Ажилтны мэдээлэл авах боловсруулах хадгалах, ашиглах, журам

Ажилтны мэдээлэл авах боловсруулах хадгалах, ашиглах, журам гэж юу вэ?  Энэхүү журам нь Хөдөлмөрийн тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулинд үндэслэн боловсруулагдсан. Тус журам нь байгууллагын ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглахад тавигдах нийтлэг шаардлагыг мөрдүүлэхэд ашиглана. Тус журмаар ажилтын мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглахад ажил олгогч болон ажилтны эрх, үүргийг нарийвчлан […]

Бүтэц, орон тоо гэж юу вэ?

Байгууллагын бүтэц орон тоог тодорхой болгосноор тухайн байгууллагын ажилчдад тодорхой зохион байгуулалтыг таниулах ач холбогдолтой. Ингэснээр зохион байгуулалтанд орох, тухайн орон тооны үүрэг хариуцлагыг нээлттэйгээр харуулах зэрэг давуу талуудтай.  Бүтэц, орон тоог батлах шаардлага нь тухайн байгууллагын зохион байгуулалтыг удирдах, цаашдын бодлого төлөвлөлтийг бий болгоход оршино. 

Соёлын стандарт, ёс зүйн дүрэм гэж юу вэ?

Соёлын стандарт, ёс зүйн дүрэм нь компанийн өдөр тутмын харилцааг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, нэгдмэл байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Тус дүрмээр дамжуулан нийтлэг дагаж мөрдөх хэм хэмжээг тодорхойлогдох юм.  Компанийн өдөр тутмын эмх цэгцтэй харилцааг бий болгоход нийтээр дагаж мөрдөх зүйлс, хувцаслах соёл, хэрэглээний соёл зэргийг нарийвчлан тодорхойлсноор ажил олгогч болон ажилтан […]

Албан хэрэг хөтлөлтийн стандарт гэж юу вэ?

Албан хэрэг хөтлөлтийн зорилго нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааны явцад хөтлөгдөн гарч буй зохион байгуулалт, захирамжлал, мэдээлэл-лавлагааны баримт бичгийг зохион бүрдүүлэх, нэг загварт оруулах, түүний хуулийн хүчин төгөлдөр байдлыг хангах, баримт бичгийн хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах үйл ажиллагааг журамлан явуулахад оршино. Тухайн журмыг мөрдүүлснээр баримт бичигт тавигдах нийтлэг шаардлагыг хангаж, түүнд холбогдох  ажилтны хүлээх […]

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ гэж юу вэ?

Ажил олгогч нь тухай ажлын байрны онцлогоос хамаарч зарим ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж болно. Тус гэрээгээр тухайн ажилтанд захиран зарцуулахаар өгсөн аливаа эд хөрөнгийг дутаасан, гээгдүүлсэн, сольсон, эвдэж гэмтээсэн тохиолдолд өөрийн зардлаар 100% төлж хохиролгүй болгохыг тусгасан байдаг. Ингэснээр нэг талаас ажил олгогчийн эд хөрөнгийг хамгаалах, нөгөө талаас ажилтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх […]

Анкет, танилцах хуудас, тойрох хуудас гэж юу вэ?

Анкет, танилцах хуудас, тойрох хуудас зэрэг нь компанийн өдөр тутмын албан хэрэг хөтлөлтөнд чухал ач холбогдолтой юм. Анкет нь ажилтны хувийн мэдээллийг авах, хадгалах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Танилцах хуудас тухайн ажилтанд мэдээлэл өгөх, түүнийг баталгаажуулах зорилготой байдаг. Тойрох хуудас нь ажилтны компанитай холбогдох аливаа тооцоог дуусгавар болгох бичиг баримт юм. 

Ажилтныг дадлагажуулах журам

Шинээр ажилд орж байгаа ажилтанг дадлагажуулахтай холбоотой үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна. Ингэснээр дадлагажуулагч болон дадлагажигч ажилтны эрх,  үүргийг тодорхойлж тэдний хоорондын харилцааг зохицуулах юм. Ажилтныг дадлагажуулах журманд үндэслэн ажилтныг дадлагажуулах, үнэлгээ тогтоох, хариуцлага тооцох зэрэг олон асуудлыг зохицуулах чухал ач холболдолтой юм.

Шагнал урамшуулал олгох журам гэж юу вэ?

Ажилтны ажилдаа хандах идэвх санаачлага, ажлын үр дүнг сайжруулах зорилгоор шагнал урамшуулал олгох журмыг нийт ажилчдад нээлттэйгээр танилцуулан мөрдөж болно.  Шагнал урамшуулал олгох журмыг байгууллагын ажилчдын нийт саналыг нэмэлтээр оруулж болно. Энэхүү журмаар ажилчдын тогтвортой хөдөлмөр эрхлэлт, идэвхи санаачлагатай байдлыг дэмжих чухал ач холбогдолтой юм.

Ажлын цаг тооцох журам

Хөдөлмөрийн тухай хуулинд ажил олгогч нь ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэг хүлээдэг. Энэ хүрээнд ажил олгогч ажлын цаг тооцох журмыг батлан нийт ажилчдад танилцуулах шаардлагатай. Энэхүү журмын зорилго нь ажлын цагийг үр дүнтэй ашиглахад хяналт тавих, хариуцлага тооцоход оршино.  Ажлын цаг тооцох журмаар дамжуулан ажлын цагийн бүртгэлийг хөтлөх нь ажилтанд цалин хөлс олгох баримтыг […]

Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ

Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ Ажилтан нь ажил олгогчийн удирдлага доор ажил олгогчийн үйл ажиллагаа явуулдгаас өөр байршилд өөрийн эсвэл ажил олгогчийн тоног төхөөрөмж, түүхий эд материалыг ашиглан ажил үүрэг гүйцэтгэх тохиолдолд гэрээсээ ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулна.  Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний онцлог нь ажилтан ажил үүргээ гүйцэтгэх байршил, гүйцэтгэх ажил, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх […]