“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Ажлын даалгаварт суурилсан төрөл бүрийн захиалгат үйлчилгээ үзүүлэх тухай” Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байнав
Ажлын цар хүрээ:
Компани нь байнгын хувирч өөрчлөгдөж буй бизнесийн эрэлт хэрэгцээг хангахын тулд олон төрлийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, чадварлаг ажилтантай, тухайн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай салбарын туршлага, ажлын байр болон тоног төхөөрөмжийн зохих бааз суурьтай, зохих тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээ үзүүлэгчидтэй уурхайн талбар дээр болон түүнээс гадна үйлчилгээ үзүүлэх урт хугацааны (3 ба түүнээс дээш жил) ерөнхий гэрээг урьдчилан тохирсон нөхцөлөөр байгуулж ажиллах сонирхолтой байна. Гэрээт компаниуд нь Оюу Толгой компанийн эцсийн хэрэглэгчдийн тодорхойлж хүсэлт гаргасан ажлын даалгавар тус бүрээр зарлагдах өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад оролцож үйлчилгээг үзүүлэх эрх авах зарчмаар ажиллана. Ажлын даалгавар бүрийн цар хүрээ, хэмжээ, үргэлжлэх хугацаа, гэрээний нөхцөл харилцан адилгүй байна.
Гэрээт ажлын цар хүрээ нь компанийн бизнесийн үйл ажиллагаанд шаардагдаж болзошгүй дор дурдсан олон төрлийн ажил үйлчилгээг хамрах бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
Мэдээллийн уулзалт
Компаниас ОСИХ-д оролцохоор сонирхож байгаа ханган нийлүүлэгчдэд ажлын цар хүрээний тойм, удирдамжийн талаар мэдээлэл өгөх зорилготой Мэдээллийн уулзалтыг зохион байгуулна. Тус уулзалтад оролцохыг хүсэлтэй ханган нийлүүлэгчид Оюу системийн мессеж илгээх функцыг ашиглан Хавсралтад дурдсан Бүртгэлийн хуудас бөглөж илгээх замаар урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Мэдээллийн уулзалтад бүртгүүлэх эцсийн хугацаа 2024 оны 04-р сарын 12-ны 18:00 цаг байна.
Жич: Нэг компаниас 2-оос ихгүй хүн оролцоно.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Ханган нийлүүлэгчээр бүртгүүлэх зааврыг ЭНД дарж үзнэ үү.
Бүртгүүлэхэд туслалцаа хэрэгтэй бол 7610-7799 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 04-р сарын 26-ны 18:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР
Та доорх дансанд төлбөрөө баталгаажуулснаар
таны мэйл хаягт гэрээ очих болно.
Төлбөр төлөх данс: 5011 373 699
Хаан банк: Сентрополис ХХК
Гүйлгээний утга: Мэйл хаяг болон байгууллагын регистрээ бичнэ үү.
Лавлах утас: 7610-7799