Хөдөмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга) онцлох нэмэлт өөрчлөлт ба харьцуулалт

Бүлэг

Шинэчилсэн найруулгын нэмэлт өөрчлөлт

Өмнөх хуультай хийсэн харьцуулалт

Нэгдүгээр бүлэг

Хуулийн зорилтын шинэлчилсэн. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын “зохистой тэнцвэрт байдал”-ыг хангахыг зорилт болгосон.

Өмнөх хуулинд хөдөлмөрийн гэрээнд оролцогч талуудын эрх тэгш байдлыг хангахыг зорилтоо болгож байсан.
Хөдөлмөрийн хууль тогтоомжийг тодорхой  дэлгэрэнгүй зааж өгсөн.
Хуулийн үйлчлэх хүрээг шинээр нарийвчлан зааж өгсөн.
Хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг шинэчлэн найруулсан. “насан хүрээгүй ажилтан”, “хөдөлмөрийн харилцаа”, “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гэх мэт шинээр нэр томьёоны тодорхойлолтыг оруулсан.
Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийг шинээр тусгаж өгсөн. Өмнөх суурь зарчимын талаар тодорхой тусгаагүй байсан.
Ажил эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох талаар дэлгэрэнгүй тусгасан. Ялгаварлан гадуурхалтаас ангид нөхцөл бүрдүүлэхийг ажил олгогчид үүрэг болгосон.  “Шууд ялгаварлан гадуурхалт” гэсэн ойлголтыг шинээр тайлбарласан бөгөөд ялгаварлан гадуурхалтанд өртсөн гэж үзсэн тохиолдолд гомдлоо хаана гаргах талаар дэлгэрэнгүй тусгасан. Өмнөх хуулийн 7 дугаар зүйлд Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал,  давуу байдал тогтоохыг хориглох талаар
Дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох талаар шинээр тусгасан оруулсан. Ажил олгогчид хөдөлмөрийн дотоод журамдаа дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтын талаарх зохицуулалтыг заавал тусгах үүрэг ногдуулсан бөгөөд ажил олгогч дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтыг илрүүлэх боломж нөхцлийг тусгасан байхыг шаардсан байна.

 

Өмнөх хуулинд ийм зохицуулалт тусгагдаагүй байсан. Ажлын байран дах аливаа хүчирхийлэл, дарамт зэрэг нь тодорхой тусгагдаагүй байсан тул энэ талаарх асуудлыг  хэрхэн шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй байсан нэлээдгүй асуудлыг дагуулж байсан.
“Албадан хөдөлмөрлүүлэх” ойлголтыг хуулиар тодорхойлсон ба албадан хөдөлмөрлүүлэхэд хамаарахгүй тохиолдлуудыг мөн дурдсан байна. Албадан хөдөлмөрлүүлэх талаар тодорхой зохицуулалт тусгагдаагүй байсан.
Барьцаа хэрэглэхийг хориглох тухай шинээр тусгаж өгсөн. Өмнөх хуулинд барьцааны талаарх ойлголт огт тусгагдаагүй байсан. Практикт зарим газарт барьцаа хэрэглэж байсан бөгөөд энэ талаар хуулинд тодорхой зохицуулалтгүй байсан тул асуудал дагуулж байсан.
Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тавигдах шаардлагуудыг нэмэгдүүлсэн. Өмнөх хуулинд эдгээрт тавигдах шаардлагуудыг нэгтгэн тусгаагүй байсан.

Хоёрдугаар бүлэг

Хөдөлмөрийн нийгмийн түншлэл хэмээх ойлголтыг оруулж ирсэн. Энэ нь хөдөлмөрийн 3 талт хамтын хэлэлцээрийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна. Мөн түүний суурь зарчмыг шинэчлэн тогтоосон. Өмнөх хуулийн 138 дугаар зүйлд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хэмээн тусгагдсан байсан.
Мэргэшлийн үндэсний хүрээний талаар шинээр тусгасан ба түүний үүрэг, оролцоо болон эрхзүйн байдлын талаар тусгасан.

Гуравдугаар бүлэг

Хамтын хэлэлцээний үндсэн зарчмыг шинэчилсэн. Тус шинэчлэлтээр хамтын хэлэлцээний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо хүйсийн эрх тэгш байдлыг хангах, улс төрийн нөлөөлөлөөс ангид байх талаар тусгасан байна. Хамтын хэлэлцээ буюу Хөдөлмөрийн тухай хуулийн гуравдугаар бүлэгт “ажил хаялт”-ын талаар зохицуулалтыг тусгаж өгсөн. Ажил хаялтын талаар зохицуулалт нь Аравдугаар бүлэг буюу “Хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалт”-д тусгагдсан байсан.

