Posted on 3 Comments

Хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм журам

“Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”
Монгол улсын Засгийн газрын тогтоол
—2015.06.29. Дугаар 269
”ХАБЭА-н зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах
норматив батлах тухай” Хөдөлмөрийн сайдын тушаал.
—2015.06.22. дугаар а/114
”Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх журам батлах тухай”
Хөдөлмөрийн сайдын тушаал.
—2015.11.16. Дугаар а/223
“Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд хийх үнэлгээний
тарифийг шинэчлэн батлах тухай” Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн сайдын тушаал
—2010. 07.16 Дугаар 102
”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион
байгуулах, шалгалт авах журам батлах тухай” Хөдөлмөрийн
сайдын тушаал
— 2016.02.05. дугаар а/33
“Эрүүл –Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага
шалгаруулах журам батлах тухай” Хөдөлмөрийн сайдын
тушаал
—2013 он Дугаар а/61
“Барилгын ажилд ХАБЭА-н шаардлагыг хангуулах нийтлэг
журам” боловсруулж, Хөдөлмөрийн болон Барилга, хот
байгуулалт, Засгийн газрын шадар сайдын хамтарсан
тушаалаар 2015 оны 7 дугаар сард батлуулсан.
— 2015 он Дугаар а/82, 141, 123
“Ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх аргачилсан зөвлөмж”
Хөдөлмөрийн сайдын тушаал
—2015 он Дугаар а/295

Эх сурвалж : srm.mn

Posted on 3 Comments

Хабэа өдөр тутмын зааварчилгаа

MNS 4969:2000 стандартад “үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг зааварчилга өгөх хэлбэрээр зохион байгуулна” гээд зааварчилгааг дараахь байдлаар өгч байхыг заасан байна. Үүнд:

1.Урьдчилсан зааварчилга

2.Ажлын байран дахь анхан шатны зааварчилга

3.Давтан зааварчилга

-Урьдчилсан зааварчилга нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар, улсын стандарт, тухайн байгууллагын өвөрмөгц онцлог, дотоод журам, техникийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэвэр, галын аюулгүй байдал, хувийн хамгаалах хэрэгсэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого, үүсэх шалтгаан, осолдогчдод үзүүлэх анхан шатны тусламж зэрэг асуудлыг хамарна. Урьдчилсан зааварчилгыг ХАБЭА-н танхимд уг асуудлыг хариуцсан ХАБЭА-н ажилтан өгнө.

-Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг ажилтны ажилладаг хэсэг, цех, тасаг, ажлын байр өөрчлөгдөх үед мөн ажилд шинээр орсон болон үйлдвэрлэлийн дадлага хийхээр ирж урьдчилсан зааварчилга авсан хүмүүс, оюутан сурагчдад өгнө. Ажлын байран дахь анхан шатны зааварчилгад тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл, ашиглах болон ажлын явцад үүсч болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийн өргөх тээвэрлэхмашин механизм, даралтад сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах, хадгалах, осолдогчдод анхан шатны тусламж зэрэг болно. Энэ зааварчилгыг ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэлтсийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө.

-Давтан зааварчилгыг ажилтанд өмнө олгосон мэдлэгийг бататгах, баяжуулах зорилгоор ажлын байран дахь анхан шатны зааварчилгын агуулгаар өгнө. Давтан зааварчилгаа нь 3 хэлбэртэй байна. Үүнд:

1.ээлжит

2.ээлжит бус

3.ажлын байран дахь өдөр тутмын

Ээлжит бус зааварчилгыг шинэ технологи, машин механизм, тоног төхөөрөмж багаж, хэрэгсэл нэвтрүүлэх, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх, ХААЭА-н дүрэм завар шинэчлэгдэж өөрчлөгдөх үед давтан зааварчилгаа өгөх ээлжит хугацаанаас нь өмнө өгнө.

Эх сурвалж : mongolia.gov.mn

Posted on 4 Comments

Хабэа ажилтны үүрэг

Хөдөлмөрийн аюулнүй байдал, эрүүл ахуйн ажилтны үүрэг

Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах иргэн, ажилтны эрх, үүрэг

18 дугаар зүйл. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулахтай холбогдсон эрх, үүрэг

18.1.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг эрхтэй байна:

18.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах;

18.1.2.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд хамрагдах;

18.1.3.ажлын байрны нөхцөл, эрүүл мэндэд учирч болох эрсдэл, түүнчлэн үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн талаар бодит мэдээлэл авах;

18.1.4.ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх;

18.1.5.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хэлэлцэхэд өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох.

18.2.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг үүрэгтэй байна:

18.2.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх;

18.2.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх;

18.2.3.хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах;

18.2.4. эрүүл мэндээ хамгаалах, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орох;

18.2.5. ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх;

18.2.6. ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх;

18.2.7. өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх;

18.2.8. ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах.

Posted on 1 Comment

Хабэа-н стандарт

ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙН СТАНДАРТЫН ЖАГСААЛТ

ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙН ХЭМ ХЭМЖЭЭ, ШААРДЛАГЫГ ТОГТООСОН СТАНДАРТ

Стандартын дугаарСтандартын нэр
1MNS 4990:2015Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага
2MNS 6658:2017Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хөдөлмөрийн эрүүл ахуй. Ажлын байранд эрдсийн тоосны өртөлтөөс ажилтныг хамгаалахад тавих ерөнхий шаардлага
3MNS 5080:2001Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ
4MNS 6654:2017Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хувийн хамгаалах хувцас хэрэгсэл. Амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээнд тавих ерөнхий шаардлага
5MNS 6767:2019Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. Ажлын байран дахь гэрэлтүүлгийн хэмжилт, зөвшөөрөх хэмжээнд тавих ерөнхий шаардлага
6MNS 6768:2019Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. Ажлын байран дахь шуугианы өртөлтийн хэмжилт, зөвшөөрөх дээд хэмжээ, ажилтны сонсгол хамгаалахад тавих ерөнхий шаардлага
7MNS 6769:2019 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. Механик доргион – Ажлын багаж төхөөрөмжөөс ажилтны гарт дамжих доргионы өртөлтийн хэмжилт, зөвшөөрөх дээд хэмжээнд тавих ерөнхий шаардлага
8MNS 6770:2019Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. Механик доргион – Ажилтны бүх биед дамжих доргионы өртөлтийн хэмжилт, зөвшөөрөх дээд хэмжээнд тавих ерөнхий шаардлага
9MNS 5078:2001Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Үйлдвэрийн барилгын салхивч, агааржуулалтын системд тавигдах ерөнхий шаардлага
10MNS 5105:2001Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага.
11MNS 5106:2001Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Мэдрэл сэтгэхүйн ачааллыг үнэлэх үзүүлэлтийн норм, тодорхойлох арга
12MNS 5107:2001Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Биеийн хүчний ажлын ачааллыг үнэлэх үзүүлэлтийн норм, тодорхойлох арга

ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙН НЭР ТОМЪЁО ТОДОРХОЙЛОЛТ, УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТ

Стандартын дугаарСтандартын нэр
13МNS ISO 7708:2016Агаарын чанар- Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлэх сорьц   цуглуулалтанд   ашиглах   тоосны   ширхэгийн   хэмжээний   фракцын тодорхойлолт  
14MNS ILO OSH.1:2003 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны талаарх удирдамж
15MNS ISO 45001:2019 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо – Шаардлага, хэрэглэх заавар
16MNS OSHAS 18001:2012Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо. Шаардлага
17MNS OSHAS 18002:2015 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо OSHAS 18001 стандартыг хэрэгжүүлэх заавар

ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙН ХЭМЖИЛТ, ШИНЖИЛГЭЭНИЙ АРГЫН СТАНДАРТ

