/ гаргаагүй бол хуульд зааснаар өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзнэ. Жишээлбэл: гадаадад суралцах, амьдрах хугацаанд хүсэлтээ гаргаагүй бол та өв хүлээн авах эрхгүй болно.
Та нас барагчийн хөрөнгө эрхийн өмчлөгч болохын тулд хуулийн хугацаанд хүсэлт гаргасан мөн өвлөх эрхийн гэрчилгээ нотариатчаас гардан авсан үед албан ёсоор өмчлөгч, эрх залгамжлагч болно.
Нотариатч өвлөх эрхийн гэрчилгээг дараахь баримт бичгийг үндэслэн олгоно.
1. Өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн хувийн хүсэлт
2. Иргэний хуулийн 532.1-д зааснаар өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн тохиролцож өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилаж хийсэн хэлцэл
3. Баг, хорооны Засаг даргаас олгосон тодорхойлолт
4. Нас барсан тухай гэрчилгээ /сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан бол шүүхийн шийдвэр/
5. Өвлөгдөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт /эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хадгаламжийн дансны дэвтэр гэх мэт/
6. Холбогдох лавлагаа, түүнийг олгосон байгууллагын нэр, огноо, дугаар /гэрлэж байгаагүй, төрсөн, нас барсан, үрчилсэн, гэрлэлтийн тухай лавлагаа, хүн амын тооллогын лавлагаа гэх мэт/
7. Хууль ёсны өвлөгч болохыг нотлох /иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ,төрсний, үрчилсний гэрчилгээ бусад бичиг баримт/ Материал бүрдүүлэн нотариатчид хандана.
Өвлөгчид хөрөнгө эрхийг тэнцүү авахаар хууль зохицуулсан боловч Иргэний хуулийн 532 дугаар зүйлд өвлөгч нар маргахгүй бол хоорондоо харилцан тохиролцож өвлөх боломжтой, хэрэв маргаан гарвал шүүхээр өвийн хэмжээг тогтооно.
Дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг 70131933, 90008000 дугаарын утсанд холбогдож авна уу.

өв залгамжлах хүсэлт гаргах

Posted on

Гэр бүл цуцлуулахад бүрдүүлэх материал

ГЭР БҮЛИЙН МАРГААНТАЙ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭД

АНХААРАХ ЗАРИМ АСУУДЛЫН ТАЛААР /Тойм/

Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа гэр бүлийн маргаантай хэргийн тоо 2007-2010 онд байнга өссөн бол 2011, 2012 онд буурсан үзүүлэлттэй байна. Сүүлийн 3 жилд улсын хэмжээнд Гэр бүлийн тухай хуулиар 2010 онд 4732, 2011 онд 4449, 2012 онд 3878, нийт 13059 хэрэг шийдвэрлэжээ.

Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт иргэний хэргийн 15.2 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаантай хэрэг байв. Гэр бүлийн маргаантай нийт хэргийн 78.3 хувийг гэрлэлт цуцлах маргаантай хэрэг эзэлж байна.

Нийт шийдвэрлэсэн хэргийн дотор гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаантай хэргийн эзэлж байгаа хувь хэмжээ их байгаагийн зэрэгцээ энэ төрлийн хэргийг шийдвэрлэхэд хяналтын шатны шүүхээс өөрчлөгдөж, хүчингүй болсон шийдвэрт анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

Эрдэмтэн судлаачдын судалгаа, шүүхийн мэдээ, тайлангаас үзэхэд гэр бүлийн бат тогтвортой байдал алдагдаж, гэрлэлт цуцлах, үүнээс үүдэн хагас өнчин хүүхдийн тоо өссөн байдаг. Ийнхүү гэр бүл салах, үр хүүхдээ өнчрүүлэхэд нийгмийн болон гэрлэгчдийн өөрсдийн хувийн байдал нөлөөлдөг. Энэ байдалд шүүх анхааралтай хандаж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг нэн тэргүүнд хэрэглэх нь ач холбогдолтой гэж үзнэ.

Гэр бүл бол хүүхэд амьдрах, хөгжих, төлөвших анхдагч орчин байдаг. Тиймээс хүүхэд хамгааллын асуудлыг гэр бүлийн орчин, эцэг эхийн үүрэг, хариуцлага, гэр бүлийн бусад гишүүдийн оролцооноос салган үзэх боломжгүй билээ. Түүнчлэн хүүхэд гэр бүлдээ, эцэг эх, гэр бүлийн бусад гишүүдийн хамт байх нь тэдний дээд эрх ашигт нийцдэг тул хүүхэд хамгааллын бодлого, стратеги нь хүүхдийг гэр бүлд нь боломжгүй тохиолдолд түүнийг эцэг эхийн хэнийх нь асрамжид үлдээх талаар шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргах нь чухал юм.

“Гэр бүлийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар тогтоол, Улсын Дээд шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” зөвлөмж зэрэг нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой байгаа хэдий ч тухайн харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчих зэрэг алдаа, дутагдал цөөнгүй гарч байгаа тул алдаа зөрчлийг багасгах, гаргуулахгүй байхад анхаарах нь зүйтэй гэж үзэн дараах зүйлийг тоймлон хүргэж байна.

Түүнээс гадна гэр бүлийн холбогдолтой хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэхэд анхаарах асуудлыг уг тоймд оруулсан болно.

Нэг. Гэр бүлийн маргаантай хэргийг шийдвэрлэж байгаа шүүхийн практикийн талаар.

Гэрлэлт цуцлалтын талаар.

