Posted on 15 Comments

Нууц хадгалах гэрээ

Нууц хадгалах гэрээ гэж юу вэ? 

Нууц хадгалах гэрээгээр ажил олгогч нь өөрийн болон үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг давхар хамгаалах боломжтой. Ажилтан нь ажил үүрэг гүйцэтгэх хугацаандаа түүнд ил болсон аливаа нууцад хамаарах мэдээллийг тараахгүй байх, хадгалах үүргийг хүлээнэ. Нууц хадгалах гэрээнд нууцад хамаарах зүйлсийг тодорхойлон тусгасан. Ингэснээр талууд өөрсдийн хариуцлагыг нягт ухамсарлах юм. Бизнесийн байгууллагын хувьд нууц хадгалах гэрээ нь нэлээдгүй чухал ач холбогдолтой юм. Ажилтан бизнестэй холбоотой аливаа нууцыг чандлан хадгалснаар тухайн байгууллагад үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах юм. Нууц хадгалах гэрээгээр талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхой тусгаж өгсөн болно. 

Posted on 9 Comments

Цалин хөлс олгох журам

Цалин хөлс олгох журам гэж юу вэ?

Цалин хөлс олгох журмаар ажилтны цалин хөлс авах эрхийг ил тод нээлттэйгээр хангах, ажил олгогч болон ажилтны зүгээс түүний хэрэгжилтэнд хяналт тавих, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Энэхүү журмаар цалин хөлсний төрлийг тодорхойлж өгсөн. Ингэснээр ажилтаны цалингийн бүтэц нь тодорхой болох юм.  Мөн цалин олголт болон суутгалын талаар тусгаж өгснөөр байгууллагын нийт ажилчид цалингийн талаарх тодорхой нэгдсэн зохицуулалтыг  дагаж мөрдөхөд хялбар болно. 

Posted on 13 Comments

Ажлын байрны тодорхойлолт

Ажлын байрны тодорхойлолт гэж юу вэ? 

Албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоор тухайн ажилтны ажлын байрны зорилго, гүйцэтгэх чиг үүрэг, хүлээх хариуцлага зэргийг тодорхой тусгасан байдаг. Ингэснээр тухайн ажилтан өөрийн ажил үүргээ үр дүнтэй гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой юм. Ажил олгогчийн зүгээс ажилтныг удирдлагаар хангахад ил тод, нээлттэй болох юм. Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тухайн ажлын байрны тодорхойлолтыг уншиж танилцуулах нь зохистой юм. 

Posted on 15 Comments

Дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журам

Дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журам гэж юу вэ? 

Энэхүү журам нь ажлын байранд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, энэ талаар гарсан аливаа гомдлыг шийдвэрлэх зорилготой. Тус журамд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт зэргийг тусгайлан тодорхойлсон ба үүнтэй холбоотойгоор ажил олгогч болон ажилтны эрх, үүргийг нарийвчлан тусгасан. Ажил олгогч нийт ажилчдад энэхүү журмыг  танилцуулж мөрдүүлснээр тухайн байгууллага нь ажлын байрны аливаа дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх юм. 

Posted on 14 Comments

Ажилтны мэдээлэл авах боловсруулах хадгалах, ашиглах, журам

Ажилтны мэдээлэл авах боловсруулах хадгалах, ашиглах, журам гэж юу вэ? 

Энэхүү журам нь Хөдөлмөрийн тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулинд үндэслэн боловсруулагдсан. Тус журам нь байгууллагын ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглахад тавигдах нийтлэг шаардлагыг мөрдүүлэхэд ашиглана. Тус журмаар ажилтын мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглахад ажил олгогч болон ажилтны эрх, үүргийг нарийвчлан тусгаж өгсөн. Ингэснээр ажилтны аливаа мэдээллийг хууль бусаар задруулах, хууль ёсны эрх ашгийг зөрчихөөс сэргийлэх юм.  

Posted on Leave a comment

Бүтэц, орон тоо гэж юу вэ?