Стандартын дугаарСтандартын нэр
18MNS 3288:1991Ажлын бүсийн агаарт байгаа бензин, керосин, уайтспирит тодорхойлох арга
19MNS 3293:1991Фосфорын ерөнхий агуулгаар ажлын байрны агаар дах карбофосын хэмжээг тодорхойлох калориметрийн арга
20MNS 4991:2000  Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын бүсийн агаар дах хорт бодисын концентрацыг хэмжих аргачлалд тавих шаардлага
21MNS 5028:2001 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны агаар дах хорт бодисыг индикаторын гуурсаар тодорхойлоход тавигдах ерөнхий шаардлага
22MNS 5060:2001 Ажлын байрны агаар. Мышьяк, түүний нэгдлийг тодорхойлох. Спектрофотометр ба колорметрийн арга
23MNS 5061:2001  Ажлын байрны агаар. Нүүрсхүчлийн хийн хэмжээг тодорхойлох. Эзэлхүүний арга
24MNS 5062:2001Ажлын байрны агаар. Дихлорэтаны хэмжээг тодорхойлох. Спектрофотометр ба колорметрийн арга
25MNS 5063:2001Ажлын байрны агаар. Озоны хэмжээг тодорхойлох. Спектрофотометр ба колорметрийн арга 
26MNS 5064:2001Ажлын байрны агаар. Селен, түүний нэгдлийг тодорхойлох. Спектрофотометр ба колорметрийн арга
27MNS 5065:2001  Ажлын байрны агаар. Тиураминдисульфидыг тодорхойлох. Спектрофотометр ба колорметрийн арга
28MNS 5077:2001  Ажлын чанарын нийтлэг байрны агаар. Ажлын байрны агаарын урсгалын хурдыг хэмжих арга
29MNS 5366:2004Агаарын чанарын нийтлэг асуудал, Нарийн ширхэгтэй тоосонд агуулагдах цахиурын давхар исэл, кристобалит тридимитыг тодорхойлох
30MNS 5387:2004  Ажлын байрны агаар. Ажлын байрны агаарын температур чийгийг хэмжих арга 
31MNS 5803:2007  Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн. Ажлын байрны агаар дахь хар тугалгын агууламж, ажлын байранд тавигдах шаардлага
32MNS 5479:2005 Аюул учруулах барааны эсрэг хамгаалалт. Химийн хорт бодисын хаягдлыг устгахад тавих шаардлага
33MNS ISO 15202-1:2014 Ажлын байрны агаар. Агаарын ширхэглэгт тоосонцор дах металл ба металл төстийн агууламжийг индукцийн холбоот плазм бүхий атомын цацаргалтын спектрометр (ICP)- ээр тодорхойлох. 1-р хэсэг: Дээж авалт
34MNS ISO 15202-2:2014 Ажлын байрны агаар. Агаарын ширхэглэгт тоосонцор дах металл ба металл төстийн агууламжийг индукцийн холбоот плазм бүхий атомын цацаргалтын спектрометр (ICP)-ээр тодорхойлох. 2-р хэсэг: Дээж бэлтгэл
35MNS ISO 15202-3:2014Ажлын байрны агаар. Агаарын ширхэглэгт тоосонцор дах металл ба металл төстийн агууламжийг индукцийн холбоот плазм бүхий атомын цацаргалтын спектрометр (ICP)-ээр тодорхойлох. 3-р хэсэг: Шинжилгээ
36MNS ISO 16121-1 : 2016 Авто тээврийн хэрэгсэл. Нийтийн тээврийн автобусны жолоочийн ажлын байранд тавигдах эргономикийн шаардлага. 1-р хэсэг: Ерөнхий тодорхойлолт, үндсэн шаардлага
37MNS 12.65:1991 Ажлын байрны агаарт байгаа хлорт устөрөгчийг тодорхойлох арга 
38MNS 12.087:1991Ажлын байрны агаарт байгаа иодыг тодорхойлох арга
39MNS 12.1.002:1982Уурхайн агаар. Хүхрийн ангидридыг тодорхойлох арга
40MNS 12.1.003:1982Уурхайн агаар. Нүүрстөрөгчийн ислийн хэмжээг тодорхойлох арга
41MNS 12.1.001:1982Уурхайн агаар. Азотын ислийн хэмжээг тодорхойлох арга
42MNS 0012-059:1991Ажлын байрны агаарт байгаа ксантогеныг тодорхойлох арга
43MNS0012-060:1991Ажлын байрны агаарт байгаа хүхрийн хүчлийг тодорхойлох арга
44MNS0012-061:1991Ажлын байрны агаарт байгаа ацетоныг тодорхойлох арга
45MNS 0012-062:1991Ажлын байрны агаарт байгаа аммиакийг тодорхойлох арга
46MNS 0012-063:1991Ажлын байрны агаарт байгаа 4 хлорт этиленийг тодорхойлох арга
47MNS 0012-064:1991Ажлын байрны агаарт байгаа шүлтийг тодорхойлох арга
48MNS 0012-065:1991Ажлын байрны агаарт байгаа хүхэрт устөрөгчийг тодорхойлох арга
49MNS 0012-066:1991Ажлын байрны агаарт байгаа ксантогеныг тодорхойлох арга
50MNS 0012-067:1991Ажлын байрны агаарт байгаа гидрохиноныг тодорхойлох арга
51MNS 0012-068:1991Ажлын байрны агаарт байгаа азотын давхар ислийг тодорхойлох арга
52MNS 0012-069:1991Ажлын байрны агаарт байгаа молебдин, түүний нэгдлийг тодорхойлох арга
53MNS 0012-070:1991Ажлын байрны агаарт байгаа этилийн эфирийг тодорхойлох арга
54MNS 0012-071:1991Ажлын байрны агаарт байгаа этилийн спиртийг тодорхойлох арга
55MNS 0012-072:1991Ажлын байрны агаарт байгаа циант устөрөгчийг тодорхойлох арга
56MNS 0012-073:1991Ажлын байрны агаарт байгаа 3 хлорт этиленийг тодорхойлох арга
57MNS 0012-074:1991Ажлын байрны агаарт байгаа төмөр түүний нэгдлийг тодорхойлох арга
58MNS 0012-075:1991Ажлын байрны агаарт байгаа зэс түүний нэгдлийг тодорхойлох арга
59MNS 0012-076:1991Ажлын байрны агаарт байгаа цууны хүчлийг тодорхойлох арга
60MNS 0012-077:1991Ажлын байрны агаарт байгаа устөрөгчийн хэт ислийг тодорхойлох арга
61MNS 0012-078:1991Ажлын байрны агаарт байгаа никель түүний нэгдлийг тодорхойлох арга
62MNS 0012-079:1991Ажлын байрны агаарт байгаа хар тугалгыг тодорхойлох арга
63MNS 0012-080:1991Ажлын байрны агаарт байгаа фтортустөрөгч, түүний нэгдлийг тодорхойлох арга
64MNS 0012-081:1991Ажлын байрны агаарт байгаа фосфор органик нэгдлийг тодорхойлох арга
65MNS 0012-082:1991Ажлын байрны агаарт байгаа фенолыг тодорхойлох арга
66MNS 0012-083:1991Ажлын байрны агаарт байгаа бромт устөрөгчийг тодорхойлох арга
67MNS 0012-084:1991Ажлын байрны агаарт байгаа гидразин, гидразинсульцатыг тодорхойлох арга
68MNS 0012-085:1991Ажлын байрны агаарт байгаа формальдегидыг тодорхойлох арга
69MNS 0012-086:1991Ажлын байрны агаарт байгаа хүхэртнүүрстөрөгчийг тодорхойлох арга
70MNS 0012-087:1991Ажлын байрны агаарт байгаа диоксаныг тодорхойлох арга
71MNS 0012-088:1991Ажлын байрны агаарт байгаа цууны хүчлийг тодорхойлох арга
72MNS 0012-089:1991Ажлын байрны агаарт байгаа хүхэрлэг ангидридыг тодорхойлох арга
73MNS 0012-090:1991Ажлын байрны агаарт байгаа бензол, толуол, ксилолыг тодорхойлох арга
74MNS 0012-091:1991Ажлын байрны агаарт байгаа аналиныг тодорхойлох арга
75MNS 0012-092:1991Ажлын байрны агаарт байгаа хлорыг тодорхойлох арга
76MNS 0012-093:1991Ажлын байрны агаарын исэлдэх чанарыг тодорхойлох арга
Posted on Leave a comment