1.1.1. Гэр бүлийн тухай хуулийн 14.1, 14.4-т заасны дагуу гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлтэй болон гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон тохиолдолд гэр бүл цуцлах тухай маргаантай хэргийг шүүх шийдвэрлэнэ. Харин гэрлэлт цуцлах бусад үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана. Өөрөөр хэлбэл шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар тухайн маргааныг эвлэрүүлэн зуучлагч шийдвэрлэх болно.

1.1.2. Шүүх харьяаллын дагуу гэрлэлт цуцлахтай холбоотой нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсний дараа шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ. Эвлэрүүлэн зуучлалын явцад гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.

1.1.3. Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.

1.1.4. Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэж шүүх үзсэн бол эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцалж болохоор Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заажээ. “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй“ гэдэгт гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг ойлгоно. Уг ойлголтод хэн нэг нь согтуурах болон мансуурах бодис байнга хэрэглэдэг, бэлгийн харьцаа тохирохгүй байх, гэр бүлийн гишүүдийг өөрийн эрхшээлд байлгахаар хүч хэрэглэж, биед нь халдах, айлгах, сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөж мөшгих, гэр бүлийн дундын өмчийг дангаар захиран зарцуулах зэргээр сэтгэл санаа, бие махбодь, эдийн засгийн байнгын хүчирхийлэл, дарамт үзүүлснээр гэр бүлийн бусад гишүүд, ялангуяа хүүхдэд ноцтой хор хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй байхыг хамааруулна.

Гэрлэгчдийн аль нэг нь эсхүл хоёулаа бусадтай гэр бүлийн харилцаатай болсон байх нь тэдний хоорондоо эвлэрэх боломжийг багасгаж байгаа хэдий ч бүрэн үгүйсгэх үндэслэл биш юм. Гэрлэгчдийн хэн нэг нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон байдлыг шүүхүүд гэрлэлтийг шууд цуцлах үндэслэл болгодог алдаатай практик нь баталгаатай гэр бүлийн нэр хүнд, ач холбогдлыг бууруулаад зогсохгүй гэрлэлтээ цуцлуулаагүй атлаа өөр бусадтай гэр бүлийн харилцаанд орох дутагдлыг өөгшүүлэх хортой үр дагавар үүсгэж буйг анхаарах нь зүйтэй.

Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалснаар гэрлэлтийн харилцааг дуусгавар болгохын зэрэгцээ өөр эрх зүйн харилцааг шинээр үүсгэнэ. Тухайлбал: хүүхдийн асрамж, тэтгэлэг буюу асран хамгаалалтын болон тэжээн тэтгэх харилцааг шинээр үүсгэдэг болно.

2. Хүүхдийн асрамжийн талаар.

1.2.1. Гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хүүхдийг хэн асрамжлах талаар тохиролцож чадаагүй бол шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан асрамжийг тогтооно.

1.2.2. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлд “хүүхдээ асран хамгаалах”-ыг эцэг эхийн үүрэг гэж тус тус тодорхойлсон байдаг. Гэтэл шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглэхгүй байх, эсхүл буруу тайлбарлаж хэрэглэх, хүүхдийн эрх ашгийг гэхээсээ илүү эцэг, эх, эмэг эх, өвөг эцгийн саналыг харгалзах, зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулцгаа дүгнэхгүйгээр асрамжийг тогтоох зэргээр алдаа гаргаж байна.

1.2.3. Шүүх хүүхдийн асрамжийг тогтоохдоо Хүүхдийн эрхийн тунхаглалын заалтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль хэрэглээний зарчмын хувьд алдаатай гэж үзнэ. Хүүхдийн эрхийн тухай 1924 оны Женевийн тунхаглал, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1959 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тунхаглал зэрэг нь Хүүхдийн эрхийн тухай 1989 оны конвенцийн үндэслэл болсон боловч шүүх тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд Олон улсын гэрээний тухай Монгол Улсын хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан, соёрхон батлагдаж, албан ёсоор хэвлэн нийтлэгдсэн олон улсын гэрээг баримтлах нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3-т заасан “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэх шаардлагад нийцнэ. Олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасны дагуу төсөөтэй хэрэглэж болох боловч хуулийн уг зохицуулалт тухайн хэрэг маргаанд хамааралгүй байна. Түүнчлэн шүүх хүүхдийн асрамжийг эцэг, эхийн хэнд нь ногдуулах асуудлыг хянан шийдвэрлэхдээ Хүүхдийн эрхийн тунхаглалын “хүүхдийг бага насанд нь аюулгүй байдлын онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд эхээс нь салгаж үл болно” гэх заалтыг үндэслэл болгож буй нь олон улсын эрх зүйн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж буй тохиолдол юм.

1.2.4. Хүүхэд аюулгүй орчинд эрүүл саруул, сурч хүмүүжих эрхээ эдлэн, инээж хөөрөн, айх айдасгүй сэргэлэн цовоо өсөх боломжийг нэн тэргүүнд шүүх анхааран үзэх бөгөөд эцэг, эх хэн аль нь уг шаардлагыг хангаж байгаа тохиолдолд ялангуяа бага насны хүүхдийн хувьд хэнд илүү ээнэгшин дассан байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.

1.2.5. Бага насны хүүхдийн тухайн үеийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй байхад өсөж дассан орчныг нь солих нь хүүхдэд муугаар нөлөөлөх боломж үүсгэх талтайг шүүх анхаарвал зохино. Хүүхэд Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу эцэг эхийнхээ хэнтэй нь амьдрах талаар саналаа илэрхийлэх насанд хүрээгүй, амьдралын нөхцөл байдал, асрамжилж буй эцэг, эхийн асрамжийн талаар дутагдалтай асуудал тогтоогдоогүй нөхцөлд бага насны хүүхдийн асрамжийг өөрчлөх шаардлага байгаа эсэхэд туйлын анхааралтай хандах шаардлагатай гэж үзэж байна.

1.2.6. Хүүхдийн саналыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох талаар хуульд заагаагүй байна. Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасан шаардлага үндэслэл болох учиртай. Харин хүүхдийн санал энэ үндэслэлийг тогтооход ач холбогдолтой нотолгооны нэг л хэрэгсэл юм. Тийм ч учраас хүүхдийн саналыг “харгалзана” гэж хуульд заасан байдаг

1.2.7. Гэрлэлтээ цуцлуулсан гэрлэгчдийн, түүнчлэн гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн хувьд эцэг, эх нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээсэн хэвээр байдаг тул хамтран амьдрах боломжгүй болсон эцэг, эхийн аль нэгт нь хүүхдийн асрамжийг үүрэг болгон ногдуулдаг шүүхийн шийдвэрийг эцэг, эсхүл эхээс салгаж буй ажиллагаа гэж ойлгох нь буруу болно.

1.2.8. Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудал нь тэдгээрийн эцэг, эх болсны хувьд эдлэх эрх, үүрэгтэй салшгүй холбоотой учир гэрлэлтийн баталгаатай байсан эсэхээс үл хамааран шүүх энэ төрлийн маргааныг шийдвэрлэнэ. Харин гэрлэлтээ бүртгүүлсэн болон гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн талаар хэн аль нь маргаагүй байгаа бол нэхэмжлэлийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т заасны дагуу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэнэ.

Хүүхдийн тэтгэлгийн талаар.

1.3.1. Хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тогтоох учиртай. Гэтэл зарим тохиолдолд хуульд зааснаас дутуу тогтоох, зохигчдын эдийн засгийн байдлыг харгалзан хуульд зааснаас доогуур хэмжээгээр тогтоох, мөн тэтгэлэг авахгүй гэсэн тайлбарыг үндэслэн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх зэрэг алдаа гаргасан байна.

1.3.2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг удаа, 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус олгохоор заасан байхад зөвхөн 11 нас хүртэл хугацааны тэтгэлгийг тогтоож буйг буруу гэж үзнэ.

1.3.3. Эцэг, эх нь гэр бүлийн баталгаатай, хүүхдийг эцгээр нь овоглон олгосон иргэний бүртгэл хүчин төгөлдөр байхад шүүх “биологийн эцэг нь биш” гэж дүгнэн эцгийг тэтгэлэг төлөхөөс чөлөөлж шүүхийн шийдвэр гаргаж буй нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийн “Дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно” гэсэн зохицуулалтад нийцэхгүй байна.

1.3.4. Тэтгэлгийн хэмжээг багасгах асуудал Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д зохицуулагдсан бөгөөд энэ нь тэтгэлэг төлөгчийг тэтгэлэг төлөхөөс бүрэн чөлөөлөх үндэслэл биш.

1.3.5. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно” гэсэн зохицуулалтын “тэтгэлэг төлөгч” гэдэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тэтгэлэг төлж буй этгээд хамаарахаар заасан байхад шүүх нэхэмжлэл гаргахаас өмнөх хугацааны тэтгэлгийг нөхөн гаргаж байгаа нь буруу болно.

1.3.6. Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлд хүүхдийн тэтгэлэг тухайн үед нэхэмжлээгүй нь хариуцагчийг хүүхдийн тэтгэлгээс бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч гэрлэлт цуцалснаас хойш хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүх гаргуулахаар шийдвэрлэвэл тэтгэлгийг тогтоосон хугацаанаас хойш тооцон олгоно.

Түүнчлэн хойд эцгээр овоглосон насанд хүрээгүй дагавар хүүхдэд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгүй орхигдуулж байгаа нь хүүхдийн эрх ашгийг зөрчиж байгаа болно.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар.

1.4.1. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2, 84.5-д заасан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл хамаарна.

1.4.2. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд ямар хөрөнгө хамаарахыг тодорхойлсон байна. Энэ хөрөнгөд энэ зүйлийн 126.2.5-д заасан буюу онцгой тохиолдолд гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт өмчөө хамтран өмчлөх дундын хөрөнгөд шилжүүлэхээс бусад тохиолдолд энэ зүйлийн 126.1-126.2.4, 126.3, 126.4-т зааснаар хуулийн дагуу олж авсан байна.

1.4.3. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хамтран өмчлөгч нь гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүд байх бөгөөд гэр бүлийн гишүүн бус гуравдагч этгээд хамтран өмчлөгч байх боломжгүй гэж үзнэ. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 болон 129.4-т заасан гэр бүлийн гишүүний ойлголт өөр байна.

1.4.4. Гэр бүлийн бусад гишүүд хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хувь шаардах нөхцөл нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-т заасан шаардлагыг хангасан байхын зэрэгцээ тухайн гэр бүлийн гишүүдтэй хамтын амьдралтай байх нөхцөлийг хангасан байна.

1.4.5. Гэр бүлийн гишүүн гэсэн ойлголтыг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг ойлгоно” гэсэн тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан “гэр бүлийн гишүүн” гэдэгт гэрлэгчид, тэдгээрийн төрсөн, дагавар, үрчилсэн хүүхдүүдийг багтаасан бол мөн зүйлийн 129.4-т заасан “гэр бүлийн гишүүн” гэдэгт гэрлэгчид, тэдгээрийн хүүхдүүд орохгүй, харин гэр бүлийн бусад гишүүн болох төрлийн болон садангийн буюу гэрлэгчдийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ, мөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхэд байж болох юм. Энэхүү зохицуулалт нь хөрөнгө бий болох үед гэрлэгчидтэй байнгын хамтын амьдралтай байсан, улмаар гэр бүлийн дундын хөрөнгийг бий болгоход хувь нэмэр оруулсан этгээд байхыг шаарддаг байна. Ийнхүү гэр бүлийн гишүүдийг зөв тодорхойлсноор хуулийн дээрх зохицуулалтад заасан нөхцөлийг харгалзан, тэдгээрт ногдох хөрөнгийн хэмжээг өөрөөр тогтоох эсхүл олгохгүй байхаар шийдвэрлэж болно.

