Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга) онцлох нэмэлт өөрчлөлт ба харьцуулалт

Шинэчлэгдсэн Хөдөлмөрийн багц баримт татаж авах бол ЭНД ДАРНА уу.

Бүлэг Шинэчилсэн найруулгын нэмэлт өөрчлөлт Өмнөх хуультай хийсэн харьцуулалт Хөдөлмөрийн тухай хуулинд тусгагдсан байдал
Нэгдүгээр бүлэг Хуулийн зорилтын шинэлчилсэн. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын “зохистой тэнцвэрт байдал”-ыг хангахыг зорилт болгосон.  Өмнөх хуулинд хөдөлмөрийн гэрээнд оролцогч талуудын эрх тэгш байдлыг хангахыг зорилтоо болгож байсан. 
Хөдөлмөрийн хууль тогтоомжийг тодорхой  дэлгэрэнгүй зааж өгсөн.
Хуулийн үйлчлэх хүрээг шинээр нарийвчлан зааж өгсөн.
Хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг шинэчлэн найруулсан. “насан хүрээгүй ажилтан”, “хөдөлмөрийн харилцаа”, “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гэх мэт шинээр нэр томьёоны тодорхойлолтыг оруулсан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тодорхойлсноор Хөдөлмөрийн хуулинд энэхүү шинэ нэр томьёо хэрэглэгдэж тусгагдсан.
Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийг шинээр тусгаж өгсөн. Өмнөх суурь зарчимын талаар тодорхой тусгаагүй байсан. Суурь зарчимд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт зэргийг тусгаж өгснөөр Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бүх төрлийн гэрээ, дүрэм журманд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох заалтыг тусгаж хэрэгжилтэнд анхаарах арга хэмжээ авах шаардлага бий болж байна.
Ажил эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох талаар дэлгэрэнгүй тусгасан. Ялгаварлан гадуурхалтаас ангид нөхцөл бүрдүүлэхийг ажил олгогчид үүрэг болгосон.  “Шууд ялгаварлан гадуурхалт” гэсэн ойлголтыг шинээр тайлбарласан бөгөөд ялгаварлан гадуурхалтанд өртсөн гэж үзсэн тохиолдолд гомдлоо хаана гаргах талаар дэлгэрэнгүй тусгасан.   Өмнөх хуулийн 7 дугаар зүйлд Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал,  давуу байдал тогтоохыг хориглох талаар заасан байсан. Ялгаварлан гадуурхалтын талаар хөдөлмөрийн  дотоод журамд нарийвлан тусгах шаардлагатай байна. Ялгаварлан гадуурхалтыг тайлбарласныг нийт ажилчдад сурчилан таниулах шаардлагатай.
Дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох талаар шинээр тусгасан оруулсан. Ажил олгогчид хөдөлмөрийн дотоод журамдаа дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтын талаарх зохицуулалтыг заавал тусгах үүрэг ногдуулсан бөгөөд ажил олгогч дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтыг илрүүлэх боломж нөхцлийг тусгасан байхыг шаардсан байна. Өмнөх хуулинд ийм зохицуулалт тусгагдаагүй байсан. Ажлын байран дах аливаа хүчирхийлэл, дарамт зэрэг нь тодорхой тусгагдаагүй байсан тул энэ талаарх асуудлыг  хэрхэн шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй байсан нэлээдгүй асуудлыг дагуулж байсан.  Ялангуяа бэлгийн дарамтын талаар хөдөлмөрийн дотоод журамд дэлгэрэнгүй тусгагдсан.
“Албадан хөдөлмөрлүүлэх” ойлголтыг хуулиар тодорхойлсон ба албадан хөдөлмөрлүүлэхэд хамаарахгүй тохиолдлуудыг мөн дурдсан байна. Албадан хөдөлмөрлүүлэх талаар тодорхой зохицуулалт тусгагдаагүй байсан.  Албадан хөдөлмөрлүүлэхийг тусгайлан тусгасан нь олон нийтэд таниулах, Эрүүгийн шинжтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Барьцаа хэрэглэхийг хориглох тухай шинээр тусгаж өгсөн.  Өмнөх хуулинд барьцааны талаарх ойлголт огт тусгагдаагүй байсан. Практикт зарим газарт барьцаа хэрэглэж байсан бөгөөд энэ талаар хуулинд тодорхой зохицуулалтгүй байсан тул асуудал дагуулж байсан. Хөдөлмөрийн гэрээ ний 7.1.12 дах хэсэгт Ажил олгогчийн үүрэг хэсэгт шинээр тусгасан.
Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тавигдах шаардлагуудыг нэмэгдүүлсэн.  Өмнөх хуулинд эдгээрт тавигдах шаардлагуудыг нэгтгэн тусгаагүй байсан.
Хоёрдугаар бүлэг Хөдөлмөрийн нийгмийн түншлэл хэмээх ойлголтыг оруулж ирсэн. Энэ нь хөдөлмөрийн 3 талт хамтын хэлэлцээрийг дэлгэрэнгүй тодорхойлсон байна. Мөн түүний суурь зарчмыг шинэчлэн тогтоосон. Өмнөх хуулийн 138 дугаар зүйлд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хэмээн тусгагдсан байсан. 
Мэргэшлийн үндэсний хүрээний талаар шинээр тусгасан ба түүний үүрэг, оролцоо болон эрхзүйн байдлын талаар тусгасан.
Гуравдугаар бүлэг Хамтын хэлэлцээний үндсэн зарчмыг шинэчилсэн. Тус шинэчлэлтээр хамтын хэлэлцээний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо хүйсийн эрх тэгш байдлыг хангах, улс төрийн нөлөөлөлөөс ангид байх талаар тусгасан байна. Хамтын хэлэлцээ буюу Хөдөлмөрийн тухай хуулийн гуравдугаар бүлэгт “ажил хаялт”-ын талаар зохицуулалтыг тусгаж өгсөн. Ажил хаялтын талаар зохицуулалт нь Аравдугаар бүлэг буюу “Хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалт”-д тусгагдсан байсан.
Дөрөвдүгээр бүлэг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд “Хамтын хэлэлцээрийн үйлчлэх хүрээ”-г дэлгэрэнгүй тусгасан. Ийнхүү хамтын хэлэлцээрийн үйлчлэх хүрээг тэлснээр түүний үр нөлөөг үр дүнтэй болгохыг зорисон байна.
Тавдугаар бүлэг Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх нөхцлийг шинээр тусгаж өгсөн. Үүнд хөдөлмөрийн гэрээ байгуулснаас үл хамааран “ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр  хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” хэмээн тусгасан байна.   Өмнөх хуулинд хөдөлмөрийн харилцаа үүсэх нөхцөлийн талаар тодорхой тусгаагүй байсан. Иймд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр ажил олгогч үйлдвэрийн ослыг хүлээн зөвшөөрөхгүй байх маргаан практикт гарсаар байсан.  “Ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” хэмээн тусгаж өгсөн нь ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж болохыг тусгаж өгсөн ба ингэснээр тухай ажилтаны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь ажил олгогчийн үүрэг юм. Энэ талаар хөдөлмөрийн гэрээнд тусгасан болно. Хөдөлмөрийн гэрээний 2.1.5-д шинээр тусгав.
Ажил олгогч, ажилтаны эрх, үүргийг нарийвчлан тодорхойлсон. Ийнхүү ажилтан, ажил олгогчийн эрх, үүргийг нарийвчлан тусгаж өгсөн нь Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд дэлгэрүүлэн тусгах мөн хөдлмөрийн гэрээнд илүү ойлгомжтойгоор тусгагдах боломжийг олгож байна.  Өмнөх хуулийн ажилтан болон ажил олгогчийн эрх, үүргийг нэг өгүүлбэрээр тусгасан байсан. Хөдөлмөрийн гэрээнд ажилтан болон ажил олгогчийн үүргийг тусгайлан тусгаж өгсөн.
Ажил олгогч ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах ашиглахад тавигдах нийтлэг шаардлагыг шинээр тусгасан. Ажил олгогчид ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журмыг баталж мөрдүүлэхийг үүрэг болгосон. Тус зохицуулалтаар хууль тогтоогч ажилтын хувийн нууцыг хадгалахыг зорьсон ба тус зохицуулалтаар хувь хүний нууцын халдашгүй байдлыг хангахын зорьсон. Өмнөх хуулинд энэ талаарх зохицуулалт байгаагүй.  Ажилтаны тухай олж авах мэдээллийн хязгаарыг тогтоож өгсөн. Ингэснээр хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын дагуу мэдээлэл олж авахдаа ажил олгогч тодорхой хязгаарлалтыг мөрдөнө. Ажилтны эрх хэсэгт энэ талаарх мэдээллийг гаргаж өгөхгүй байх эрхийг нь тусгаж өгсөн. Хөдөлмөрийн гэрээний 6.2.7-д тусгаж өгсөн.
Хөдөлмөрийн гэрээний талуудыг тусгаж өгсөн. 

Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно хэмээн тусгасан.

Өмнөх хуулинд хөдөлмөрийн гэрээний талууд тодорхойлон заагаагүй байсан. Мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хэдийд эхлэх талаар нарийвчлан тусгагдаагүй байсан. 
Гэрээний гол нөхцөлөөс гадна нэмж тусгаж болох нөхцөлүүдийг хуулинд тусгасан нь хөдөлмөрийн гэрээний агуулгыг өргөн хүрээнд авч үзэхийг зорьсон байна.  Нэмэлт нөхцөлүүдийг хөдөлмөрийн гэрээнд тусгай бүлгээр оруулж тусгасан.
Ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийн харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгалсан гэрээ байгуулж болохыг шинээр тусгасан. Ажил олгогч болон ажилтны хоорон дах хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг өргөн хүрээнд зохицуулах боломжийг олгосон байна. Өмнөх хуулинд тусгайлсан гэрээний тухай зохицуулалт тусгагдаагүй байсан.
Хөдөлмөрийн гэрээний хугаацааг дэлгэрэнгүй тусгасан. Хугацаатай байгуулах хөдөлмөрийн гэрээг тодорхойлж өгсөн. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг  хугацаатайгаар байгуулахад тусгайлан байгуулах гэрээг тусгаж өгсөн байна.  Хөдөлмөрийн гэрээний хугацааг тусгаж өгснөөр тусгайлсан гэрээ боловсруулагдаж практикт хэрэглэгдэж байна. 
Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхийг тусгаж өгсөн. Энэхүү заалтаар ажилтаны хууль ёсны эрхийг хамгаалаад зогсохгүй тэднийг найдвартай цалин хөлсөөр хангагдах баталгааг олгож байна. Өмнөх хуулинд энэ талаарх зохицуулалт тусгагдаагүй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийг Хөдөлмөрийн гэрээний 6.2.8, 6.2.9-д ажилтны эрхэд шинээр тусгав. Мөн ажил олгогчийн үүргийг 7.1.13, 7.1.14 зэрэгт шинээр тусгав.

Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2.10 болон 7.1.15-д тус бүр тусгав. 