Хабэа ажилтны ажлын байрны тодорхойлолт

Хөдөлмөр хамгааллын мэргэжилтэн дараахь үүргийг гүйцэтгэдэг.
Хөдөлмөрийн чиг үүргийн хүрээнд хөдөлмөр хамгааллын удирдлагын тогтолцооны зохицуулалтын дэмжлэг:
1) Ажил олгогчийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн хөдөлмөр хамгааллын талаархи төрийн зохицуулалтын шаардлагыг агуулсан зохицуулалтын эрх зүйн актуудын бэлэн байдал, хадгалалт, хүртээмжийг хангах;
2) Хөдөлмөр хамгааллын удирдлагын тогтолцоог бий болгож, үйл ажиллагааг нь хангах орон нутгийн зохицуулалтын төслийг боловсруулах;
Хөдөлмөр хамгааллын асуудлаар хамтын гэрээ, хөдөлмөр хамгааллын гэрээ, ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хэсгүүдийн саналыг бэлтгэх;
4) Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдлын асуудлаар ажилчдын төлөөллийн байгууллагатай харилцаж, хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлаар орон нутгийн баримт бичгийг зохицуулах;
5) Шинээр хүчин төгөлдөр болсон эсвэл хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээг агуулсан одоогийн зохицуулалтын эрх зүйн актуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хөдөлмөр хамгааллын талаархи орон нутгийн зохицуулалтыг хянан үзэх.