1.4.6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна” гэсэн заалтыг шүүх хэрэглэхдээ энэ хууль болон бусад хуульд үүнээс илүү нарийвчилсан зохицуулалт байгаа эсэхийг судлах шаардлагатай юм.

1.4.7. Гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлохдоо дагавар хүүхдийг гэр бүлийн гишүүнээс хасах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс түүнд хуваарилахгүй орхих тохиолдол гарч байна. Шүүх энэ асуудлыг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” хамруулахаар заасны зэрэгцээ мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Дагавар хүүхэд хойд эцэг, хойд эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно” гэсэн зохицуулалтуудыг анхаарч хэрэглэх ёстой юм.

1.4.8. Гэрлэгчдийг хамтран амьдарснаас хойш, эхнэр, нөхрийн хэн нэг нь гэр бүлийн гишүүнээс өөр этгээдтэй хамтран бий болгосон эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хуваах шаардлагыг шүүхэд гаргасан бол зөвхөн тухайн гишүүнд ногдох хэсэгт хамааралтай байж болох юм. Гэхдээ энэ тохиолдолд маргааны зүйл болж буй хөрөнгийг бий болгоход өмчлөгч нараас оруулсан хувь хэмжээг зөв тогтоох нь чухал ач холбогдолтой.

1.4.9. Гэрлэгчид, гэр бүлийн гишүүний хэн нэг нь компанийн хувьцаа эзэмшдэг бол зөвхөн ногдол хувиас өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй болохоос компанийн тодорхой эд хөрөнгийг нэрлэн шаардах эрхгүй. Энэ харилцаанд Иргэний хуулийн нийтлэг үндэслэлийн холбогдох зохицуулалт болон Үнэт цаас, Компанийн тухай хуулиудын зохицуулалтыг хэрэглэнэ.

1.4.10. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахдаа тэдгээрт ногдсон хөрөнгийн хэмжээгээр өрийг хуваана. Гэр бүлийн гишүүдийн өрийг хувийн, дундын гэж хувааж болох бөгөөд хувийн өр гэдэгт гэр бүлийн аль нэг гишүүний хувийн байдалтай холбоотой гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг, гэм хор, хуваарьт өмчтэй холбоотой зэрэг өр багтана. Харин дундын өр гэдэгт гэр бүлийн хэрэгцээнд авсан эд зүйлийн үнэ, хэрэглээний зардлаас үүдэлтэй үүрэг, зээл зэрэг өр байж болох юм. Уг өр хувийн, дундын алин нь ч байсан өөрт ноогдсон хөрөнгийн хэмжээгээр өрийг хариуцна. Тухайлбал: хуваагдаж буй хөрөнгө нь банкны зээлийн барьцаа баталгаанд байгаа тохиолдолд ногдох хэмжээгээр үүргийг хүлээнэ.

1.4.11. “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэсэн Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсгийн зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх үүссэн буюу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн гэр бүлийн гишүүдэд хамааралтай юм. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа этгээд нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн мөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөх эрхийг олж аваагүй атлаа өмчлөгч болон гуравдагч этгээдийн байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх шаардлага гаргах тохиолдол байдаг. Иймд шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 128 дугаар зүйлийн 128.2, 110 дугаар зүйлийн 110.1-д заасан зохицуулалтуудыг хооронд нь харьцуулан үзэж, тухайн тохиолдол бүрт зөв хэрэглэх учиртай болно.

1.4.12. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн эрхээ гэрээгээр зохицуулснаас бусад тохиолдолд уг эд хөрөнгийг шүүх Иргэний хуулийн 129, 130 дугаар зүйлд заасны дагуу хуваана.

1.4.13. Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд ногдох дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс, түүнчлэн дундын эд хөрөнгөө зүй бусаар ашигласан, нуусан, гэрлэлт цуцалсан нь түүний буруутай үйлдлээс шалтгаалсан  нь тогтоогдсон нөхцөлд шүүх Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу шийдвэрлэнэ.

1.4.14. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлд байхгүй шаардлагыг тухайлбал эд хөрөнгөд нэрлэн заасан хөрөнгийг зохигчдын хэн алин нь шаардлага гаргаагүй байхад хянан шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд харшилж байгааг анхаарах нь зүйтэй.

1.4.15. Нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд нэг хөрөнгийг биет байдлаар нь авах, дундын өмчлөлийн зарим эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, заримыг нь өөрийн эзэмшилд авах зэрэг өөр өөр төрлийн шаардлага гаргасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэвэл зохино.

1.4.16. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд адил хэмжээгээр ногдуулан шийдвэрлэхдээ хэнээс хэнд хэдэн төгрөг гаргуулах, уг хөрөнгө хэний өмчлөлд үлдэж байгаа зэргийг шүүхийн шийдвэрт ойлгомжтой заах учиртай.

1.4.17. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зүйл нь эд юмсын бүрдэл хэсэг мөн эсэхийг анхаарах ёстой. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д “Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно” гэснийг анхаарахгүйгээр иж бүрдэл хөрөнгийг хуваасан тохиолдол гарчээ. Тухайлбал: шүүх дунд гарын хаш хөөргийг их бие, толгой хоёроор нь салган хуваасан нь буруу гэж хяналтын шатны шүүхийн тогтоолд заажээ.

