ХАБЭА стандарт багц

192,000 

ХАБЭА-н стандарт багцад багтах баримт бичгүүдийн жагсаалт

  1. Хөдөлмөр аюулгүй байдлын эрүүл ахуйн бодлого
  2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ерөнхий заавар
  3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, элсэлт, сургалтын журам
  4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай журам /Нийтлэг/
  5. Ажилтнуудын ажлын чадамжийг шалгах журам /Fitness for Work/
  6. Ажлын байранд галын аюулгүй байдлыг хангах журам
  7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах журам
  8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах ажлын төлөвлөгөө
  9. Хөдөлмөрийн аюулгүй байдлын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам
  10. Үйлдвэрлэлийн осол, осолд дөхсөн тохиолдлыг судлан бүртгэх журам
  11. Галын аюулгүй байдлыг хангах тухай журам
  12. Аюул эрсдэл үнэлэх, хяналт тавих журам
  13. Ажлын тусгай хувцас, НБХХ-ээр хангах журам

 

ХАБЭА-н стандарт багцийг та яагаад авах ёстой вэ?

1. Хуулийн шаардлага:

Монгол Улсын ХАБЭА-н тухай хуулийн 27.2-р зүйлд аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Үүнд:
– 27.3.1-д: Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх;
– 27.3.2-д: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг.
Ийм учраас ХАБЭА-н удирдлагын тогтолцоог компани дээрээ хэрэгжүүлнэ гэдэг нь сайн дурын ажил буюу сонголт биш бөгөөд компани байгууллага бүрийн хуулиар хүлээсэн заавал биелүүлэх үүрэг гэж ойлгож болно.

2. Бизнесийн шаардлага:

Манай оронд хэрэгжиж байгаа томоохон төслүүдэд манай үндэсний компаниуд тэргүүлэн оролцож чадахгүй, зөвхөн туслан гүйцэтгэгчийн түвшинд ажиллаж, боломжит ашгийг олж чадахгүй алдаж байна. Ийм учраас манай үндэсний компаниуд цаашдаа хөгжих, тогтвортой үйл ажиллагаа явуулах, гадаад зах зээлд хүч үзэн өрсөлдөх хүсэл эрмэлзэлтэй байгаа бол захиалагч, хэрэглэгчдийн зүгээс тавьж буй Чанар, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, Байгаль орчны гүйцэтгэлтэй холбогдолтой шаардлагуудыг хангахын тулд Чанар, ХАБЭА, Байгаль орчны удирдлагын тогтолцоог бий болгож хэрэгжүүлэх, тогтмолжуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Дээрх нэгдмэл тогтолцоог нэвтрүүлэх үндэс нь эхний ээлжинд ХАБЭА-н суурь журмуудыг баталж хэрэгжүүлэх явдал юм.

Танд бүтээгдэхүүнүүд