Соёлын стандарт, ёс зүйн дүрэм нь компанийн өдөр тутмын харилцааг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, нэгдмэл байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Тус дүрмээр дамжуулан нийтлэг дагаж мөрдөх хэм хэмжээг тодорхойлогдох юм. Компанийн өдөр тутмын эмх цэгцтэй харилцааг бий болгоход нийтээр дагаж мөрдөх зүйлс, хувцаслах соёл, хэрэглээний соёл зэргийг нарийвчлан тодорхойлсноор ажил олгогч болон ажилтан хоорондын үл ойлголцол үүсэхээс сэргийлэх юм.
Байгууллагад ёс зүйн дүрэм баталж мөрдүүлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тогтвортой, хүндрэлгүй явуулахад чухал ач холбогдолтой юм. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцож байгаа талууд ёс зүйн дүрмээ мөрдснөөр тухайн харилцааг эерэг болгодог. Ёс зүйн дүрмээр ёс зүйн зөрчил гаргасан тохиодолд хэрхэн хариуцлага ногдуулахыг тусгасан нь талуудын эрх ашгийг хамгаалах чухал үүрэгтэй юм.