1.4.18. Хэн нэгнийх нь талаас гэрлэгчдийн хурим дээр орон сууцны түлхүүр гардуулан өгсөн үйл баримтын талаар дүгнэлт хийж уг хөрөнгө хуваарьт эсхүл гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тодорхойлохдоо шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3, 127 дугаар зүйлийн 127.1.2 зохицуулалт анхаарч байх нь зөв юм.

1.4.19. Гэрлэгчдийн хэн нэг нь өөрийн хуваарьт хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д заасны дагуу хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй байхад “орон сууцанд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин/” зэрэг үндэслэл зааж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгөд тооцож болох хэдий ч Иргэний хуулийн 126.3-т заасан аль нөхцөл шаардлагад хамаарч байгаа байдлыг шүүхийн шийдвэрт тодорхой тусгасан байвал зохино.

Бусад асуудлын талаар.

1.5.1. Хүүхдийг орон байраар хангах үүргийг эцэг, эхийн хэн алин нь хүлээдэг учир Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу хүн амьдрах шаардлага хангасан орон байраар хангахтай холбоотой нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ орон байрны үнийг хувааж төлүүлж болно. Гэхдээ тэдгээрийн амьдрал, эдийн засгийн байдлыг харгалзан өөрөөр тогтоож болно. Гагцхүү энэ байдал нотлох баримтад тулгуурласан байх ба тэдгээр нь уг үүргийг харилцан хүлээх үүрэгтэйг анхаарвал зохино.

1.5.2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ. Гэрлэлт цацалц буй тохиолдолд шүүх хүүхдийн асрамжийг эцэг, эхийн хэн нэгэнд даалгаж, нөгөө талд тэжээн тэтгэх үүргийг хүүхдийн тэтгэлгийн хэмжээгээр хязгаарлаж буй нь хүүхдээ асрамжлах үүрэг бүхий талыг тэжээн тэтгэхээс, тэтгэлэг төлөх талыг тэтгэлгээс илүү хэмжээгээр тэжээн тэтгэх эрхийг нь хязгаарлах үндэслэл болохгүй юм. Энэ нь шүүх хэн алины үүргийн дээд биш доод хязгаарыг тогтоож байгаагаас гадна үүргийн төрөл хэмжээг тогтоож буй явдал нь эцэг, эхийн хэн алины эрхийг хөндөхгүй юм.

1.5.3. Хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нөгөө талд хүүхэдтэй уулзах, хүмүүжил, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломж олгох ёстой ба энэ талаар талууд харилцан тохиролцож чадахгүй бол шүүх талуудын хүсэлтээр тухайн асуудлыг зохицуулах нь зүйн асуудал болно.

1.5.4. Гэрлэгчдийн аль нэг нь гэрлэлтээ цуцлуулсаны дараа хүүхдийн овгийг солиулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасаныг шүүх Гэр бүлийн тухай хуулийн 24.6 дахь хэсгийг буруу тайлбарлан хүүхдийн овгийг сольж харьяаллын бус хэргийг шийдвэрлэсэн алдаа гаргасан байна. Уг маргаан нь Иргэний бүртгэлийн байгууллагад хамааралтай юм.

1.5.5. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэсэн зохицуулалтыг хэрэглэхдээ “Онцгой нөхцөл байдал тохиолдсон” гэдэгт тэжээн тэтгүүлэгч нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан хүнд нөхцөлд байгаа, түүнчлэн Хүүхдийн болон насанд хүрэгсдийн асрах байгууллага, мөн Халамжийн газруудын асрамжинд байгаа, эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд оногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцлийг нэгэн адил хамааруулна” гэсэн Дээд шүүхийн тайлбарын үндэслэлд анхаарвал зохино. Мөн зүйлд зөвхөн тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед ”гарсан зардлыг хариуцуулах”-аар заасан байхад шүүх ирээдүйд гарах зардлыг хариуцуулахаар шийдвэрлэж байгаа нь буруу болно. Тухайлбал: Хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт сар бүрийн 200.000 төгрөг гаргуулах, гадаадад сургуульд суралцах төлбөр, гадаадад хүүхдийн шүдний эмчилгээ хийлгэх, гадаад улсад хүүхдээ төрүүлж, өсгөн бойжуулахад гарах зардлыг урьдчилан гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм. Энэ зүйл заалтын дагуу хүүхдэд зардал гаргаж байгаа тохиолдолд эцэг, эх хэн алинд хуваан хариуцуулах, харин Гэр бүлийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан этгээдэд гаргах зардлыг тэжээн тэтгэх үүрэг бүхий хэд хэдэн этгээд байвал тэдгээрт  хуваан хариуцуулж болох юм.

1.5.6. Гэр бүлийн дундын хөрөнгийг хуваах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагыг шүүх гэрлэлт цуцлуулах шаардлагатай хамтруулан шийдвэрлэдэг тул улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэх талаар нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Зарим шүүхүүд гэрлэлт цуцлуулах үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлүүлж, бусад шаардлагуудад төлөх тэмдэгтийн хураамжийг орхигдуулсан алдаа гаргаж байгааг анхаарах шаардлагатай байна. Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн үнийн дүн, эд хөрөнгийн бус, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг, эд хөрөнгийн гэсэн гурван шаардлагын үнийн дүнгээс бүрдэнэ. Харин улсын тэмдэгтийн хураамж тооцохдоо тэтгэлэг гаргуулах хэсэгт ногдох хураамжаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар чөлөөлж, шаардлагыг хангасан тохиолдолд тэтгэлэг төлөх этгээдээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож гаргуулна.