Дөрөвдүгээр бүлэг

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд “Хамтын хэлэлцээрийн үйлчлэх хүрээ”-г дэлгэрэнгүй тусгасан. Ийнхүү хамтын хэлэлцээрийн үйлчлэх хүрээг тэлснээр түүний үр нөлөөг үр дүнтэй болгохыг зорисон байна.

Тавдугаар бүлэг

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх нөхцлийг шинээр тусгаж өгсөн. Үүнд хөдөлмөрийн гэрээ байгуулснаас үл хамааран “ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр  хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” хэмээн тусгасан байна. Өмнөх хуулинд хөдөлмөрийн харилцаа үүсэх нөхцөлийн талаар тодорхой тусгаагүй байсан. Иймд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр ажил олгогч үйлдвэрийн ослыг хүлээн зөвшөөрөхгүй байх маргаан практикт гарсаар байсан.
Ажил олгогч, ажилтаны эрх, үүргийг нарийвчлан тодорхойлсон. Ийнхүү ажилтан, ажил олгогчийн эрх, үүргийг нарийвчлан тусгаж өгсөн нь Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд дэлгэрүүлэн тусгах мөн хөдлмөрийн гэрээнд илүү ойлгомжтойгоор тусгагдах боломжийг олгож байна. Өмнөх хуулийн ажилтан болон ажил олгогчийн эрх, үүргийг нэг өгүүлбэрээр тусгасан байсан.
Ажил олгогч ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах ашиглахад тавигдах нийтлэг шаардлагыг шинээр тусгасан. Ажил олгогчид ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журмыг баталж мөрдүүлэхийг үүрэг болгосон. Тус зохицуулалтаар хууль тогтоогч ажилтын хувийн нууцыг хадгалахыг зорьсон ба тус зохицуулалтаар хувь хүний нууцын халдашгүй байдлыг хангахын зорьсон. Өмнөх хуулинд энэ талаарх зохицуулалт байгаагүй.
Хөдөлмөрийн гэрээний талуудыг тусгаж өгсөн.

Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно хэмээн тусгасан.

Өмнөх хуулинд хөдөлмөрийн гэрээний талууд тодорхойлон заагаагүй байсан. Мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хэдийд эхлэх талаар нарийвчлан тусгагдаагүй байсан.
Гэрээний гол нөхцөлөөс гадна нэмж тусгаж болох нөхцөлүүдийг хуулинд тусгасан нь хөдөлмөрийн гэрээний агуулгыг өргөн хүрээнд авч үзэхийг зорьсон байна.

 

Ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийн харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгалсан гэрээ байгуулж болохыг шинээр тусгасан. Ажил олгогч болон ажилтны хоорон дах хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг өргөн хүрээнд зохицуулах боломжийг олгосон байна. Өмнөх хуулинд тусгайлсан гэрээний тухай зохицуулалт тусгагдаагүй байсан.
Хөдөлмөрийн гэрээний хугаацааг дэлгэрэнгүй тусгасан. Хугацаатай байгуулах хөдөлмөрийн гэрээг тодорхойлж өгсөн. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг  хугацаатайгаар байгуулахад тусгайлан байгуулах гэрээг тусгаж өгсөн байна.
Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхийг тусгаж өгсөн. Энэхүү заалтаар ажилтаны хууль ёсны эрхийг хамгаалаад зогсохгүй тэднийг найдвартай цалин хөлсөөр хангагдах баталгааг олгож байна. Өмнөх хуулинд энэ талаарх зохицуулалт тусгагдаагүй байсан.
Ажил олгогч ажилтаныг ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх  нөхцөлийг шинээр тусгасан. Энэхүү заалт шинээр тусгагдсанаар ажил олгогч ажлаа саадгүй явуулах, ажил олгогч үүсч болох болзошгүй нөхцөлд асуудлыг түргэн шуурхай шийдэх чухал ач холбогдолтой зохицуулалт юм. Өмнөх хуулинд энэ талаарх зохицуулалт тусгагдаагүй байсан.
Ажилтан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авах нөхцөлийг тусгасан. Энэхүү зохицуулалтаар ажил олгогч, ажилтан хоорондын итгэлцлийг бататгахад оршино.
Өөр ажилд түр шилжүүлэх үндэслэлд жирэмсэн, хөхүүл эмэгтэй, гэрч, хохирогч зэрэг субьектууд шинээр тусгагдснаар тэдгээрийн хууль ёсны ашиг сонирлыг хамгаалахад ихээхэн ач холбогдолтой байна.
Сэлгэн ажиллуулах талаар шинээр тусгаж өгсөн. Энэхүү зохицуулалтаар ажил олгогчид дотоод хүний нөөцийн менежмент хийх боломжийг олгосон ба нөгөө талаас ажилтан сэлгэн ажилласан тохиолдолд эрх нь зөрчигдөхгүй байхаар тусгасан байна.
Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээг дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Дагалдан ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа, үндсэн цалин зэргийг тусгайлан заасан байна. Өмнөх хуулинд дагалднаар ажиллах талаар дэлгэрэнгүй тусгагдаагүй байсан. Үүнээс үүдээд ажилтны эрх зөрчигдөх тохиолдол ихээхэн гарч байсан.
Дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээг шинээр тусгав. Энэхүү гэрээгээр ажилтан, ажил олгогч, сургалтын байгууллага хамтран дагалдан суралцах гурвалсан хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжийг өгсөн. Өмнөх хуулинд 45 дугаар зүйлд “Үйлдвэрлэл дээрх сургалт” гэсэн нэр томьёогоор тусгагдсан байсан.
Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Туршилтаар ажиллуулах хугацааг 3 сараас илүүгүй байхаар тусгасан ба нэг удаа 3 сараас илүүгүй хугацаагаар сунгаж болох талаар тусгаж өгсөн байна. Мөн улирлын шинжтэй ажил, ажилтны оронд, ажлын байранд түр ажиллуулах тохиолдолд туршилтаар ажиллуулах гэрээ байгуулахгүйг онцгойлон тусгасан байна. Өмнөх хуулинд туршилтаар ажиллуулах гэрээний хугацааны талаар тодорхой тусгаагүй бөгөөд ажилтны эрх зөрчигдөх тохиолдол нэлээдгүй гарч байсан.
Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг нарийвчлан тусгасан. Ажил олгогчийн санаачлагаар онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөлийг хуулинд нарийвчлан тусгаснаар ажил олгогч өөрийн эрх ашгаа хамгаалах боломжийг олгосон байна. Өмнөх хуулинд 22 дугаар зүйлд “контракт” гэсэн нэршлээр тусгагдсан ба зохицуулалтын хүрээ нь хэт өргөн агуулгаар тусгагдсан байсан.
Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг нарийвчлан тусгасан. Ажлын бүтэн бус цагийн ажилтныг хуулиар тодорхойлсон. Ингэснээр бусад бүтэн цагийн ажилтнаас ялгах ба ажилтны хууль ёсны эрхийг хамгаалсан зохицуулалтыг тусгасан байна.
Гэрээсээ ажиллах хөдөлмөрийн гэрээг шинээр тусгасан. Гэрээсээ ажиллах ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн Зургадугаар бүлэг буюу “Ажил, амралтын цаг” хамаарахгүй талаар тусгаж өгсөн байна.
Зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээний талаар шинээр тусгасан. Орчин үед шинээр нэвтэрч байгаа зайнаас ажиллах боломжийг нэвтрүүлснээр ажилтан болон ажил олгогчид харилцан ашигтай байдлыг бий болгож байна.
Иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээний шаардлага нөхцөлийг тодорхойлон тусгасан.

Мөн иргэд хооронд  байгуулсан хөдөлмөрийн гэрээг бүртгэх, дуусгавар болгох асуудлыг нэмэлтээр зохицуулсан.

Туслах ажилтан, гэрээнийй үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний онцлогийг тусгаж өгсөн. Ингэснээр практикт өргөнөөр үүсдэг асуудлыг бууруулах, талуудын эрх, үүргийг тодорхойлсноор биелэлтэнд үр ашигтай юм.
Хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлүүдийг тусгаж өгсөн.

  1. Үл өрсөлдөх үүрэг
  2. Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг
  3. Ажилтны нууц хадгалах үүрэг
  4. Ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлага
Ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулах зохицуулалтаар шинээр тусгаж өгсөн. Шинээр тусгагдсан энэхүү зохицуулалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажил олгогч болон ажилтанд хөдөлмөр эрхлэх өргөн боломжийг олгож байна.
Бөөнөөр халах үеийн зохицуулалтыг дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Ингэснээр бөөнөөр халагдах үеийн ажилтаны эрх ашгийг хамгаалахад илүү тодорхой үр нөлөөтэй юм.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжтэй холбоотой зохицуулалтыг дэлгэрэнгүй байдлаар нэмэлт заалт тусгагдсан. Ингэснээр ажил олгогч ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг нарийвчилсан бөгөөд нэг талаас ажил олгогчийн эрх ашгийг хамгаалах нөгөө талаас ажил олгогчид өндөр тэтгэмж ногдуулах нь хүндрэлтэй байж болох юм.
Ажил хүлээлцэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тухай шийдвэр гаргах зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан. Ингэснээр ажил олгогч, ажилтны хоорондын хариуцлагыг өндөрсгөж, практикт гарах маргаанаас урьдчилан сэргийлэх давуу талтай юм.