Ажил олгогч ажилтаныг ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх  нөхцөлийг шинээр тусгасан. Энэхүү заалт шинээр тусгагдсанаар ажил олгогч ажлаа саадгүй явуулах, ажил олгогч үүсч болох болзошгүй нөхцөлд асуудлыг түргэн шуурхай шийдэх чухал ач холбогдолтой зохицуулалт юм. Өмнөх хуулинд энэ талаарх зохицуулалт тусгагдаагүй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн Хөдөлмөрийн гэрээний 7.2.7-д ажил олгогчийн эрхийн хүрээнд шинээр тусгав.
Ажилтан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авах нөхцөлийг тусгасан. Энэхүү зохицуулалтаар ажил олгогч, ажилтан хоорондын итгэлцлийг бататгахад оршино.  Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйл нь Хөдөлмөрийн гэрээний 6.1.4-т тусгасан.
Өөр ажилд түр шилжүүлэх үндэслэлд жирэмсэн, хөхүүл эмэгтэй, гэрч, хохирогч зэрэг субьектууд шинээр тусгагдснаар тэдгээрийн хууль ёсны ашиг сонирлыг хамгаалахад ихээхэн ач холбогдолтой байна.  Энэ талаар өөр ажилд түр шилжүүлэх журамд тусгах шаардлагатай.
Сэлгэн ажиллуулах талаар шинээр тусгаж өгсөн. Энэхүү зохицуулалтаар ажил олгогчид дотоод хүний нөөцийн менежмент хийх боломжийг олгосон ба нөгөө талаас ажилтан сэлгэн ажилласан тохиолдолд эрх нь зөрчигдөхгүй байхаар тусгасан байна. Сэлгэн ажиллуулах тусгайлсан журамд тусгах шаардлагатай.
Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээг дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Дагалдан ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа, үндсэн цалин зэргийг тусгайлан заасан байна. Өмнөх хуулинд дагалднаар ажиллах талаар дэлгэрэнгүй тусгагдаагүй байсан. Үүнээс үүдээд ажилтны эрх зөрчигдөх тохиолдол ихээхэн гарч байсан.  Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээг тусгайлан боловсруулсан.
Дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээг шинээр тусгав. Энэхүү гэрээгээр ажилтан, ажил олгогч, сургалтын байгууллага хамтран дагалдан суралцах гурвалсан хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжийг өгсөн.  Өмнөх хуулинд 45 дугаар зүйлд “Үйлдвэрлэл дээрх сургалт” гэсэн нэр томьёогоор тусгагдсан байсан.  Хараахан энэ гэрээг тусгайлан боловсруулаагүй байна.
Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Туршилтаар ажиллуулах хугацааг 3 сараас илүүгүй байхаар тусгасан ба нэг удаа 3 сараас илүүгүй хугацаагаар сунгаж болох талаар тусгаж өгсөн байна. Мөн улирлын шинжтэй ажил, ажилтны оронд, ажлын байранд түр ажиллуулах тохиолдолд туршилтаар ажиллуулах гэрээ байгуулахгүйг онцгойлон тусгасан байна.  Өмнөх хуулинд туршилтаар ажиллуулах гэрээний хугацааны талаар тодорхой тусгаагүй бөгөөд ажилтны эрх зөрчигдөх тохиолдол нэлээдгүй гарч байсан.  Энэхүү гэрээг тусгайлан боловсруулсан.
Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг нарийвчлан тусгасан. Ажил олгогчийн санаачлагаар онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөлийг хуулинд нарийвчлан тусгаснаар ажил олгогч өөрийн эрх ашгаа хамгаалах боломжийг олгосон байна.  Өмнөх хуулинд 22 дугаар зүйлд “контракт” гэсэн нэршлээр тусгагдсан ба зохицуулалтын хүрээ нь хэт өргөн агуулгаар тусгагдсан байсан. Энэхүү гэрээг тусгайлан боловсруулсан.
Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг нарийвчлан тусгасан. Ажлын бүтэн бус цагийн ажилтныг хуулиар тодорхойлсон. Ингэснээр бусад бүтэн цагийн ажилтнаас ялгах ба ажилтны хууль ёсны эрхийг хамгаалсан зохицуулалтыг тусгасан байна.  Хараахан болосруулагдаагүй.
Гэрээсээ ажиллах хөдөлмөрийн гэрээг шинээр тусгасан. Гэрээсээ ажиллах ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн Зургадугаар бүлэг буюу “Ажил, амралтын цаг” хамаарахгүй талаар тусгаж өгсөн байна.   Хараахан боловсруулагдаагүй.
Зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээний талаар шинээр тусгасан. Орчин үед шинээр нэвтэрч байгаа зайнаас ажиллах боломжийг нэвтрүүлснээр ажилтан болон ажил олгогчид харилцан ашигтай байдлыг бий болгож байна.  Хараахан боловсруулагдаагүй.
Иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээний шаардлага нөхцөлийг тодорхойлон тусгасан. 