Өөрөөр хэлбэл бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын нийлбэрээр нэхэмжлэлийн үнийн дүнг тооцдог учир шаардлага тус бүрийн дүнг зөв тодорхойлбол зохино.

Хоёр. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг шүүх гэр бүлийн маргаантай хэрэгт хэрэглэх талаар.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зохицуулах ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, улмаар тухайн ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах бөгөөд тухайн хуулиар  иргэний эрх зүйн болон хөдөлмөрийн ганцаарчилсан, түүнчлэн гэр бүлийн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэхээр заасны дотор гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх болсон нь тухайн харилцааны онцлог тухайлбал төрөөс гэр бүлийг дэмжих, хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд анхаарч байгаагийн нэг илрэл гэж үзнэ.

Энэ хуулийн ач холбогдол нь шүүхийн бус аргаар дээрх төрлийн маргааныг шийдвэрлэснээр иргэдийн хувьд ердийн журмаар шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээс хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд хэмнэлттэй байхаас гадна эвлэрүүлэн зуучлах журмаар байгуулагдсан эвлэрлийн гэрээ шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх боломжийг энэ хуулиар бий болгосон юм.

Гэр бүл бол улс үндэстний үндсэн нэгж болохын хувьд түүний хөгжил, бат тогтвортой байхад шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар хамгаалах шаардлага бий болгожээ. Гэрлэгчид ялихгүй шалтгаанаар үл ойлголцох байдалд орох, эцэг, эх, ах, дүүсийн таарамжгүй харьцаанаас тус тусдаа амьдарч байгаа хүмүүсийг аль болох эвлэрүүлэх нь зөвхөн шүүхийн үүрэг биш юм. Иймээс гэрлэлт цуцлахтай холбоотой маргааныг эхний ээлжинд шүүхийн бус журмаар эвлэрүүлэх ажиллагаа хийх нь илүү ач холбогдолтой гэж үзэн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар уг асуудлыг зохицуулсан байна. Гэрлэгчдийг аль болох эвлэрүүлэх, үр хүүхдийн эрх ашгийг хамгаалах ажиллагааг шүүх сэтгэлд хүрэхүйц хэмжээнд хийж чадахгүй байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа хийхгүйгээр шууд гэрлэлт цуцалж байгаа тоо хэмжээ нийт гэрлэлт цуцлах маргаантай хэргийн дийлэнх болох нь шүүхийн мэдээ тайлангаас харагдана.

Гэрчлэгчид гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандахдаа гол төлөв сэтгэлийн хөөрлөөр хандах явдал шүүхийн практикаас ажиглагддаг. Иймд нийгмийн баялгийн үндэс суурь болсон гэр бүлийг хамгаалах зорилгоор дээрх маргаанд мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагч, шүүгчийн туслалцаатайгаар тэдгээрийг эвлэрүүлэхэд үүний ач холбогдол оршиж байгаа юм.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд урьдчилан шийдвэрлүүлэх журмыг тогтоож өгсөн ба гэр бүлийн холбогдолтой маргааныг шүүх хүлээн авахаас өмнө заавал эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хийсэн байхыг шаардаж байгаа юм. Гэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэл болон гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон тохиолдолд эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулах шаардлагагүй буюу шууд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ.

Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх тухай өргөдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан харъяаллын дагуу анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид гаргана.

Иргэний хэргийн зохигч эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сонгосон тохиолдолд шүүгч эсхүл түүний даалгаснаар зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн өмнө хүрэлцэн ирэх нөхцлийг шүүгчийн туслах хангаж, түүнтэй /зуучлагчтай/ уулзуулах ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй.

Шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигчид өөрсдөө эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээр тохиролцсон, эсхүл шүүгч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрснөөр эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн нэхэмжлэлд маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргахад тавигдах шаардлага хамаарахгүй.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан журмын дагуу иргэний хэргийн зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрлийн гэрээ байгуулсан бол бүртгэлд тэмдэглэж, холбогдох баримтыг хуулбарлан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хавтаст материал болгон үдэж, цэгцэлнэ.

Талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, маргааны талаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан бол эвлэрүүлэн зуучлагч нь тэдний гаргасан өргөдөл, тайлбар бусад нотлох баримтуудыг эвлэрлийн гэрээний хамт шүүгчид хүлээлгэн өгч түүнийг бүртгэж тэмдэглэх ба эвлэрлийн гэрээг баталгаажуулсны дараа хүлээлгэн өгсөн баримтуудыг буцаан авна.

Эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсны дараа талуудаас хүсвэл гаргаж өгсөн баримт бичиг болон эд зүйлсийг буцаан олгох бөгөөд уг баримтыг хуулбарлан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны материалд хийнэ.

Эвлэрүүлэн зуучлалын үр дүнд байгуулагдсан эвлэрлийн гэрээг шүүгч баталгаажуулахаас татгалзвал эвлэрүүлэн зуучлагч татгалзсан үндэслэл шалтгааныг харгалзан дахин эвлэрүүлэн зуучлалыг явуулах боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.

Шүүх маргааны талууд болон зохигчдод эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг бүрэн өгч, шүүхэд иргэний хэрэг үүсгэхээс өмнө, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх боломж, нөхцөлийг сануулах үүрэгтэй.