Зургадугаар бүлэг-Ажлын цаг

●       Насанд хүрээгүй хүний долоо хоногийн ажлын цаг 30-аас илүүгүй байхыг тусгасан.

●       Долоо хоногийн ажлын дээд хугацааг 56 цагаар тусгасан.

●       Ажлын бүтэн бус цагийг 32-оос илүүгүй байхаар заасан

●       Ээлжийн ажлын цагийг 8 цагаар тусгасан.

●       Шөнийн цагаар ажиллах ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар нэмэлт зохицуулалт тусгагдсан.

●       Дуудлагын цагаар ажиллуулах зохицуулалтыг шинээр тусгасан. Ингэснээрг ажил олгогч ажилтан нэмэлтээр ажиллуулах боломж бүрдсэн байна.

●       Уртын ээлжээр ажиллуулах зохицуулалтыг тусгасан. Ингэснээр уул уурхай болон бусад салбарт ажилтны ажил, амралтыг зохицуулахад ихээхэн ач холбогдолтой юм.

 

Зургадугаар бүлэг-Амралтын цаг

●       Амралтын цагийн төрлийг хуулинд тусгаж өгсөн.

●       Дараалсан хоёр өдрийн хоорондын тасралгүй амралтын хугацаа 12 цагаас доошгүй байхаар шинээр тусгасан.

●       Долоо хоног бүрийн амралтын талаар шинээр тусгасан.

 

Долдугаар бүлэг

●       Цалин хөлс тогтоох зарчимыг шинэчлэн тогтоосон. Хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, инфляцын түвшнийг харгалзах талаар тусгасан нь эдийн засагтай уялдуулан цалин тогтоох зарчимыг авч үзсэн байна.

●       Ажлын бүтэн бус цагийн ажилтны цалингийн хэмжээг тогтоосон.

●       Туслах малчны цалин хөлсийг тогтоосон. Туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгохыг зөвшөөрсөн. Ингэснээр туслах малчны эрх ашгийг хамгаалах нөхцөл бүрдэж байгаа юм.

●       Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан, гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээний дагуу ажиллаагүй, эсхүл өөр ажилд шилжсэн үеийн цалин хөлс, олговорын талаар тусгасан.

●       Сул зогсолтын үеийн олговорыг үндсэн цалингийн нь 60-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээгээр олгохыг хуулинд тусгасан байна. Мөн олговрын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байхыг хориглосон байна.

●       Ажил олгогчид цалин хөлсний өөрчлөлтийн тухай 10 ба түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

●       Өмнөх хуулинд гэрч хохирогчийг хамгаалах талаар огт тусгагдаагүй байсан бөгөөд гэрч хохирогчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт дутагдаж байсан.

Наймдугаар бүлэг

●       Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, ажилтны эрүүл мэндийг хамгаалах үүргийг ажил олгогчид ногдуулсан.

Есдүгээр бүлэг

●       Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн төрлийг нэмэгдүүлсэн. Ингэснээр ажил олгогчийн зүгээс ажилтанд уян хатан хандах, асуудлыг шийдэх сонголтуудыг нэмж тависан байна.

●       Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхдээ хувийн багаж, хэрэгсэл, эд зүйл ашигласны нөхөн төлбөрийн талаар шинээр тусгаж өгсөн.

Аравдугаар бүлэг

●       Ихэр хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 140 хоногоор тооцно.

●       Эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад 10-аас доошгүй хоногийн чөлөөг олгож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

Арваннэгдүгээр бүлэг

●       Хөдөлмөрийн эрхийн маргааны зохицуулалтанд сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах  талт хорооны зохицуулалт шинээр тусган түүний эрх үүргийг тодорхойлсон.

Арванхоёрдугаар бүлэг

●       Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага, түүний чиг үүргийг тусгасан.

●       Мөн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн эрх, үүргийг тусгасан нь хуулийн хэрэгжилтэнд тавих хяналтыг тодорхой байдлыг бий болгохыг зорисон байна.

 

[wpdatatable id=159 table_view=regular]