Мөн иргэд хооронд  байгуулсан хөдөлмөрийн гэрээг бүртгэх, дуусгавар болгох асуудлыг нэмэлтээр зохицуулсан. 

Малчин болон гэрийн үйлчилгээний ажилтан түүнтэй адилгах хөдөлмөрийн гэрээг боловсруулсан.
Туслах ажилтан, гэрээний үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний онцлогийг тусгаж өгсөн. Ингэснээр практикт өргөнөөр үүсдэг асуудлыг бууруулах, талуудын эрх, үүргийг тодорхойлсноор биелэлтэнд үр ашигтай юм. 
Хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлүүдийг тусгаж өгсөн. 

  1. Үл өрсөлдөх үүрэг 
  2. Ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг
  3. Ажилтны нууц хадгалах үүрэг 
  4. Ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлага 
Үл өрсөлдөх Онцгой нөхцөл бүхий Хөдөлмөрийн гэрээнд тусгасан. 

Ажилтны нууц хадгалах үүргийг Хөдөлмөрийн гэрээнд тусгасан. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухайд тусгайлсан гэрээг боловсруулсан.

Ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулах зохицуулалтаар шинээр тусгаж өгсөн. Шинээр тусгагдсан энэхүү зохицуулалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажил олгогч болон ажилтанд хөдөлмөр эрхлэх өргөн боломжийг олгож байна.  Хөдлөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа нь Хөдөлмөрийн хуулинд шинээр тусгагдсан байна.
Бөөнөөр халах үеийн зохицуулалтыг дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Ингэснээр бөөнөөр халагдах үеийн ажилтаны эрх ашгийг хамгаалахад илүү тодорхой үр нөлөөтэй юм. 
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжтэй холбоотой зохицуулалтыг дэлгэрэнгүй байдлаар нэмэлт заалт тусгагдсан. Ингэснээр ажил олгогч ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг нарийвчилсан бөгөөд нэг талаас ажил олгогчийн эрх ашгийг хамгаалах нөгөө талаас ажил олгогчид өндөр тэтгэмж ногдуулах нь хүндрэлтэй байж болох юм. 
Ажил хүлээлцэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тухай шийдвэр гаргах зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан. Ингэснээр ажил олгогч, ажилтны хоорондын хариуцлагыг өндөрсгөж, практикт гарах маргаанаас урьдчилан сэргийлэх давуу талтай юм.  Хөдөлмөрийн дотоод журманд тусгасан. 
Зургадугаар бүлэг-Ажлын цаг
  • Насанд хүрээгүй хүний долоо хоногийн ажлын цаг 30-аас илүүгүй байхыг тусгасан.
  • Долоо хоногийн ажлын дээд хугацааг 56 цагаар тусгасан.
  • Ажлын бүтэн бус цагийг 32-оос илүүгүй байхаар заасан 
  • Ээлжийн ажлын цагийг 8 цагаар тусгасан.
  • Шөнийн цагаар ажиллах ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар нэмэлт зохицуулалт тусгагдсан.
  • Дуудлагын цагаар ажиллуулах зохицуулалтыг шинээр тусгасан. Ингэснээрг ажил олгогч ажилтан нэмэлтээр ажиллуулах боломж бүрдсэн байна. 
  • Уртын ээлжээр ажиллуулах зохицуулалтыг тусгасан. Ингэснээр уул уурхай болон бусад салбарт ажилтны ажил, амралтыг зохицуулахад ихээхэн ач холбогдолтой юм. 
Дуудлагын цагийн талаар Хөдөлмөрийн гэрээний 7.1.16-д тусгасан. Хөдөлмөрийн дотоод журманд нарийвчлан т шинээр тусгана. 
Зургадугаар бүлэг-Амралтын цаг
  • Амралтын цагийн төрлийг хуулинд тусгаж өгсөн.
