Ажлын даалгаварт суурилсан төрөл бүрийн захиалгат үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Ажлын даалгаварт суурилсан төрөл бүрийн захиалгат үйлчилгээ үзүүлэх тухай” Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байнав

Ажлын цар хүрээ:

Компани нь байнгын хувирч өөрчлөгдөж буй бизнесийн эрэлт хэрэгцээг хангахын тулд олон төрлийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, чадварлаг ажилтантай, тухайн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай салбарын туршлага, ажлын байр болон тоног төхөөрөмжийн зохих бааз суурьтай, зохих тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээ үзүүлэгчидтэй уурхайн талбар дээр болон түүнээс гадна үйлчилгээ үзүүлэх урт хугацааны (3 ба түүнээс дээш жил) ерөнхий гэрээг урьдчилан тохирсон нөхцөлөөр байгуулж ажиллах сонирхолтой байна. Гэрээт компаниуд нь Оюу Толгой компанийн эцсийн хэрэглэгчдийн тодорхойлж хүсэлт гаргасан ажлын даалгавар тус бүрээр зарлагдах өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад оролцож үйлчилгээг үзүүлэх эрх авах зарчмаар ажиллана. Ажлын даалгавар бүрийн цар хүрээ, хэмжээ, үргэлжлэх хугацаа, гэрээний нөхцөл харилцан адилгүй байна.

Гэрээт ажлын цар хүрээ нь компанийн бизнесийн үйл ажиллагаанд шаардагдаж болзошгүй дор дурдсан олон төрлийн ажил үйлчилгээг хамрах бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

  • Туслах үйлчилгээ
  • Уурхайн талбар дэмлэг үйлчилгээ
  • Барилга, инженерчлэлийн үйлчилгээ
  • Техникийн дэмжлэг үйлчилгээ
  • Техникийн засвар үйлчилгээ
  • Уурхайн олборлолтын үйлчилгээ
  • Бизнесийн үйлчилгээ
  • Эрүүл мэндийн үйлчилгээ
  • Мэргэжлийн үйлчилгээ
  • ЭМААБО-ны үйлчилгээ
  • Кэмпийн үйлчилгээ
  • Технологийн болон МТ-ийн үйлчилгээ
  • Логистик, нийлүүлэлтийн сүлжээний үйлчилгээ
  • Гүний уурхайн бүтээн байгуулалт, барилгын үйлчилгээ
  • Дэд бүтцийн үйлчилгээ
  • Хүнд машин механизм, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн үйлчилгээ
  • Ажлын байр, байгууламжийн менежемнтийн үйлчилгээ.
  •  

Мэдээллийн уулзалт

Компаниас ОСИХ-д оролцохоор сонирхож байгаа ханган нийлүүлэгчдэд ажлын цар хүрээний тойм, удирдамжийн талаар мэдээлэл өгөх зорилготой Мэдээллийн уулзалтыг зохион байгуулна. Тус уулзалтад оролцохыг хүсэлтэй ханган нийлүүлэгчид Оюу системийн мессеж илгээх функцыг ашиглан Хавсралтад дурдсан Бүртгэлийн хуудас бөглөж илгээх замаар урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Мэдээллийн уулзалтад бүртгүүлэх эцсийн хугацаа 2024 оны 04-р сарын 12-ны 18:00 цаг байна.

Жич: Нэг компаниас 2-оос ихгүй хүн оролцоно.

 

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай танилцуулга (дараахь мэдээллийг оруулсан байх):
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Албан захидал (ямар төрлийн үйлчилгээ үзүүүлэх тухай, тухайн үйлчилгээг үзүүлж байсан туршлага болон нөөц бааз суурийн талаар тайлбарласан байна)
  • Өмнө нь хийж гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлагын товч мэдээлэл бүхий жагсаалт
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлүүд
  • Ажлын цар хүрээнд шаардлагатай бусад нэмэлт бичиг баримтууд (өөрийн компанийн чадвар, туршлага, нөөц бололцоог бататган харуулах зорилгоор)

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Ханган нийлүүлэгчээр бүртгүүлэх зааврыг ЭНД дарж үзнэ үү.

Бүртгүүлэхэд туслалцаа хэрэгтэй бол 7610-7799 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 04-р сарын 26-ны 18:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

          

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР