Инстаграм маркетингийн талаар А-Я цахим ном

30,800 

  • Инстаграмд хэрхэн шинэ хаяг нээх вэ? Инстаграм бизнес хаяг, Инстаграмд хэрхэн шинэ хаяг нээх вэ? Инстаграм хаягтаа оновчлол хийх, Инстаграм бизнес хаяг тохиргоо
  • Инстаграм пост feed алгоритм 2022 үндсэн 6 хүчин зүйл: Инстаграмын зураг ямар хэмжээтэй байх хэрэгтэй вэ? Инстаграмд ямар төрлийн пост олон хүнд хүрдэг вэ? Инстаграмын зурагны тайлбар буюу caption хэсгийг хэрхэн бичих вэ? Хаштагийг хэрхэн ашиглах вэ?
  • Инстаграм маркетингийн стратеги төлөвлөлт хэрхэн хийх вэ? Хэрхэн дагагчдаа худалдан авагчид болгох вэ? Хэрхэн инстаграмын дагагчдаа нэмэгдүүлэх вэ? Үр дүнгээ хэрхэн хэмжих вэ?
  • Инстаграмд хэрхэн сурталчилгаа явуулах вэ?

ЯАГААД ИНСТАГРАМ МАРКЕТИНГ ГЭЖ?

Инстаграмын 1,1тэрбум хэрэглэгчийн талаас илүү хувь нь насанд хүрэгчид байдаг бөгөөд 600 сая хэрэглэгч өдөр бүр хандалт хийж, нийт хэрэглэгчийн 35% нь өдөрт нэгээс илүү давтамжтай ханддаг байна. Түүнчлэн 25 сая бизнесийн байгууллага Инстаграмд өөрийн хуудсыг хөтөлдөг ажээ. Эдгээр тоо бидэнд Инстаграм бол маркетер бидний орхиж болохгүй суваг гэдгийн нотолгоо болж байна. Харин Монголд Инстаграм идэвхтэй ашигладаг 400 мянга гаруй хэрэглэгч бий.

Инстаграм хэрэглэгчийн үүднээс харвал та ямар зурганд ❤️️ дардаг вэ? Миний хувьд илүү сэтгэл хөдөлгөсөн, таатай мэдрэмж төрүүлэхүйц зурганд ❤️️ дардаг. Жишээлбэл, ямар нэг байгууллагын ажилчдын ажлаа гүйцэтгэж байгаа өнгөлөг, гоё зураг, бүтээгдэхүүн үйлчилгээний худалдан авалтад урин дуудсан, шунал хөдөлгөм бодит зураг, мөн байгууллагуудын ажлаа гүйцэтгэж байгаа өдөр тутмын үйл ажиллагааны story хэлбэртэй контент гэх мэт илүү үйл явдал харуулж, мэдрэмж төрүүлсэн контентыг илүү таашаадаг. Эндээс харахад Инстаграмбол тухайн мөчийн сэтгэгдлийг хуваалцах амьд орон зай гэж хэлж болохоор байна. Instagram-ийг “стрессгүй орон зай” гэж хэлэхэд бараг л хилстэхгүй. Иймд хэрэв танай байгууллага Инстаграмыг сошиал медиа маркетингийн нэг сувгаа болгон хөгжүүлэхийг зорьж байгаа бол тус сувгийн энэхүү онцлогийг мартаж болохгүй.

Хэл: Монгол
Хуудасны тоо: 29
Файлын хэмжээ: 4.6 MB
Файлын төрөл: Portable Document Format (PDF)

Танд бүтээгдэхүүнүүд