Хөдөлмөрийн чиг үүргийн хүрээнд хөдөлмөр хамгааллын чиглэлээр ажилчдыг сургах:
1) Сургалтын хэрэгцээг тодорхойлж, ажилчдыг хөдөлмөр хамгааллын чиглэлээр сургах ажлыг төлөвлөх;
2) Хөдөлмөр хамгааллын талаархи танилцуулга хийх, анхан шатны, үе үе, ээлжит бус, зорилтот зааварчилгааг зохион байгуулах, менежер, хөдөлмөр хамгааллын мэргэжилтнүүдийг сургах, ажилчдыг ажил дээрээ хохирогчдод анхны тусламж үзүүлэх арга, арга зүйд сургах;
3) Ажилчдад хөдөлмөрийн аюулгүй арга, техник, хөдөлмөр хамгааллын зааварчилгааг сургах сургалтын хөтөлбөр боловсруулахад бүтцийн хэлтсийн дарга нарт арга зүйн туслалцаа үзүүлэх;
4) Ажилчдыг хөдөлмөрийн аюулгүй арга, техникт сургах, хөдөлмөр хамгааллын талаархи танилцуулга, зохицуулалтын шаардлагын дагуу дадлага хийх ажилд хяналт тавих;
5) Ажилчдын хөдөлмөр хамгааллын шаардлагын талаархи мэдлэгийг шалгах.

Хөдөлмөрийн чиг үүргийн хүрээнд хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр хамгааллын талаархи мэдээллийг цуглуулах, боловсруулах, дамжуулах.
1) Ажилчдад ажлын байрны нөхцөл, хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэл, тэдэнд олгосон баталгаа, нөхөн олговор, хувийн хамгаалах хэрэгслийн талаар мэдээлэх;
2) Ажилтан, тэдгээрийн төлөөллийн байгууллага, байгууллагын бүтцийн хэлтсээс хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдлын талаархи мэдээлэл, саналыг цуглуулах;
3) Ажил олгогчоос бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг гүйцэтгэх засаглал, үйлдвэрчний эвлэлийн хяналтын байгууллагад өгөхөд бэлтгэдэг;
4) Ажил олгогчийн хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр хамгааллын байдлыг тодорхойлсон мэдээллийг цуглуулах, боловсруулах ажлыг зохион байгуулдаг;
5) Ажил олгогчдод хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр хамгааллын талаархи тайлангийн
(статистикийн) баримт бичгийг бэлтгэдэг.

Хөдөлмөрийн чиг үүргийн хүрээнд хөдөлмөрийн нөхцөлийг харгалзан мэргэжлийн эрсдлийн
түвшинг бууруулах:
1) Мэргэжлийн эрсдэлийг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, үнэлэх;
2) Аюулгүй нөхцөл, хөдөлмөр хамгааллыг хангах, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдлыг
сайжруулах, мэргэжлийн эрсдэлийг удирдах арга хэмжээний төлөвлөгөө (хөтөлбөр) боловсруулдаг;
3) Ажилчдын аюулгүй хөдөлмөр эрхлэх урам зоригийн түвшин, хөдөлмөрийн нөхцлийг
сайжруулахад ажилчдын сонирхол, хөдөлмөр хамгаалалтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг боловсруулдаг;
4) Зохицуулалтын шаардлагын дагуу ажилчдын ажил, амралтын горимыг хангах, тэдэнд олгох
нөхөн олговрын жагсаалтыг гаргах талаар санал боловсруулдаг;
5) Үйлдвэрлэлийн байгууламжийг хүлээн авах, ашиглалтад оруулах баримт бичигт дүн шинжилгээ хийж, хөдөлмөр хамгааллын улсын зохицуулалтын шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлэх;
6) Урьдчилсан болон үе үе эрүүл мэндийн үзлэг, бусад заавал хийх эрүүл мэндийн үзлэг (шалгалт), сэтгэцийн эмчийн заавал үзлэгийг зохион байгуулах;
7) Ажилчдыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн хадгалалт, нөхцөл байдал,
ашиглалтын чадварыг үнэлэх ажлыг зохицуулах, хянах;
8) Хамтын хамгаалалтын хэрэгслийг суурилуулах ажлыг зохион байгуулах;
9) Зохицуулалтын баримт бичгийн шаардлагын дагуу эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээ, ажилчдад зориулсан ариун цэврийн болон ахуйн үйлчилгээний шаардлагыг хангах арга хэмжээг боловсруулдаг.

