Ажил олгогч нь тухай ажлын байрны онцлогоос хамаарч зарим ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж болно. Тус гэрээгээр тухайн ажилтанд захиран зарцуулахаар өгсөн аливаа эд хөрөнгийг дутаасан, гээгдүүлсэн, сольсон, эвдэж гэмтээсэн тохиолдолд өөрийн зардлаар 100% төлж хохиролгүй болгохыг тусгасан байдаг. Ингэснээр нэг талаас ажил олгогчийн эд хөрөнгийг хамгаалах, нөгөө талаас ажилтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэрээ юм.