Иргэний хэрэгт эвлэрүүлэн зуучлал хэрэглэхийг талууд сонгосон эсвэл зөвшөөрсөн бол шүүгч энэ талаар захирамж гарган Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан хугацааны дотор зуучлал явуулах зохистой хугацааг тогтоон зохигчийг эвлэрүүлэн зуучлагчид хандуулах ба энэ хугацаанд иргэний хэрэг шүүх дээр байна. Шаардлагатай тохиолдолд нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл бусад холбогдох баримтыг хуулбарлан эвлэрүүлэн зуучлагчид өгч болно.

Талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, маргааны талаар эвлэрсэн мөн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан журмын дагуу иргэний хэргийн зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрсэн бол тухайн шүүхийн шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.1-т заасан журмын дагуу эвлэрлийн гэрээг баталгаажуулна. Иргэний хэрэг үүсгэсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу эвлэрүүлэн зуучлагчид хандаж үр дүнд нь талууд эвлэрсэн тохиолдолд эвлэрлийн гэрээг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу хуваарилагдсан шүүгч баталгаажуулна. Харин иргэний хэрэг үүсгэснээс хойш эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж эвлэрлийн гэрээ байгуулсан тохиолдолд хэргийг хянаж байгаа шүүгч баталгаажуулна.

Шүүгч эвлэрлийн гэрээг 7 хоногийн дотор хянаж, шийдвэрлэх бөгөөд талуудын байгуулсан гэрээг шууд эсхүл шаардлагатай бол талуудыг биечлэн оролцуулж гэрээг баталгаажуулж, иргэний хэрэг үүсгэсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д “маргааны талаар эвлэрэх, шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, шаардлага болон нэхэмжлэлээсээ татгалзсан” байдлыг тодорхойлсон бөгөөд талууд болон зохигчид аль үндэслэлээр нь эвлэрсэн болохыг эвлэрлийн гэрээнд заавал тусгана.

Эвлэрүүлэн зуучлалын үр дүнд талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь ойлгомжгүй, тодорхой бус болсон, хуульд нийцээгүй, гуравдагч этгээдийн болон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн бол шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу захирамж гаргаж, эвлэрлийн гэрээг баталгаажуулаагүй үндэслэл журмыг зааж, эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлнэ.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ

Posted on Leave a comment

Хөдөлмөрийн хуулийн зөвөлгөө

ТА ӨДӨРТ БОЛОН ДОЛОО ХОНОГТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАХ ЁСТОЙ ВЭ?

Ажилтнуудын 7 хоногт болон өдөрт ажиллах ажлын цагийн хэмжээг хуульчилж өгсөн нь тэднийг ажил амралтын дэглэмээ зөв тогтоох, хөдөлмөрийн эрүүл хэвийн ажиллах орчинг бүрдүүлэх ач холбогдолтой.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан өдөрт 8 хүртэл цаг, харин 7 хоногт 40 хүртэл цаг ажиллах ёстой. Ажилтан ажлын цагтаа багтаан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хийж гүйцэтгэх үүрэгтэй.

Хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосны дагуу өдрийн ажлын цагийг /8 цагийг/ ажил олгогчийн санаачлагаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ. Ажилтныг илүү цагаар ажиллуулсан тохиолдолд ажил олгогчоос нэг бол нөхөн амраах, эсвэл илүү ажилласан цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгох ёстой.

Харин бүх нийтээр амрах баярын өдрүүдэд ажилтныг ажлуулсан бол нөхөн амраах, эсвэл илүү ажилласан цагийн хөлсийг 2.0 дахин нэмэгдүүлэн олгодог. Илүү цагаар ажиллуулж болох үндэслэлүүдийг хуульчилсан.
Үүнд:

  • улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх; 
  • байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгах; 
  • нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах; 
  • урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцэтгүүлэх.

ТУРШИЛТААР АЖИЛЛАХ ҮЕИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ? ЯМАР ХУГАЦААТАЙГААР БАЙГУУЛАХ ВЭ?
Монгол  Улсын  Хөдөлмөрийн  тухай  хуульд  туршилтын  хугацааг  дараахь байдлаар тодорхойлсон байна. Ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд  ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа  ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулна. Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна.

ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ АЖИЛ ОЛГОГЧИЙН САНААЧИЛГААР ЦУЦЛАХ ТОХИОЛДЛУУДЫГ ХЭЛЖ ӨГӨӨЧ
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг  ажил олгогчийн санаачлагаар дараах үндэслэлээр цуцалдаг.
Тухайлбал: 

  • Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн;
  • Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;
  • Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;
  • Ажилтан  хөдөлмөрийн  сахилгын  зөрчлийг  давтан  гаргасан,  эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
  • Мөнгө  болон  эд  хөрөнгө  хариуцсан  ажилтан  ажил  олгогчийн  итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;
  • Сонгууль,  томилолтоор  өөр  орон  тооны  ажил,  албан  тушаалд  ажиллах болсон

Ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах вэ?

Дараах үндэслэлүүдийн аль нэг нь байгаа тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.Үүнд:

  • Хөдөлмөрийн хуулинд аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;
  • Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;
  • Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;
  • Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
  • Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;
  • Сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон;
  • Контрактад заасан үндэслэл буй болсон тохиолдлууд байна.

Хэрвээ ажил олгогч намайг ажлаас халсан тохиолдолд ямар хугацаанд мэдэгдэх ёстой вэ?

Ажил олгогч хөдөлмөрийн хуулийн 40.1.1. аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эхүл ажилтны тоог цөөрүүлсэн; 40.1.2. ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах бол танд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Дээрхээс бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан хугацаанд мэдэгдэнэ.

Ажилтан өөрөө санаачилж хөдөлмөрийн гэрээг цуцалж болох уу?