Байгууллагын бүтэц орон тоог тодорхой болгосноор тухайн байгууллагын ажилчдад тодорхой зохион байгуулалтыг таниулах ач холбогдолтой. Ингэснээр зохион байгуулалтанд орох, тухайн орон тооны үүрэг хариуцлагыг нээлттэйгээр харуулах зэрэг давуу талуудтай. 

Бүтэц, орон тоог батлах шаардлага нь тухайн байгууллагын зохион байгуулалтыг удирдах, цаашдын бодлого төлөвлөлтийг бий болгоход оршино. 

Posted on 14 Comments

Соёлын стандарт, ёс зүйн дүрэм гэж юу вэ?

Соёлын стандарт, ёс зүйн дүрэм нь компанийн өдөр тутмын харилцааг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, нэгдмэл байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Тус дүрмээр дамжуулан нийтлэг дагаж мөрдөх хэм хэмжээг тодорхойлогдох юм.  Компанийн өдөр тутмын эмх цэгцтэй харилцааг бий болгоход нийтээр дагаж мөрдөх зүйлс, хувцаслах соёл, хэрэглээний соёл зэргийг нарийвчлан тодорхойлсноор ажил олгогч болон ажилтан хоорондын үл ойлголцол үүсэхээс сэргийлэх юм. 

Байгууллагад ёс зүйн дүрэм баталж мөрдүүлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тогтвортой, хүндрэлгүй явуулахад чухал ач холбогдолтой юм. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцож байгаа талууд ёс зүйн дүрмээ мөрдснөөр тухайн харилцааг эерэг болгодог. Ёс зүйн дүрмээр ёс зүйн зөрчил гаргасан тохиодолд хэрхэн хариуцлага ногдуулахыг тусгасан нь талуудын эрх ашгийг хамгаалах чухал үүрэгтэй юм.

Posted on 15 Comments

Албан хэрэг хөтлөлтийн стандарт гэж юу вэ?

Албан хэрэг хөтлөлтийн зорилго нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааны явцад хөтлөгдөн гарч буй зохион байгуулалт, захирамжлал, мэдээлэл-лавлагааны баримт бичгийг зохион бүрдүүлэх, нэг загварт оруулах, түүний хуулийн хүчин төгөлдөр байдлыг хангах, баримт бичгийн хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах үйл ажиллагааг журамлан явуулахад оршино. Тухайн журмыг мөрдүүлснээр баримт бичигт тавигдах нийтлэг шаардлагыг хангаж, түүнд холбогдох  ажилтны хүлээх үүрэг тодорхой болох юм. Мөн тус журманд албан хэрэг хөтлөлтөнд хориглох зүйлсийг тусгайлан зааснаар аливаа баримт бичгийн алдаанаас сэргийлэх чухал ач холбогдолтой юм.  

Posted on 4 Comments

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ гэж юу вэ?

Ажил олгогч нь тухай ажлын байрны онцлогоос хамаарч зарим ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж болно. Тус гэрээгээр тухайн ажилтанд захиран зарцуулахаар өгсөн аливаа эд хөрөнгийг дутаасан, гээгдүүлсэн, сольсон, эвдэж гэмтээсэн тохиолдолд өөрийн зардлаар 100% төлж хохиролгүй болгохыг тусгасан байдаг. Ингэснээр нэг талаас ажил олгогчийн эд хөрөнгийг хамгаалах, нөгөө талаас ажилтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэрээ юм.

Posted on 4 Comments

Анкет, танилцах хуудас, тойрох хуудас гэж юу вэ?

Анкет, танилцах хуудас, тойрох хуудас зэрэг нь компанийн өдөр тутмын албан хэрэг хөтлөлтөнд чухал ач холбогдолтой юм. Анкет нь ажилтны хувийн мэдээллийг авах, хадгалах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Танилцах хуудас тухайн ажилтанд мэдээлэл өгөх, түүнийг баталгаажуулах зорилготой байдаг. Тойрох хуудас нь ажилтны компанитай холбогдох аливаа тооцоог дуусгавар болгох бичиг баримт юм.