Соёлын стандарт, ёс зүйн дүрэм гэж юу вэ?

Соёлын стандарт, ёс зүйн дүрэм нь компанийн өдөр тутмын харилцааг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, нэгдмэл байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Тус дүрмээр дамжуулан нийтлэг дагаж мөрдөх хэм хэмжээг тодорхойлогдох юм.  Компанийн өдөр тутмын эмх цэгцтэй харилцааг бий болгоход нийтээр дагаж мөрдөх зүйлс, хувцаслах соёл, хэрэглээний соёл зэргийг нарийвчлан тодорхойлсноор ажил олгогч болон ажилтан […]

Албан хэрэг хөтлөлтийн стандарт гэж юу вэ?

Албан хэрэг хөтлөлтийн зорилго нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааны явцад хөтлөгдөн гарч буй зохион байгуулалт, захирамжлал, мэдээлэл-лавлагааны баримт бичгийг зохион бүрдүүлэх, нэг загварт оруулах, түүний хуулийн хүчин төгөлдөр байдлыг хангах, баримт бичгийн хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах үйл ажиллагааг журамлан явуулахад оршино. Тухайн журмыг мөрдүүлснээр баримт бичигт тавигдах нийтлэг шаардлагыг хангаж, түүнд холбогдох  ажилтны хүлээх […]

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ гэж юу вэ?

Ажил олгогч нь тухай ажлын байрны онцлогоос хамаарч зарим ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж болно. Тус гэрээгээр тухайн ажилтанд захиран зарцуулахаар өгсөн аливаа эд хөрөнгийг дутаасан, гээгдүүлсэн, сольсон, эвдэж гэмтээсэн тохиолдолд өөрийн зардлаар 100% төлж хохиролгүй болгохыг тусгасан байдаг. Ингэснээр нэг талаас ажил олгогчийн эд хөрөнгийг хамгаалах, нөгөө талаас ажилтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх […]

Ажилтныг дадлагажуулах журам

Шинээр ажилд орж байгаа ажилтанг дадлагажуулахтай холбоотой үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна. Ингэснээр дадлагажуулагч болон дадлагажигч ажилтны эрх,  үүргийг тодорхойлж тэдний хоорондын харилцааг зохицуулах юм. Ажилтныг дадлагажуулах журманд үндэслэн ажилтныг дадлагажуулах, үнэлгээ тогтоох, хариуцлага тооцох зэрэг олон асуудлыг зохицуулах чухал ач холболдолтой юм.

Шагнал урамшуулал олгох журам гэж юу вэ?

Ажилтны ажилдаа хандах идэвх санаачлага, ажлын үр дүнг сайжруулах зорилгоор шагнал урамшуулал олгох журмыг нийт ажилчдад нээлттэйгээр танилцуулан мөрдөж болно.  Шагнал урамшуулал олгох журмыг байгууллагын ажилчдын нийт саналыг нэмэлтээр оруулж болно. Энэхүү журмаар ажилчдын тогтвортой хөдөлмөр эрхлэлт, идэвхи санаачлагатай байдлыг дэмжих чухал ач холбогдолтой юм.

Ажлын цаг тооцох журам

Хөдөлмөрийн тухай хуулинд ажил олгогч нь ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэг хүлээдэг. Энэ хүрээнд ажил олгогч ажлын цаг тооцох журмыг батлан нийт ажилчдад танилцуулах шаардлагатай. Энэхүү журмын зорилго нь ажлын цагийг үр дүнтэй ашиглахад хяналт тавих, хариуцлага тооцоход оршино.  Ажлын цаг тооцох журмаар дамжуулан ажлын цагийн бүртгэлийг хөтлөх нь ажилтанд цалин хөлс олгох баримтыг […]

Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ

Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ Ажилтан нь ажил олгогчийн удирдлага доор ажил олгогчийн үйл ажиллагаа явуулдгаас өөр байршилд өөрийн эсвэл ажил олгогчийн тоног төхөөрөмж, түүхий эд материалыг ашиглан ажил үүрэг гүйцэтгэх тохиолдолд гэрээсээ ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулна.  Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний онцлог нь ажилтан ажил үүргээ гүйцэтгэх байршил, гүйцэтгэх ажил, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх […]

Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ

  Ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч, түүнтэй зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж болдог. Энэхүү гэрээний онцлог нь ажил үүргээ гүйцэтгэх байршил, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хугацаа, хэлбэр, өөрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан тохиолдолд ажил олгогчоос олгох нөхөн төлбөр зэргийг тусгайлан тохиролцож тусгадаг.  Зайнаас ажиллах ажилтны […]

Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ гэж юу вэ?

Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу ажлын бүтэн бус цагаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Тус гэрээнд өдөрт эсхүл долоо хоногт, эсхүл сард ажиллах нийт цаг, ажил эхлэх, ажил дуусах цагийг тусгайлан заана. Ажлын цагийг тусгайлан тусгах нь энэхүү гэрээний онцлог юм. Ажлын бүтэн бус цагаар ажиллаж буй ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж болон байгууллагын дотоод журам […]

Эмнэлгийн ажилтаны хөдөлмөрийн гэрээ

Эмнэлгийн ажилтны хөдөлмөрийн гэрээ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага болох эмнэлэг болон эмнэлэгт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн, эмнэлэгт ажиллаж байгаа бусад ажилтан (ажилтан) хооронд үүсэх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулах зорилготой. Энэхүү гэрээ нь эмнэлэгт ажиллаж байгаа ажилтны үүргийг тусгайлан тусгаж өгсөн ба талууд эрх ашгийг хамгаалахад чиглэсэн болно. Хөдөлмөр эрхлэлтийн […]