  • Дараалсан хоёр өдрийн хоорондын тасралгүй амралтын хугацаа 12 цагаас доошгүй байхаар шинээр тусгасан. 
  • Долоо хоног бүрийн амралтын талаар шинээр тусгасан. 
Долдугаар бүлэг
  • Цалин хөлс тогтоох зарчимыг шинэчлэн тогтоосон. Хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, инфляцын түвшнийг харгалзах талаар тусгасан нь эдийн засагтай уялдуулан цалин тогтоох зарчимыг авч үзсэн байна.
  • Ажлын бүтэн бус цагийн ажилтны цалингийн хэмжээг тогтоосон. 
  • Туслах малчны цалин хөлсийг тогтоосон. Туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгохыг зөвшөөрсөн. Ингэснээр туслах малчны эрх ашгийг хамгаалах нөхцөл бүрдэж байгаа юм. 
  • Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан, гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээний дагуу ажиллаагүй, эсхүл өөр ажилд шилжсэн үеийн цалин хөлс, олговорын талаар тусгасан.
  • Сул зогсолтын үеийн олговорыг үндсэн цалингийн нь 60-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээгээр олгохыг хуулинд тусгасан байна. Мөн олговрын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байхыг хориглосон байна. 
  • Ажил олгогчид цалин хөлсний өөрчлөлтийн тухай 10 ба түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн.
  • Өмнөх хуулинд гэрч хохирогчийг хамгаалах талаар огт тусгагдаагүй байсан бөгөөд гэрч хохирогчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт дутагдаж байсан.
Хөдөлмөрийн дотоод журманд олговрын талаар дэлгэрэнгүй тусгана. Хөдөлмөрийн гэрээний 4.5-д олговрын талаар тусгасан.
Наймдугаар бүлэг
  • Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, ажилтны эрүүл мэндийг хамгаалах үүргийг ажил олгогчид ногдуулсан. 
Хөдөлмөрийн дотоод журманд энэ талаар тусгасан.
Есдүгээр бүлэг
  • Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн төрлийг нэмэгдүүлсэн. Ингэснээр ажил олгогчийн зүгээс ажилтанд уян хатан хандах, асуудлыг шийдэх сонголтуудыг нэмж тависан байна.
  • Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхдээ хувийн багаж, хэрэгсэл, эд зүйл ашигласны нөхөн төлбөрийн талаар шинээр тусгаж өгсөн. 
Хөдөлмөрийн гэрээнд тусгасан. 

Хөдөлмөрийн дотоод журманд шинээр тусгана.

Аравдугаар бүлэг
  • Ихэр хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 140 хоногоор тооцно. 
  • Эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад 10-аас доошгүй хоногийн чөлөөг олгож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.  
Хөдөлмөрийн дотоод журманд нэмэлтээр оруулна.
Арваннэгдүгээр бүлэг
  • Хөдөлмөрийн эрхийн маргааны зохицуулалтанд сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах  талт хорооны зохицуулалт шинээр тусган түүний эрх үүргийг тодорхойлсон. 
Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журманд шинээр тусгагдаагүй байгаа. 
Арванхоёрдугаар бүлэг
  • Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага, түүний чиг үүргийг тусгасан.
  • Мөн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн эрх, үүргийг тусгасан нь хуулийн хэрэгжилтэнд тавих хяналтыг тодорхой байдлыг бий болгохыг зорисон байна. 

Шинэчлэгдсэн Хөдөлмөрийн багц баримт татаж авах бол ЭНД ДАРНА уу.