Эх сурвалж : merakigroup.ru

Posted on Leave a comment

Хабэа-н ажлын төлөвлөгөө

ХАБЭА-Н АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДАХ АЖИЛ ҮҮРЭГ

  1. Урьдчилсан зааваарчилгааны маягт хийх
  2. Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааны маягт хийх
  3. Ээлжит давтан зааварчилгаа өгөх хуудас хийх
  4. Ээлжит бус давтан зааварчилгаа өгөх хуудас хийх
  5. Нийт ажилчдын дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны товч журам
  6. ХАБЭА-н зөвлөлийн ажиллах журам
  7. ХАБЭА-н дотоод хяналтын журам
  8. Аюулыг мэдээлэх хуудас ашиглах журам
  9. ХАБЭА-н сургалт зохион байгуулах, шалгалт авах журам
  10. ХАБЭА-н сургалтын төлөвлөгөө хийх
  11. Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажлын хувцас олголт, ашиглалтын журам
  12. Ажлын тусгай хамгаалах хэрэгсэл олгох жагсаалт хийх
  13. Хамгаалах хэрэгслийн бүртгэл олголт бүртгэх маягт хийх
  14. Ажиллагсдын нэг бүрийн хамгаалах хэрэгслийн ашиглалтын норм хийх
  15. Хөдөлмөрийн эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах, хяналт хийх журам
  16. Ажлын байрны хяналт шалгалт хийх журам
  17. Аюулгүй ажиллагааг сахиулах ажилчдын оролцоог хянах шалгалтын журам
  18. ХАБЭА-н осолд дөхсөн байдлыг судлах журам
  19. Осол мэдээлэх хуудас
  20. Ослын судалгааны маягт
  21. Ослын судалгаа
  22. Аюулгүй ажиллагааны тэмдэг, тэмдэгтүүд, түүнийг дагаж мөрдөх журам
  23. Ажлын байрны үзлэг шалгалт хийх журам
  24. ЖОЛООЧИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА ХЯНАЛТЫН ХУУДАС жолоочийн аюулгүй АЗ гаргах
  25. Гараар ачаа өргөх, зөөх, шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааны журам
  26. Автомашин ашиглалтын журам
  27. Галын аюулгүй байдлын журам
  28. Онцгой байдлын үед /өндөржүүлсэн бэлэн байдал/ ажиллах журам
  29. БАЙГУУЛЛАГЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН төлөвлгөгөө /ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ БЭЛТГЭХ/
  30. ХАБЭА-н бүртгэл судалгааны анкет
  31. Бүх ажилчдын ХАБЭА-н хувийн хэрэг нээх
  32. Эрүүл мэндийн урьдчилсан үзлэгийн хуудас
  33. Эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, маягт боловсруулах
  34. Нийт ажилчдын ХАБЭА-н сургалтын сэдэвчилсэн төлөвлөгөө хийх
  35. Нийт ажилчдын сургалтын төлөвлөгөөт хичээл бэлтгэх
  36. “Хөдөлмөрийн эрүүл ахуй” сургалтын шалгалтын тест хийх
  37. ХАБЭА-н нийт ажилчдын сургалтын шалгалтын тест бэлдэх
  38. ХАБЭА-н тайлан бичих загвар гаргах
  39. ХАБЭА-н төсөв, хамгаалах хэрэгслийн бүртгэл /жилийн төлөвлөлт/
  40. 2021 оны ХАБЭА-н ажлын төлөвлөгөө
  41. Ажилчдын үйлдвэрлэлийн болон ажлын байр, талбай, ахуйн байрны аюулгүй байдал
  42. Хөдөлмөрийн нөхцөл болон ажлын байрны хүнд, хортой нөхцөлд ажиллах аюулгүй ажиллагаа
  43. Ажлын талбайд ажлын тусгай хувцасаар хангах, ашиглах, хяналт тавих
  44. Хамгаалах хэрэгслийг ашиглах зааварчилгаа. /толгой, нүд, хөл, гар, бие/
  45. Үйл ажиллагааны аюулгүй байдлын төлөвлөгөө гаргах
    Эх сурвалж : Форум сургалтын төв
Posted on Leave a comment