Хөдөлмөрийн хуулинд заасны дагуу ажилтан санаачилсанаар болон ажил олгогчийн санаачилснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож болно. Хэрвээ ажилтан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах гэж байгаа бол ажил олгогчдоо энэ тухай 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Хэрвээ нэг сарын дараа ажил олгогч хариу өгөөгүй тохиолдолд та ажлын байраа орхих эрхтэй юм.

Шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд ямар төрлийн маргаан хамаарах вэ?

Ажил олгогч ажилтан хоёрын хооронд үүссэн дараах маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:

Хөдөлмөрийн хуульд зааснаар

  • Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийвэрийг энэ хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу давж заалдсан гомдол;
  • Ажил олгогмийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол;
  • Ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл;
  • Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажилтны нэхэмжлэл;
  • Энэ хуулийн 69 дугээр зүйлд заэсан асуудлаар гарсан маргаан;
  • Иргэн хоорондын хөдөлмөрийн гэрээтэй холбогдон гарсан маргаан;
  • Сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол;
  • Хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хууль тогтоомж болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан тухай ажилтны нэхэмжлэл;
  • Хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэл;
  • Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө болон хөдөлмөрөө нэгтгэн ажиллагчдын хоорондын хөдөлмөрийн маргаан;
  • Хууль тогтоомжоор шүүхэд харьяалуулсан бусад маргаан. гэсэн дээрх хуулийн заалтуудын дагуу ажилчин тухайн байгуулгийн оршин байгаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргана.

Маргааны талаар гомдол гаргах хугацааны талаар?

Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т  “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжуулсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.

Би шүүхэд гомдол гаргахдаа ямар материал бүрдүүлэх ёстой вэ?

  1. Нэхэмжлэл 2% бичих ёстой. Нэхэмжлэлдээ болсон процессийг бичих ба юу хүсэж байгаагаа тусгах ёстой.
  2. Ажлаас халагдсан тушаал
  3. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам
  4. Холбогдох бусад нотлох баримтуудыг хавсаргана.

/ Хөдөлмөрийн хуулийн зөвөлгөө / 

 

 

Posted on Leave a comment

Гэр бүлийн хуулийн зөвлөгөө

  1. МОНГОЛ ӨМГӨӨЛӨГЧ ХУУЛЬ ЗҮЙН ФИРМ 
    ЗӨВЛӨГӨӨ:
    -Гэр бүлийн харилцаатай холбоотой асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгөх;
    -Гэр бүл цуцлалттай холбогдон үүссэн маргаантай асуудлаар зөвлөгөө өгөх;
    БАРИМТ БИЧГИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ХЯНАХ:
    -Гэрлэгчдийн гэрээний төсөл боловсруулах хянах;
    -Эвлэрлийн гэрээний төсөл боловсруулах, хянах;
    -Гэрээслэлийн төсөл боловсруулах, хянах
    Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гранд оффис төв, 2-р давхар
    Утас: 7011-9206, 7012-9206
  2. Гэр бүлийн асуудлаар хуулийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгнө
    Гэр бүлийн асуудлаар хуулийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч, нэхэмжлэл, хариу тайлбар бичих зэргээр туслалцаа үзүүлнэ.
    Утас: 94999409

  3. CHINGGIS LAW LLP
    Гэр бүл салалт
    Гэр бүлийн хүчирхийлэл
    Хөрөнгийн маргаан
    Хүүхэд үрчлэх хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл зэргийг хийж гүйцэтгэнэ
    Хаяг: JJ Tower, 4 давхар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо
    Утас: 70003200
  4. ЛИЙМАНЛОУ МОНГОЛ ХХН 
    Хаяг: Сүхбаатар дүүрэг-1, Жамьяан гүний гудамж-5/3,  Марко Поло ордон 3-4 тоот.
    Утас: 11-327810, 11-331235
  5. MBS LLP
    ГЭР БҮЛИЙН МАРГААН
    Гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуваахтай холбогдсон нийт 10 гаруй маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж хэрэг маргааныг амжилттай шийдвэрлүүлсэн болно
    Хаяг: 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Азмон төв, 5 давх, 501 тоот, СБД
    Утас: 70114022, 70114027
  6. МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО
    Бүх төрлийн хуулийн зөвлөгөө, үйлчилгээ
    Хаяг: Чингэлтэй дүүрэг, Их эзэн чингис хааны нэрэмжит талбай-7, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 4 давхар, 403 тоот, Хуульчдын холбооны Тамгын газар
    Утас: 70116004 , 70116065
  7. НИЙСЛЭЛ АДВОКЭЙТС
    Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэшсэн өмгөөллийн үйлчилгээ /гэрээний үүргийн, гэр бүлийн, хөдөлмөрийн, өв залгамжлах эрхийн, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн, иргэн хуулийн этгээдийн нэртөр, алдархүнд, ажилхэргийннэрхүндийгсэргээх зэрэг бүхий л хэрэг маргаанд/
    Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Багатойруу 9-р байрны 49 тоот
    Утас: 77222688, 90092688
  8. МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
    Хаяг: Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө – 46, Гранд плаза 15-р давхар #1505, #1506 тоот
    Утас: 7012-7491, 7012-6861
  9. ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭГҮЙ ЗӨВЛӨГӨӨ
    Хууль зүйн зөвлөгөө мэдээллээ үнэ төлбөргүй аваарай
    Хаяг: Барилгачдын талбайн замын урд “Үндэсний лотторей” оффисын 5 давхарт 511 тоот
    Эрдэнэт хот:  Манай хууль зүйн фирмийн төв байранд: /Эрдэнэт хүнс ХК-ийн 3 давхарт 301 тоот/
    Утас: 95155263, 91687578, 77115263, 94105263
    Эрдэнэт хот: 70357005, 88060598, 99901577, 80115263, 95145263