Хабэа-н дотоод журам

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод журам

  • Ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг олгох, хэрэглэх, хяналт тавих журам
    Ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг олгох, хэрэглэх, хяналт
    тавих журамын зорилго нь тухайн албан байгууллагын
    үйлдвэрийн бүсэд хийгдэх бүхий л төрлийн ажил, мэргэжлийн онцлогт тохирсон,
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага стандарт хангасан, хэсэг
    нэгж, албан тушаалаар ялгарсан ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах
    хэрэгслээр ажилтныг хангах, бүртгэлжүүлэх, эдэлгээ норм тогтоох, түүнийг
    зориулалтын дагуу зөв хэрэглэх үйл явцад хяналт тавих, ажилтны амь нас, эрүүл
    мэндийг үйлдвэрийн хортой аюултай хүчин зүйлсээс сэргийлэхэд оршино.
  • ХАБЭА-н хяналтын хэсгийн ажиллах журам
    Энэхүү журам нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлогын хэрэгжилтийг
    хангахын тулд ХАБЭА-тай холбоотой хууль, дүрэм, журам, зааврын мөрдөлт, аюул
    эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, гүйцэтгэл, ажилтнуудын хүлээсэн үүргийн биелэлт,
    ажлын байр, орчны аюулгүй байдалд ХАБЭА-н хяналт шалгалт хийх, залруулах,
    гүйцэтгэлийг хянахтай холбоотой үйл ажиллагаа, харилцааг зохицуулна.
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бүртгэлийн хяналтын журам
    Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын бүртгэлийн хяналтын журмын зорилго нь
    тухайн байгууллагын ХЭМАБ-ын удирдлагын тогтолцоонд тусгагдсан
    зорилтын хэрэгжилт, ХЭМАБ-ын стандартын шаардлагад нийцүүлэн ажиллаж байгааг
    нотлон харуулах, байгууллага хүссэн үр дүнгээ бий болгож хөтлөхөд оршино.
  • Үйлдвэрийн бүсэд замын хөдөлгөөнд оролцох журам
    Тухайн байгууллагын үйлдвэрийн бүсэд хөдлөх бүрэлдэхүүн замын хөдөлгөөнд оролцох
    аюулгүй байдлыг хангах, техникийн бүрэн бүтэн байдал, үйлдвэрийн бүсэд хөдөлгөөний
    соёл хэм хэмжээг, холбогдох дүрэм журмаар зохицуулахад оршино
  • ХАБЭА-н эрсдэлийн үнэлгээний журам
    Энэхүү журмаар ажлын байр, ажилбарт үүсч болзошгүй аюулыг тогтоож, эрсдэлийг
    үнэлэх, хяналт тогтоох, дахин сайжруулах, эрсдэлээс үүдэлтэй осол гэмтэл гарахаас
    урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна.
  • ХАБЭА-н зааварчилгаа өгөх журам
    Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг хийх ажил, батлагдсан сэдэвтэй нь
    уялдуулах, ИТА, ажилтан нарын оролцоог нэмэгдүүлэх, ажилтанд өгөх үр өгөөжийг
    дээшлүүлэх стандартад заагдсан шаардлагад нийцүүлэхэд журмын зорилго оршино.
  • Яаралтай тусламжийн нэгжийн ажиллах журам
    Энэхүү журмын зорилго нь яаралтай тусламжийн нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг
    зохицуулахад оршино.
  • Цоож, пайз, тусгаарлалт, энергийн хяналтын журам
    Энэхүү журмын зорилго нь тухайн албан байгууллагын ажилтнууд бэртэж гэмтэх, аюул
    эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тоног төхөөрөмжид өмчийн хохирол үүсэхээс хамгаалж машин, тоног төхөөрөмжийг тусгаарлах, засварын ажилд бэлтгэх буюу засварын ажлын явцад тухайн тоног төхөөрөмж санамсаргүй болон бусад байдлаар залгагдах боломжгүй болгоход оршино.

Эх сурвалж : ttt.mn / Таван Толгой Түлш ХХК/